“Мобиком”-ын 9911… дугаартай алтан хэрэглэгч хүний нутагт амаараа шороо үмхэх шахсан түүх олон
хүнд хамаатай учраас хэвлэлд бичихээс аргагүйд хүрэв. Хэдхэн хоногийн өмнө ийм явдал боллоо. Монголд үүрэн утас гээч үйлчилгээ орж ирсэн цагаас хамгийн түрүүн шахам худалдаж авсан дугаараа өнөө хүртэл барьж буй хэрэглэгч Монголоос нисээд Москвад буух үедээ гар утсаа суйлуулав. Олон улсын түвшинд амжуулах маш чухал гэрээ хэлэлцээрээр яваа, гартаа байгаа дөрвөлжин төхөөрөмжид хамаг амьдралаа базаад явж байсан хун түүнийгээ хулгайд алдмагц хамаг хэрэг бүтэхгүйдээ тулаад ирж. Юуны өмнө дансаар нь мөнгө орж ирэх ёстой, түүнийг цахимаар харж зохицуулалт хийх ёстой. Гэтэл гар дахь электрон банк нь хулгайчийн гарт. Сандрахдаа хамт явсан хүнийхээ утсаар гэр рүүгээ, эхнэр рүүгээ мессеж бичжээ. Утсаа алдсан, миний дугаарыг яаралтай хаалгаарай гэв.
Эхнэр ч түргэн авч “Мобиком”-д хандлаа. Тэгсэн дугаарыг нь хааж өгдөггүй. Тэр эхнэрт ийм хүсэлт тавих эрх байхгүй гэж. Яагаад гэхээр дугаар өөр эмэгтэйн нэр дээр 20 жил болж байхад юун өөр эмэгтэй залгаад хаа гээд байгаа юм гэжээ. Түрүүчийн эхнэрээс салаад 10 жил болж байгаа, хос эдүгээ хамт амьдраад мөн олон жил болж байна, батлуулаагүй л болохоос гэж хамаг амьдралаа он дарааллаар нь тайлбарлахад хүрчээ. Тэгээд ч нэмэр болсонгүй. Утсаа алдсан хүн интернэтээр өөрийнхөө хаягаас “Мобиком”-ын хаягаар хэрэглэгчийн байр сууринаас хандаж захидал илгээвэл хулээж авч дугаарыг хааж болно. Нөгөө нэг хувилбар нь шинэ эхнэр нь, шинэ нөхрийнхөө (хамт амьдраад бараг арваад жил болж буй) хуучин эхнэрээсээ салсан тухай шүүхийн шийдвэрийг “Мобиком”-д авчирч харуулж, өөрийнхөө зүс царайг үзүүлж бараг л камерт зургаа даруулж байж дугаарыг хаалгах шаардлага тавьжээ. Яаралтай арга хэмжээ авахгүй л бол хүний газар хувхай хоосон, гахай явган болсон нөхрийнхөө хөөцөлдөж яваа ажил хэргииг бодоод аргагүйн эрхэнд хуучин эхнэрээсээ шүүхийн шийдвэрээр салсан тухай баримтыг дараа өдөр нь барьж очиж дугаарыг нь хаалгажээ.
Бүсгуй үгээ хэлж байна. “Мобиком” 9911 дугаартай алтан хэрэглэгч гэж “хошгируулаад” хамаг мөнгийг нь саахаас өөрөөр алтан ч байна уу, мөнгөн ч байна уу хэрэглэгчдээ яаж дээдэлж эрхэмлэж байгаа юм. Хулгайчид утсаа аддаад байна, цахим ертөнцөд муу бүхэн байдаг болсон өнөө цагт хувь хуний хэрэглэгчийнхээ эрх ашгийг яаж хамгаалж байгаа юм. Ямар их хүнд суртал, ямар бүдүүлэг. нервтэй үйлчилгээ болоо вэ. “Мобиком” чинь гэр бүл бүртгэх товчоо биш биз дээ, арай ч дээ. Тэгээд ч хүний хувийн нууцад хэтэрхий эрээ цээргүй нэвтэрч байгаа юм биш үү гэх зэргээр бухимдав.
Мөн энэ бүсгүйд өмнө нь энэ компанитай. үйлчилгээтэй нь холбоотой бас нэгэн явдал тохиолдож байж. Өөрийнх нь утас охиныхтой нь зэрэгцээд байж байх үед утас нь дуугарахад хартал охиных нь дугаар орж ирэв гэнэ. Гэтэл охины утас байсан газраа анир чимээгүй хэвээр. Эдний гэр бүлийнхэн мэл гайхаж цэл хөхрөөд “Мобиком” руу залгаж учрыг лавлахад “Манай техникийн ажилтнууд л мэднэ дээ. Ямар нэгэн алдаа гарсан юм болов уу даа, уучлаарай. Дахин ийм явдал гарахгүй байх аа” гэж тайлбарлажээ. Үнэхээр л тэгсэн юм байх гэж бодоод тэр үед дуугүй өнгөрсөн аж. Үүнийг бас юу гэж ойлгох вэ.
Нэг гэр бүлийн хэрэглэгчдэд хоёр жилийн хугацаанд ийм ноцтой зөрчил гарсан байхад бусад хэрэглэгчдэд юу эс тохиосон байж таарах вэ. “Мобиком” арай ч дээ. Хэрэглэгчдэд үйлчилсэн шиг үйлчлэхгүй байж өч төчнөөн мөнгө авахын зэрэгцээ элдэв хөөрөгдсөн мессеж байн байн явуулж залхаадгаа хэзээ болих юм бол. Тэгээд болоогүй элдвээр реклам цацна. Юун алтан хэрэглэгч, тэр чинь амьдаараа авсанд орохоос наагуур байлаа.
ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
uuuu (June 01, 2013 11:24:51 am )
argaguildee juram ni iim shuudee medeej albanii juramaaraa yabna shuudee
-
Монгол (June 09, 2013 8:58:38 pm )
Моби бол хамгийн луйварчин газар.
-
-
Anonymous (June 01, 2013 11:39:29 pm )
MOBI UNEHEER BALIAAR SHDEE SHULAHAAS UUR YUUCH HIIDGUI DUGAARAA BARIAAD UDSAN BOLHOOR NI SOLIOOD YAAHAV GEED L BARJIIGAA ODOOGOOR NEMJ UNITEL BARISAN CHIN HARIN CH DAJGUI SHUU SARIIN SUULD TULBUR NI CH DAJGUI HIMD GARHII UDKU DUGAARAA NZUUD BOLON HARILTSAGCH BGUULLAGUULLAGA TANIDAGUUDDAA MEDUULCHEED DUGAARAA ZARKU HADGALALT GDG EDNII SARIIN 6-N MINGIIN UILCHILGEEG SONGOOD ORHICHNOO MOBIGOOS HUMUUS ERS TATGALZDAG BOLCHJEE NZUUD TANILUUD BUGD L DAVHAR DUGAAR BARIAD UDKU ENE DUGAARIIG HAALGII SHUUL GDG BOLJ
-
egi (June 02, 2013 11:56:48 am )
Mobi yur ni bol xetsv l de davartsan bid bvvr davruultsan bvgd 1udur yarixgvi utsa salgay gexed tegj chxgvi l bxgvi yu ter baidliug xamgiin sain medej bga bolxoro bidend ingej xanddag baiguullaga
-
Anonymous (June 08, 2013 3:34:41 pm )
Deerh bichlegiig un****d mobicomd zuvluhud jurmandaa shine uurchlult oruulah heregtei um bna geree baiguulahad oir dotonii 2 huniihee talaar medeelel ugdug um bna le. Sayanii tohioldold gereend bichigdsen Hun nuguu hunii guiltaar dugaariig ni haalgahaar ochson tohioldold yavdal chiregdelgui haagaad ugdug baih heregtei um bna da.aldaanaasaa suralts mobicom
-
999 (June 12, 2013 9:39:58 pm )
2 жилийн өмнө манай хүү утсаа дээрэмдүүлсэн юм. дээрэмдсэн хүмүүс нь хүүгийн утсаар хамсаатан руугаа яриад Теди-гийн тэнд уулзая гээд ********ан ярьсан байгаа юм. Бид цагдаад хандаад дараа нь мобид ямар дугаар луу ярьсаныг нь тодруулж өгөөч гэж олон удаа гуйсан, цагдаад бараг сарын дараа ярьсан дугаарыг нь гаргаж өгсөн гэсэн сураг байдаг боловч дээрэмчид олдоогүй дээ,
-
Anonymous (June 14, 2013 3:13:58 pm )
Монголчууд бид аминд тулсан үедээ хууль бус үйлдэл хийхийг хүнээс ********даад , хуулиа дүрмээ барья гэсэн нь ****** хүн болдог энэ үйлдэлээсээ с******** хэрэгтэй. Анхнаасаа гэрээ байгуулахдаа:
1. гэрээгээ сайн унш.
2. бичиг баритын зөрчилийг цаг хугацаанд нь арилгаж бай. -
Anonymous (June 14, 2013 4:10:50 pm )
buh hun huuli durem biyeluuldeg niigmiin tuluu bid yavj baigaa. Huuli zurchdug humuus Mongoliig idej uuj, avilgaldaj, huniig mal shig alj, zodoj baigaag harj sonsoj baigaa biz de. Iim yum baij herhevch taarahgui. Iim yumnuudiig huuli murduj baij l darj avah 1 l arga zam baigaa. Uun shig nuhriinh ni azemshdeg gar utsiig ehner ni haalgana gesnii zorgoor haagaad bval yu boloh ve?,
-
tashuur (July 08, 2013 9:25:19 am )
bid nar eb sanlaa negtgebel mobig hyamruulah amarhan da bvgd esreg surtalchilga yabuulay bidniig bid oorsdoo hamga****gvi bol shudraga orsoldoon ene ter hudla yushig bn da
-
ceas fossil dama (February 19, 2014 2:33:35 am )
Spot on with this write-up, I really believe this web site needs far more attention. I’ll probably be returning to read more, thanks for the information!
-
Mesothelioma (February 19, 2014 9:17:25 am )
This is the perfect web site for everyone who wishes to find out about this topic. You realize a whole lot its almost tough to argue with you (not that I actually will need to…HaHa). You definitely put a new spin on a subject that’s been written about for a long time. Excellent stuff, just great!
11 Comments