Энэ сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олон нийтийг цочроогоод байгаа билээ. Цагдаагийнхан хэргийн газар үзлэг шалгалт хийж, зүрх шимшрэм энэ аллагын цорын ганц гэрч болох 58 настай О-гийн амь насыг аврах анхны тусламжийг үзүүлж эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмч нар түүний амь насыг аврах хагалгаа хийж, бүхий л арга хэмжээг авсан байна.
Гэвч эл хэргийн цорын ганц гэрч болох О өчигдөр орой шархаа даалгүй амьсгал хураасныг эх сурвалж мэдээллээ. Аллага болсон газраас холгүйхнээс энэхүү хүн амины ноцтой хэргийг үйлдсэн байж болзошгүй, амиа хорлосон этгээдийн цогцсыг цагдаагийнхан авч явсан байна. Ямартаа ч цагдаагийнхан эл хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.