antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2013 1 comment

Хүй долоон худагт 7000 гаруй машины зогсоол, 3000 орчим хүний суудалтай болно

нийтлэсэн Admin

naadam20090714Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өчигдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн ажлыг хэлэлцлээ. Баяр наадмыг зохион байгуулах комиссын салбар хорооны гишүүд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдгэлэн өнгөрүүлэх урьдчилсан  төлөвлөгөөгөө  баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцуулсан байна.

Тодруулбал, наадамчдын эрүүл аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүй долоон худагт 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой 3000 гаруй  үзэгчийн суудлыг байрлуулах гэнэ. Мөн наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх,  “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Хүй долоон худаг орчимд хийх зарим тохижлтын ажлын хөрөнгийг “Гудамж төсөл”-ийн хүрээнд “Чингис” бондын гаргах боломжтой гэж Засгийн газраас үзсэн байна.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрыг шинээр байгуулахаас гадна наадамчин олонд наадмын үйл ажиллагаа,   автомашины зосоол,  наадмын үйлчилгээний тухай мэдээлэх мэдээллийн самбаруудыг байрлуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн сур, шагайн харвааны талбайд тохижилтыг ажлыг шинээр хийх шаардалгатай болжээ. Сурын харвааны үзэгчдийн суудал автомашины замтай ойр учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины замаас тусгаарлах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Үүний тулд үзэгчдийн суудлыг шинээр хийж, зурхайг өргөсгөн, машины талбайн зогсоолыг засаж тохижуулах юм байна.

Түүнчлэн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах салбар хорооноос танилцуулснаар энэ жил уралдах морьдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас зохион байгуулалтыг сайжруулахаас гадна, гарааны төхөөрөмжүүдийг шинэчлэх хэрэгтэй болжээ.

Энэ мэт эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэглэгдсэн наадмын үйл ажиллагаанд нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа ч үүнийн 3,4 тэрбум төгрөгийг наадмын бодит үйл ажиллагаанд, хүй долоон худаагт хийх бүтээн байгуулалтад 40 орчим тэрбум төгрөгийг  зарцуулах юм байна. Дашрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор манай оронд 12 мянга гаруй гадаадын жуулчин ирэх ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • How To Motivate Yourself (September 12, 2013 4:32:03 am )

    264947 534854As a result you will call for ultra powerful online enterprise tips to maintain operating in acquiring into matters proper your incredible web-based function. MLM 748283

antalya rent a car