antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 2 comments

Ц.Оюунгэрэл сайдын нөхрийн заль

нийтлэсэн Admin

Jef-oyunaaҮАБЗ хуралдаж, гишүүн нь болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг гурав дүнхийтэл сууж байтал Цагдаагийн ерөнхий газрын дарга Билэгт мэдээлэл хийж “Манай монголчуудын гурван хүн тутмын нэг нь хулгайч байна” гэж хэлэхэд төрийн гурван өндөрлөг маань бие бие рүүгээ хялалзаад байсан гэсэн улс төрийн хөөрхөн “онигоо” бий. Манайд халаасны хулгай гаарсан гэдэг нь нэгэнт ил.  Халааснаасаа, цүнхнээсээ хэтэвчээ алдаж голоо харлуулж үзээгүй монгол хүн ховор. Ямар сайндаа алдартай дуучин Крис Норман тоглолт хийхээр ирээд хуучин нэрээр “Буянт Ухаа”-д буунгуутаа эд зүйлээ алдаж цагдаагийнхныг түргэн авахуулсан. Дэлхийд нэртэй дуучдыг цөөнгүй хүмүүс, тэр дундаа цагдаагийнхан хамгаалж байхад л эд юмыг нь хулгайлчихсан гэхээр манай халаасны хулгайчид хичнээн нарийн “мэргэшсэн” нь тодорхой. Гадаадын жуулчид анх Монголд ирэхдээ хэтэвч, эд зүйлээ хулгайд алдаж, цагдаа шүүх болдог байсан. Харин сүүлийн үед Монголд ирэх гэж байгаа жуулчдыг хулгайчаас нь болгоомжлоорой гэж зориуд захидаг болсон болохоор сэрэмжтэй байх болсон гэдэг.
Манай улсын хүргэн, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлийн нөхөр үнэ хямд, царай муутайхан утас барьчихсан “Ийм муу утсыг хулгайч авдаггүй” гэж сууна гэсэн. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг. Сайхан сэтгэлтэй гэж хэлэгддэг Оюунгэрэл сайдын нөхөр нь утсаа хэд хэдэн удаа алдсан болохоор л ийм “хориг арга хэмжээ” авсан байх даа.

Эх сурвалж: Tovchoo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • 123123 (June 01, 2013 9:54:35 pm )

    123123

  • Anonymous (June 01, 2013 10:42:14 pm )

    Хулгай газар авч, хулгайч гаарсан орны нэг Монгол. Хулгайчийг шийтгэх гэхээр Монголын хүн амын тал хувь шийтгэгдэх болохоор яаж ч чаддагүй байх. Автобусанд халаасны хулгайч бүлэг бүлгээрээ явах юм. Одоо ч дасч дээ. Цагдаа тэднийг тоохгүй

antalya rent a car