Сүүлийн жилүүдэд театрт тавигдах уран бүтээлүүд ч чанаржиж, үзэгчдийн тоо ч улам бүр өсөн нэмэгдсээр байгаа. Харин монголын сор болсон олон ахмад болоод залуу жүжигчдийг эгнээндээ багтаасан “ариун сүм” гэгдэх УДЭТ энэ зун хэд хэдэн залуу ураy бүтээлчээ “алджээ”. Учир нь УДЭТ-ын цалин одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдсон байдаг бөгөөд залуу уран бүтээлчдээ дэмжих тал дээр тийм ч их ач холбогдол өгдөггүй гэнэ. Тухайлбал театрын тоглолтоос гадна ямар нэгэн телевизийн кино, клипэнд тоглох асуудал нээлттэй биш аж. Тиймээс анх дэлгэцийн киногоор олны танил болсон жүжигчин Алтаншагай, Эрхэмбаяр нар болон “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрийг бүтээсэн жүжигчин Баттөр нар театраасаа гарчээ. Тэдний хувьд зөвхөн тайзны бүтээлд оролцох биш дэлгэцийн бүтээлд ч хүч сорих сонирхолтой учир ийнхүү шийдвэр гаргасан байна. Тиймээс чөлөөт уран бүтээлч болох нь илүү дээр гэж тэд үзжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.