antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2011 2 comments

МУГЖ С.Жавхлан хүний нүд тэс цохижээ

нийтлэсэн Admin

 Гал голомт,  Монгол ёс заншлаа нэрийн хуудас болгон өргөмжилж урлаг, улс төрийг    хослуулан яваа МУГЖ С.Жавхлангийн  13-р хороололд байрлах “Хөх нуруут” ресторанд хэсэг залуус төрсөн өдрийн баяраа тэмдэглэжээ. Халамцсан залуус караокений дууг тавиулахаар зөөгчийг дуудаж.  Зөөгч ирэхгүй удсанд бухимдсан залуус хамгаалагчтай маргалдаж улмаар  “Эзнээ  дууд, та нар шиг жижиг гаруудтай харьцахгүй”  дээрээ тулсан юм байх. Энэ үед  МУГЖ С.Жавхлан орж ирээд “Чи муу юу гээд байгаа юм, Наад амаа тат” гээд үйлчлүүлэгчийнхээ  нүдийг нь таглартал цөм цохисон гэнэ. Хажуу хавиар нь байсан хүмүүс  зодуулсан залууг  амнаасаа болсон хэмээгээд өнгөрсөн аж.  Монголчууд эртнээс  архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхийг цээрлэж  дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу  хэмээн сургасаар ирсэн.   Харамсалтай нь,  энэ үг биеллээ олох нь бүү хэл Монгол улс  нэг хүнд жилд  ноогдох архины хэмжээгээр дэлхийд дээгүүр давхиж явна.  Өвгөдийн сургаалыг  тэргүүнд тавьдаг   дуучин  С.Жавхлан  баар сав ажиллуулж  Монголчуудыг архин далайд живүүлэх ажилд гар бие оролцож яваа. Үүний оронд “Хөх нуруут” ресторандаа архи зарахаас татгалзаж,    архины эсрэг сурталчилгаа, лекц уншвал Монголын хойч үед жинхэнэ  буян болох биз ээ.

 Б.Гарьд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 09, 2011 11:31:52 pm )

    neg ih mundag mundag um yaridiin.ug hel uildel 2 chin ih l hol zuruud bn da javhlan mini

  • Anonymous (November 10, 2011 8:25:42 am )

    neg l ih mundag hun

antalya rent a car