Бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн дөрөв дэх хуралдаанаар хэлэлцэх ажээ.
Тэрээр өмнө нь Чингэлтэй дүүргийн шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Хуралд илтгэгч шүүгчээр М.Пүрэвсүрэн, хяналтын прокуророор Б.Энэрэл, өмгөөлөгчөөр Ц.Өлзийбаяр нар оролцохоор болжээ.
Хэргийг сануулбал, Б.Цогтгэрэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгагдсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.