antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 1 comment

МИАТ-ын удирдлагуудыг шүүх хурлын тов гарчээ

нийтлэсэн Admin

a96f1ea86165cb45bigИх хэмжээний мөнгө завшсан, угаасан гэх МИАТ-ийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийг зургадугаар сарын 3-нд буюу ирэх даваа гаригт Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Шүүгдэгчид саатуулагдсан байгаа тул шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болох юм байна.

Шүүх хуралдаан шүүгдэгчээр 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүн оролцох юм.

Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар болоод байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • hh (June 01, 2013 10:49:52 am )

    mash zov

antalya rent a car