antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2013 2 comments

“Улс орны өрхийн эмч нь Ерөнхийлөгч юм”

нийтлэсэн Admin

Pa201305302417Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарын төлөөлөлтэй уулзлаа. Уг уулзалтыг Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулжээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын даргын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар уулзалтын эхэнд нэр дэвшигчээ дэмжин үг хэлцгээсэн юм.
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа өнгөрсөн дөрвөн жилд буюу Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр ажилласан хугацаанд эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гарсныг хэллээ. Цөөн жишээ татахад 2008 онд эрүүл мэндийн салбарын төсөв 200 орчим тэрбум төгрөг байсан бол 535 тэрбум төгрөг болтлоо, хөрөнгө оруулалт 25 тэрбум төгрөгөөс 200 гаруй тэрбум төгрөг хүртэл нэмэгджээ. Эмийн, вакцины, цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгч олон санал зөвлөмж гаргаж, өөрөө цусны донор болсныг тэмдэглэв. Өрхийн эмнэлгүүд нь төрийн үйлчилгээг гэрээгээр хэрэгжүүлж байгаа хувийн эмнэлгийн байгууллага болохыг анх удаа хуульчилж, тэтгэвэрт гарч буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 18-36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог болсон, Цусны төвийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон нь тийм төхөөрөмжтэй дэлхийн 27орны нэг гэсэн үзүүлэлтэд хүрсэн, архидалттай амжилттай тэмцсэн гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн дөрвөн жилд өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн салбарт чиглэж хийсэн ажлуудаас Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Шинэчлэлийн Засгийн газар ажилдаа орсон анхны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч сайд нарыг дуудаж хамгийн гол асуудал бол монгол хүн. Монгол хүний эрүүл мэнд, боловсролын асуудал Засгийн газрын цөм нь байх ёстой гэдгийг анхааруулсан” гэлээ. Өрхийн эмнэлэгт цоо шинэ стандарт тогтоох, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нь сайжруулах, эрүүл мэнлдийн даатгалыг нийгмийн даатгалаас салгах, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ, оношлогоог сайжруулж жил бүр гадагш явж эмчлүүлдэг өвчтөнүүдийн 100 сая ам.долларыг эх оронд нь үлдээх зэрэгт Засгийн газар анхаарч ажиллана гэдгийг тэрээр хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл түүнийг анх энэ ажлыг авахад Ерөнхийлөгчийн өгч байсан даалгаврын дагуу сувилагч, үйлчилгээний ажилчдын орон сууцны асуудлыг ямар нэг хэмжээгээр шийднэ гэдгээ амлав. Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд нэг тэрбум төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж буйг дуулгалаа. Иргэдэд үйлчилж буй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлыг гол шалгуур болгох юм байна.
Үүний дараа эмч, сувилагчдын төлөөлөл үг хэлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны “Буянт манал” өрхийн эмнэлгийн эмч н.Төгссайн өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтэд анхаарах хэрэгтэй гэж байлаа. Тухайн харьяалагдах нутаг дэвсгэрийн нэг иргэн жилд 12 мянган төгрөгийн эмнэлгийн тусламж авахаар санхүүжүүлдэг нь сард нэг хүнд 1000 төгрөг ногддог. Ийм хэмжээний санхүүжилт хүрэлцдэггүй, мөн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийн хариуцлагагүй алдаанаас болж дүүргийн өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт 97 сая төгрөгөөр дутуу орж ирснийг хэлж байв. Тэрээр “Өрхийн эмч нар хүн ардынхаа эрүүл энхийн төлөө явдаг бол Монгол Улсын Ерөнхийлөгч хүн нийт Монголынхоо иргэдийн төлөө явдаг улс орны өрхийн эмч нь юм” гэлээ.
Үг хэлсэн эмч, сувилагч нар санхүүжилт хүрэлцээгүй, өрхийн эмч нар сургалт, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээнд хамрагддаггүй, цахим орчин бий болсоор атал холбогдох байгууллагууд цаасан тайлан нэхэж хамаг цаг зав бардаг зэрэг олон санал хэлж, авлигын эсрэг, архидалтын эсрэг, зөв сайн үйлсийн төлөө ажиллаж байгаа Ерөнхийлөгчөө дэмжинэ гэцгээж байв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрээр “Хүн ээж ааваас нэг төрдөг, эрдэм номоос хоёр дахиа төрдөг. Бас ээж ааваас нэг, эмч сувилагч нарын гар дээр олон удаа төрдөг” гээд 1998 онд Ерөнхий сайд болоод Засгийн газрын зүгээс анх удаа өрхийн эмнэлэг байгуулахаар Азийн хөгжлийн банктай ярилцаж төсөл хэрэгжүүлэн өрхийн эмнэлэг гэдэг бүтцийг 1999 оноос бий болгож байснаа дурслаа. Мөн 10 жилийн ой дээр нь 2009 онд Ерөнхийлөгч болж өрхийн эмч нарын анхдугаар чуулганыг зохион байгуулжээ.
Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг сайжруулах, сард нэг иргэний 1000 төгрөгийн санхүүжилтийг 5000 төгрөгт хүргэх, эмч нарыг гадаад орнуудад дадлагажуулах, эмнэлгийн салбарын бүх үйл ажиллагааг цахимжуулж тухайн өвчтөний бүх түүхийг цахимаар бүрдүүлэх, ойрын үед 80 бага сургууль нэмж байгуулах, хүүхдээ харж буй ээж нараас бололцоотой нь хөршүүдийнхээ хүүхдийг хамт харж цалинжих, үүгээрээ давхар цэцэрлэгийн асуудлыг шийдэх, залуу ээж нарт тэтгэмж олгох зэрэг олон асуудлыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хөндөн ярьсан нь уулзалтад оролцогчдоос талархал хүлээлээ.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эхлээд өөрийгөө, гэр бүлээ, дараа нь ажил амьдралаа, тэгээд эх орноо бодож сонголт хийхийг тэдэнд захисан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car