antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 4 comments

Гадаадынхан Монголоос жийрхэж байна

нийтлэсэн Admin

Mongols-map-300x336Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн баталснаас хойш хоёр сар өнгөрлөө.

Гадаадаас Монголд орох мөнгөний урсгалд тавьсан элдэв саадыг энэ хуулиар арилгасан хэмээн Лондонд болсон хөрөнгө оруулагчдын чуулганаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат онцлон тэмдэглэж байлаа.

Өөрөөр хэлбэл, хилийн чанадаас мөнгө үүцэлж ирсэн бизнесмэнүүдийн 49 хувийн хөрөнгө оруулалтыг төрийн компани биш л бол парламентаар авч хэлэлцэж, хугацаа алддаг жишгийг халсан юм. Шинэ хууль дөнгөж “мэндэлсний” дараа Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн. Хэдхэн хоногийн дараа монголчууд Төрийн тэргүүнээ сонгоно.

Бас үндэстэн дамнасан томоохон корпорациуд, хөрөнгө оруулалтын сангууд “алтан өндөг” дарах үүрээ зэхнэ. Хөрөнгө оруулалтын хууль шинэчлэгдэхээс өмнө ч, одоо ч гадаадынхны мөнгөний сонирхлыг татах цэг нь Монгол мөн хэвээр байгаа юу гэсэн асуулт байна.

Хилийн цаанаас Монголыг зорин урсан орж ирсэн мөнгөний 80-аас илүү хувийг уул уурхайд хаягласан байлаа. 2010 онд манай улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 1,6 тэрбум доллар байсан. Харин 2011 онд 4,6 тэрбум болж өссөн ч өнгөрсөн жил бараг нэг тэрбум “ногоон”-оор буурчээ. Одоогоор энэ тоо хангалттай өөрчлөгдөөгүйг эх сурвалж хэлж байна.

“Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээлтэд оруулаад байна” хэмээн “Ройтерс”-ийн мэдээнд дурдсан байв. Харин эх сурвалж “Гадаадын хөрөнгө оруулагчид дахиад Монголд итгэх нь юу л бол. Хэдийгээр хууль өөрчлөгдсөн ч улстөржилт нь хаа хүргэхийг тэд одоо хэр нь тодорхой мэдэхгүй байгаа шүү дээ” гэсэн юм.

Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (June 04, 2013 4:58:13 pm )

    Уул уурхайгаас өөр хөгжих салбар үнэхээр байхгүй ш дээ, үүнийгээ хдэмжээд хурдан хөдөлгөхгүй бол улс орон сөхөрч уналаа ш дээ! Оюу Толгой гэх мэтийн томоохон компаниудад ханган нийлүүлдэг олон Монголын бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд шууд бусаар хохирч байгааг ухаараачээ.

  • АН анхаарах ёстой (June 05, 2013 4:10:17 pm )

    Бороу Гоулд шиг хөрөнгө оруулалт хийх гэж л хүлээж байгаа. Аль нэг нам нь яатайхан нөхцөл бий болгох даалгавар дарга, авлигач нараараа дамжиж аваад л гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бий болгоно гэж шинэ заалт хуулинд оруулна. Шагнал авлигаа авна, заасан хугацаанд нөгөөдүүл нь ашигт малтмалыг ******х сороод л дуусаадай. МАН, АН ын мөрдөж ажиллаж байгаа зарчим ийм. Сү. Батболд энэ аргыг бороу гоулд тай сайн хэрэгжүүлсэн.

  • na (June 06, 2013 5:46:38 pm )

    Mongoliig yaval khymdkhan zalgij bolokh ve? Geed l khuleej suugaa daa tsaaduul chini.

  • новшийн монголчууд (June 06, 2013 10:05:19 pm )

    оорсдоо ч юм хийхгуй гадаадынханыг ч юмыг нь хийлгэхгуй. юу саад болж байна гэхлээр хэт улс торжилт. **************. монголчуудын хамгийн ******ийн зан нь гадаадынханыг хун биш монго гэж хардаг. мон хоер хоршоо янз бурээр ****** хэлнэ. хамгийн гол хоронго оруулагч **********уудыгаа ****** хэлнэ. яс юман дээрээ **********ууд чинь хамгийн сайхан ху******с шуу дээ

antalya rent a car