antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 3 comments

“Арева” уран олборлохын тулд Ц.Элбэгдоржид нөлөөлсөн үү?

нийтлэсэн Admin

arevaАТГ-ын дарга Б.Хурцыг Германы холбооны өмгөөллийн газраас баривчлах нөхцөл үүсээд байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан.Үүнд Францын хөрөнгө оруулалттай Арева компани холбоотой гэх мэдээлэл байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 10 гаруй жил хайгуул хийж, туршилтын олборлолт хийгээд байгаа Кожеговь нь Аревагийн охин компани юм. Кожеговь газар доорх уусгах технологоор олборлолт хийх зөвшөөрөл авахаар холбогдох газруудад нь материалаа хүргүүлсэн ч газар дор үүсгэх технологи нь газрын гүнд устай тохиолдолд зөвшөөрөл өгөх боломжгүй байдаг аж. Уг зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа газарт нь Баруунбаян гэх булагтай учраас газрын гүнд устай байх магадлалтай аж. Тиймээс зөвшөөрөл олгох асуудал алгуурлаж эхэлсэн бөгөөд авлигын асуудал сөхөгдөж АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Ийнхүү манай АТГ гадны том группын өмнүүр хөндөлсөж эхэлсэн учраас даргыг нь зайлуулахаар Б.Хурцын Герман дахь асуудлыг нь сөхсөн гэх яриа томчуудын дунд гараад байгаа юм. Харин Аревагийн гар хөл 1997 онд Монголд орж ирснээс хойш ураны хайгуулын 28 тусгай зөвшөөрөлтэй болоод амжжээ. Дорноговийн Сайншандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Дарьгангад 7448 ам км газар бүхий 16 лиценз эзэмшиж Монголын улс төр бизнесийн орчинд өөрийн гэсэн хүрээлэл үүсгэж чадсан байгаа юм. Энэ группыг дэлхий дахинд “Ичгүүргүй нүд” нэрээр нь андахгүй. Швейцарийн байгаль орчныг хамгаалах “Green peace swiss” байгууллагаас 2008 онд Аревад “Ичгүүр нүд” “шагнал”-ыг хүртээснээр ийм нэртэй болжээ.

Арева Нигер улсад 40 орчим жил уран олборлож байгаа бөгөөд 2008 онд уурхайчид олноороо өвчилсөн нь ураны хордлоготой холбоотой гэж тус улсын эрүүл мэндийн салбарынхан тогтоожээ. Гэтэл уранд хордсон ажилчдаа ДОХ туссан хэмээн гүтгэсэн, арилсан дотортой францууд. Ийнхүү ичгүүр сонжуургүй ажилласан нь “Ичгүүргүй нүд” нэрийг зүүсэн шалтгаан болсон байдаг. Энэхүү даварсан компани Монголоос уран олборлохын тулд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт нөлөөлсөн байж болзошгүй гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car