antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 1 comment

Н.Мөнх-Оргилыг маргааш шүүнэ

нийтлэсэн Admin

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилыг маргааш шүүнэ. Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 27-нд шүүх байсан ч өмгөөлөгч Г.Халзан хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан юм.

Н.Мөнх-Оргилд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон ч өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв. Н.Мөнх-Оргилыг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн  91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа билээ.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 08, 2011 10:36:55 pm )

    ийм бузар амьтдыг алах ч багадна,Түүнийг олны өмнө эрхтэнийг нь тасдах хэрэгтэй.

antalya rent a car