antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 15 comments

Багшдаа “бэлэг” гэж хадгаламж нээж өгч байна, Цаана чинь

нийтлэсэн Admin

353081cc1e2c4a0foriginal  Монголчууд уламжлалт хийгээд олон улсын хэмжээний олон баярыг шил даран өргөн дэлгэр тэмдэглэх болжээ.

Шинэ жил, Цагаан сар, Мартын 8-н буюу Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр, Хонхны баяр буюу төгсөлтийн баяр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр, Наадам, Есдүгээр сарын 1 болох хичээлийн шинэ жилийн баяр, Улс тунхагласны баяр тохионо. Мөн үүнд дээр гэр бүлийн гишүүдийн төрсөн өдөр тохионо. Эдгээрээс олон нийтийг хамарсан баяр нь ес байна.

Манай улсад нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуулийг анх 2003 онд баталж байжээ. Энэ хуулиар шинэ жилийн эхний өдөр, цагаан сарын 2 өдөр, эмэгтэйчүүдийн баярын өдөр, Улсын наадмын 3 өдөр, Улс тунхагласны баярын өдөр гээд тоолвол жилд 8 ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр байлгахаар тогтсон байдаг. Арваннэг дүгээр сарын 26-ны Улс тунхагласны баярын өдрийн амралтыг цуцлаж эрдэмтэн, түүхчдийн тогтоосноор Чингис хааны төрсөн өдөр арван нэг дүгээр сарын 14-ний өдөр амардаг болгоод байгаа.

Уг нь жилд наймхан өдрийг л амарч өнгөрөөдөг байх нь. Жилийн 365 өдрийн найман өдөр, хагас бүтэн сайны өдрүүдээ нэмэхээр Монголчууд нийт 114 өдрийг амарч өнгөрөөдөг болж таарах нь ээ. Жилийн 106 өдөр нь Бямба, Ням гарагууд тохиодог байна.

Хаврын өдийд л хонхны баяр буюу төгсөлтийн баяр болдог болсоор хэдэн оныг үдэж буй. Төгсөгчдийн баяр ч хүрээгээ тэлж буйг ажиглалаа.  Энэ баярт хүртэл төрөл зааг байх болжээ. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийнхний төгсөлт, нэгдүгээр ангиа төгсөж уншиж, бичиж сурсны баяр, тавдугаар ангийн буюу бага боловсрол эзэмшсэний баяр, есдүгээр анги буюу дунд боловсрол эзэмшсэний баяр, 11-р анги буюу ерөний боловсрол эзэмшсэний баяр, Их дээд боловсрол, цол зэрэг хамгаалсны баяр тохиох болжээ. Их дээд боловсрол эзэмших хүртлээ зургаан төгсөлтийн баярыг тэмдэглэдэг болсон байна. Эдгээр нь дор бүрнээ бэлгэдэлтэй. Дэвшин сурсны, мэргэжил эзэмсэний, уншиж бичиж сурсны, анги хамт олноосоо салж байгаа зэргээр шалтгаан мундахгүй.  Гэтэл үүний цаана санхүүгийн асуудал хөндөгддөг.

Сургуулийн өмнөх боловсрол эзэмсэн гэж 30 мянгаар, нэгдүгээр ангиа төгсөж уншиж бичиж сурсан гэж 30 болон 50 мянгаар, тавдугаар ангиа төгссөн гэж 50 мянгаар, Их сургуулиа төгсөж мэргэжил эзэмшсэн гэж 250 мянгаар баяраа тэмдэглэж байгааг автобусан доторх хүний ярианаас, танилуудаасаа сонсов. Эдгээр төгсөлтийн баяруудын тухай тунгаан бодохын зэрэгцээ мөнгөнийх нь тухай ч бодлоо. Нэгэн бодлын Монголчууд ялангуяа нийслэлийн иргэд стресстэй нийгэмд амьдрах болсонтой холбоотойгоор тэмдэглээд л өнгөрөөх өдрийг баярын түвшинд  өнгөрүүлэх болжээ. Стресстэй нийгмээс гэрэл гэгээтэй өдрүүдийг ингэж л олох болсон болов уу. Буруутгах аргагүй. Нөгөөтэйгүүр хэт их мөнгө хурааж баярлах нь зөв үү.

Дээрх хэмжээний мөнгөн хураамжаас багшдаа бэлэг авч өгөхөөс гадна өөрсдөө зоог ресторанд, унааны хөлс, гэрэл зураг, бичлэг, дурсгалын зүйлст зориулагддаг ажээ. Үүнээс багшдаа зориулж буй төсөв нь дийлэнхийг эзэлдэг байна. Багшдаа үнэтэй зурагт, хадгаламж нээж өгч байгаа талаар сонслоо. Мөн зарим эцэг эхчүүд хоолонд оруулаад мөнгө дугтуйлаад л өгдөг аж. Хадгаламж нь хэдэн зуухан мянган төгрөгөөр тогтдоггүй гэнэ. Бүр зарим тохиолдолд багшийн хүүхдэд нь хадгаламж нээж өгдөг ажээ. Үнэтэй байна, их байна хэмээн татгалзсан эцэг эхчүүд нь хүүхдээ гадуурхуулчихгүй юмсан, муугаар хэлүүлэхгүй юмсан гэсэндээ л энэ мөнгийг нь төлдөг. Үүнийг зохион байгуулж байгаа эцэг эхчүүд үзэл нэгдэн ийм мөнгө төсөвлөж зарим эцэг эхчүүдийг сандаргадаг байна. Миний л бодлоор бэлэг үнэ цэнэтэйдээ биш сэтгэлийнх байвал болов. Зарим багш нар энэ бэлгийг авалгүй татгалздаг гэнэ лээ. Энэ нь зөв байж болох. Дургүйхэн мөнгө хураалгасан эцэг эхчүүд матчихдаг. Үүнээс болж багш ажилгүй ч болж магадгүй. Нэгэн үе хүчээ аваад байсан бэлэг авилгалын хэрэгтэй холбогдох болсноор багахан ч гэсэн цочроо өгч бэлэг дурсгалаас гараа татахад хүргэсэн юм. Гэсэн ч мөнгөнөөс татгалзахгүй “шуналт гар” мондохгүй их байгаа гэнэ, цаана чинь.

Х.Заяа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car