antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 1 comment

“Mонгол-93” шатахууны чанарын асуудлаар мэдээлэл хийлээ

нийтлэсэн Admin

925597651a75242b559d21Газрын тосны салбарын 72 жилийн ойн баяртай зэрэгцэн энэ салбарт нэгэн томоохон үйл явдал болсон нь эх орны минь газрын тос “MGL-93” бэлэн бүтээгдэхүүн болон монголын хэрэглэгчдэд очсон явдал юм. Гэвч энэхүү шатахууны талаар /үнэ өндөр, чанар муу/ таашаа мэдээлэл гарах болсон.

Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр борлогддог. Манай газрын тосны үнэнд суурилан “MGL-93” шатахууны үнэ тогтоогдож байгаа. /Олон улсын жишгээр Түүхий газрын тосны биржийн үнээс бүтээгдэхүүний үнийг тооцдог/. Шатахууны чанарын тухайд БНХАУ-ын Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологи бүхий үйлдвэр аж.

Тиймээс “MGL-93” автобензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн юм. “MGL-93” автобензин нь манай холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Олон улсын жишгээр бол евро-2 стандартын бүтээгдэхүүн. Хойд хөршөөс авч байгаа бүтээгдэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агууламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу шаталтаас үүсэх хорт хийг бага ялгаруулна. Мөн давирхай, хар тугалганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага байгаа. Одоогоор “MGL-93“ шатахуун нь АИ-92 автобензины нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлэхээр байгаа. Цаашид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна хэмээн яамны зүгээс мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Н.Энхболд (June 04, 2013 4:49:01 pm )

    энэ үнэн бол бидэнд боломж маш их байна. Мэдээлэлээ өшөө тодорхой тавилдаа. ********** үйлдвэр ю****** Монгол үйлдвэр үү. ********** тоног төхөөрөмжтөй Монгол үйлвэр юм уу. Хаана аль аймагт ү/а явуулдаг тухай тодорхой мэдээлэл өгөөч

antalya rent a car