antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2013 Comments are off

Улаанбадрах сумын иргэд төрийн гурван өндөрлөгт хандлаа

нийтлэсэн Admin

2a29bd258f75146d5b087b1f034171a0_x3Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 319 өрх бүртгэгдсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Айл өрх бүрийн хотонд гажиг төл төрж, тус нутаг гамшгийн хэмжээнд хүрч байгаа талаар нутгийн иргэд болон Гал үндэстэн холбооноос мэдээлэл хийлээ.

Дэлхийд хар данстайгаараа алдартай Францын “Арева” группын охин компани Кожеговь тус нутагт ураныг  туршилтын журмаар олборлож, шар нунтаг үйлдвэрлэсэн тэр цаг үеэс малын хоргодол эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар 1000 гаруй мал үрэгдээд  байгаа ч маргааш нь хүн үхэж үрэгдэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэв. Иймээс цөмийн эсрэг байр суурьтай бүх хөдөлгөөнүүд, ураны гамшигт өртөж байгаа 319 өрх айлын 1500 гаруй малчин иргэд нэгдэн үүсээд байгаа нөхцөл байдалд дургуйцлаа илэрхийлэн төрийн гурван өндөрлөгт хандлаа. Мөн тухайн нутаг дэвсгэр ямар гамшгийн байдалтай байгаа талаар өөрсдийн биеэр танилцуулсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car