Энэ сарын 27-нд МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдэд Лениний музейн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Ш.Раднаасэд нь өмнө нь хоёр ч удаа Үндсэн хуулийн цэцэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль бус үйлдлийн талаар гомдол мэдүүлж, заргаа авч байсан аж. Тэрээр одоо МАН-ын зүгээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлыг удирдаж буй хүмүүсийн нэг юм.
Тиймээс эрх баригчдын зүгээс сурталчилгааны компанит ажлыг зориудаар тасалдуулах, саад тотгор учруулах зорилготой байхыг ч үгүйсгэхгүй юм. Ш.Раднаасэдийг өчигдөр УМБГ-т дуудаж өдөржин шахуу байцаасан байна. Иймд цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьж, улс төржиж, сонгуулийн компанит ажилд зориудаар саад тотгор учруулж байна хэмээн МАН-ын зүгээс үзэж байгаа юм байна. Иймд эрх баригчдыг МАН-ын сонгуулийн компанит ажлыг цагдаагийн байгууллгаар дамжуулан тасалдуулахаа нэн даруй зогсоохыг МАН-ын зүгээс шаардсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.