antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 4 comments

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭНД ХОЛБОСОН ЗАСГИЙН ЗАВХРАЛ

нийтлэсэн Admin

төрийн-алба-1ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага Засгийн завхралыг нийтэд дэлгэснээрээ нийгэмд дуулиан тариад байна. Энэ эмэгтэй жирийн нэг жижиг албан хаагч биш, тэргүүн түшмэлийн тэргүүн зэргийн зэрэг дэвтэй төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч байв. Төрд 30 жил зүтгэсэн түүнийг ам бийцтай дүүгийнхээ дурласан эрх мэдлийг гүйцэлдүүлэхийн төлөө Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүгээр л, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Халахаасаа өмнө шалгаж, шалгуулж, дарам талж, дарамтлуулсны эцэст ямар ч тушаал шийдвэргүйгээр албан өрөөнөөс нь хөөв. Энэ бол АН-ын шинэчлэлийн Засгийн газрын ажлаас зайлуулах арга барилынх нь нэг хэсэг. “Өргөдлөө өг. Өгөхгүй бол АТГ-аар шалгуулна” гэдэг сүрдүүлгийг өмнөх Засгийн газрын үед гайгүйхэн албан тушаал хашиж байсан олон хүн сонсож, зайгаа тавьж өгсөн. Өнгөрсөн намар УИХ-аас томилогддог олон албан тушаалтан эрүүл мэндийн гэх шалтгаанаар өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнийг хүмүүс мартаагүй. СЕХ-ны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гээд ар араасаа цуварсан өргөдлийн цаана ийм сүрдүүлэг байсан. Тэр намар засгийн эрх нэг хүчнээс нөгөөд шилжиж байгааг улс төрийн албан тушаалтнууд бүгд ойлгож үг дуугүй албаа хүлээлгэн өгсөн. Харамсалтай нь АН-ын халаа сэлгээ дарга, сайдаар зогссонгүй төрийн жирийн албан хаагчдыг хүртэл хамарсан. Энэ нь өнөөдөр Монгол төрийн мэргэшсэн, залгамж чанарт сүйрэл дагуулж мэдэхээр болов.

төрийн алба

Төрийн яам, агентлаг, захиргааны байгууллагуудад ажлаа мэдэх нь байтугай албан бичиг төлөвлөж чадах хүн ховордов. ЗГХЭГын дэд дарга Г.Дэнзэн гэх Ерөнхий сайдын дүүгийн гарын үсэгтэй албан бичиг ямар түвшинд бичигдэж, боловсрогдож байгааг энэ хаваржингаа л цахим ертөнцөөр баримттай нь дэлгэж, чадваргүйг нь илчилж байлаа. Гэтэл ийм хүмүүс өнөөдөр төрийн албыг төрлийн хэлхээс болгож байгаа нь сонгуулийн шоу биш, төрийн гутамшгийг дэлгэх болов. Монголын төрт ёс 2220 жилийн түүхтэй. Бид саяхан л сүр дуулиантай тэмдэглэсэн. Харамсалтай нь ардчиллын 23 жилийн босгон дээр Монголд дарангуйлал буцаж ирэв үү. Чингисийн алтан ургийнхан байлдан эзэлсэн газар нутагтаа эзэн сууж, эрх ямбаа тогтоож байсан түүх бий.

Харин өнөөдөр сонгуулийн үр дүнгээр эрх баригч болж, засгийн тамга атгасан намын дарга нь журмын нөхөд, төрөл, танилаараа төрийн албанд эрх мэдлээ тогтоож буй нь ардчилал биш ээ. УИХ-аас томилогддог, Засгийн газрын харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын халаа сэлгээг жагсааж үзэв. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ТАЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам, Орон тооны гишүүн Б.Өнөбаатар, Д.Батбаяр, СЕХ-ны дарга Н.Лувсанжав, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Р.Содхүү, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, Улсын нөөцийн газрын дарга Батсайхан, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай, Гэрлэх ёслолын ордны дарга Н.Оюунчимэг, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, Усны газрын дарга Ц.Бадрах, Авто тээврийн газрын дарга П.Дэлгэрнаран, Автозамын газрын дарга Б.Энхтөр, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор, дэд дарга Дондогдорж, дэд дарга Эрдэнэчимэг, хэлтсийн дарга Энхбаатар, Алтангэрэл, Галцог, Гэрэлзаяа гээд ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг жагсаавал уртаас урт жагсаалт болохоор байна.

Уг нь дээрх албан тушаалтнууд улс төрийнх биш. Төрийн албаны тухай хуулиараа төрийн албан хаагчид. Тийм ч учраас тэд төрд хоёргүй сэтгэлээр үнэнч зүтгэхээ илэрхийлж, тангараг өргөн, төрийн далбаандаа мөргөдөг. Харин одоо төрд биш намд тангараг өргөх цаг ирлээ гэж үү. Засаг солигдсоноор тэд ийнхүү албан тушаалаа өгөхөд хүрсэн нь АН төрийн албыг хэрхэн улстөржүүлсний бодит жишээ юм. Тэдний оронд намын харьяалалгүй гэх боловч АН-ын угшилтай, энэ намын сонгуульд идэвхтэй оролцдог, дэмждэг, эсвэл АН-ын нөлөө бүхий лидерүүдийн танил тал, найз нөхөд итгэл хүлээсэн хүмүүс томилогдсон нь үнэн билээ. Тэдний дунд төрийн албаны туршлагагүй, удирдах ажил хийх боловсрол, мэдлэггүй хүн олон бий. Агентлагийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэх статустайгаар хагас жил шахуу томилон ажиллуулсан. Саяхнаас бэлгэдэл төдий төрийн албаны шалгалт авч сонгон шалгаруулалт явуулсан нэрийдлээр жинхэлсэн. Энэ бол төрийн завхрал. Намын харьяалал төрийн албаны шалгуур болсон юм бол Төрийн албаны тухай хууль баталж, төрийн албан хаагчдын баталгааг цаасан дээр хангах хэрэг байсан юм уу. Энэ бол Ан Сан Су Чигийн хэлсэнчлэн “дүр эсгэсэн ардчилал” биш гэж үү.

Статистик мэдээнээс үзэхэд 2013 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд нийт 162.769 төрийн албан хаагч бүртгэгджээ. Үүнийг албан тушаалын статусаар нь ангилбал, 2798 буюу 1.71 хувь нь улстөрийн албан тушаалтан, 115019 буюу 70.67 хувь нь төрийн үйлчилгээний, 16179 буюу 9.94 хувь нь төрийн захиргааны, үлдсэн 28773 буюу 17.68 хувь нь төрийн тусгай албан хаагчид аж. Энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1000 гаруй хүнээр нэмэгдсэн хэмээн ТАЗ-ийн тайланд дурджээ. Төрд ажлын байр нэмэгдэж энэ тооны хүн ажилтай болсон нь сайн хэрэг. Гэхдээ дээрх 160 гаруй мянган төрийн албан хаагчийн хэд нь халаа сэлгээнд өртсөн нь тодорхойгүй. Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийг “Өөрийнхөө хүсэлтээр халагдсан” хэмээн АН-ынхан тайлбарладаг ч үүний цаана өөрсдийнх нь хүсэл зорилго биш АН-ын шахалт, дарамт нуугдаж байсныг олон хэлдэг. “2012 оны улсын төсвийг 2013 оныхтой харьцуулбал, төрийн албан хаагчдын цалингийн зардал 210 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн албан хаагчийн дундаж цалинг 500 мянга гэж тооцвол 33 мянга орчим албан хаагч төрийн албанд шинээр орсон гэсэн тооцоо гарч байна. Мөн төрийн албаны бараа үйлчилгээний зардал өмнөх оныхоос 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин, бараа үйлчилгээний зардал нийлээд 410 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь төрийн албаны тоог нэмэгдүүлсэн гэж үзэхэд хүргэж байна” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нар мэдэгдэж байсан.

Өмнөх Засгийн газрын үед 11 яам 929 албан хаагчийн орон тоотой байсан. Харин одоо шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 1625 албан хаагчтай болжээ. Үүнээс үзвэл төрийн албан хаагчдын тоо 600 гаруйгаар нэмэгдсэн ч “Төрийн албан хаагчдын холбоо”- нд 2000 гаруй иргэн ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан гэсэн гомдол санал ирүүлсэн байна. ТАЗ-ийн нэр дээр тӨрийн албан хаагЧдаас ирҮҮлсэн гомдол, маргаан ТӨрийн албыг тӨрлийн хэлхээнд холбосон Засгийн завхрал Харин ТАЗ-ийн албан ёсны тайлангаар өнгөрсөн онд 196 гомдол ирснээс 50 гаруй нь хууль бусаар ажлаас халагдсан гэж үзсэн гэнэ. Энэ бол цаасан дээрх тайлан.

Харин амьдрал дээр өнөөдөр байдал өөр байгааг хүн бүхэн ярьж, бухимдаж байна. Аав нь ээж нь, хүү нь, ах нь эгч нь төрийн албанд ажиллаж байсан олон өрх гэр бүл бий. Тэдний хэд нь өнөөдөр ажилтайгаа үлдэв. “Ажлын байр нэмэгдсэн ч ажил хийх хүн олдохгүй байна” хэмээн Ерөнхий сайд халагладаг. Гэтэл үнэндээ энэ бол төрийн мэргэшсэн албан хаагчид, төрд ажилласан ч улс төрийн харьяаллаар, эсвэл хамгаалах хүнгүйгээс ажилгүйчүүдийн эгнээнд орсон экс төрийн албан хаагчдад хамаарахгүй ээ. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэмээн Ц.Нямдорж сайд байхдаа хэлж байлаа. Сайн, муугаар хэлэгдэж, үнэлэгддэг хэдий ч энэ хүн бол яах аргагүй Монгол төрийн зүтгэлтэн.

Харин одоо ардчиллаас хойш 10 гаруй Ерөнхий сайдын нүүр үзэж, арын албыг нь алдаа, эндэгдэлгүй хашиж ирсэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Ш.Солонго гэх төрийн өндөр албан тушаал хашиж байсан эмэгтэй энэ үгийг хэллээ. Энэ бол эрх барьж буй АН, Засгийн газар ялалтын бярандаа бардаад төрийн бодлогыг буруу тийшээ залуурдаж эхэлсний дохио, сануулга биш гэж үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car