
Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм.
Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж хэмээн үзэж эдгээр нам дэмжихээр болсон гэдгээ илэрхийлэв.
Өмнө нь МҮАН, ИЗНН-ууд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлэн Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.