antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 1 comment

Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив

нийтлэсэн Admin

cb198cf375b39216originalУИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын нэр бүхий гишүүд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барив.

Төсөл санаачлагчид Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам”, “Хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” гаргаж байхаар хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

Хүүхэд хөгжил болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг хоёр жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулан явагддаг төдийгүй судалгааны аргачлалын хувьд бараг адил, нийт 49 бүлэг үзүүлэлт тооцдогоос 28 бүлэг үзүүлэлт нь ижил, хоёулаа бүсийн түвшинд үр дүнгээ тархаадаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх судалгаануудыг нэгтгэж боловсронгуй болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөв дэх хөтөлбөрт Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон Хүн ам зүй, эрүүл мэндийн нэгдсэн судалгаа явуулахаар заасан нь дээрх судалгаануудыг нэгтгэж уялдуулах бодитой шаардлагыг бий болгож байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car