antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2013 Comments are off

Зургаан мөрдөн байцаагч ажилдаа хариуцлагагүй хандсан гэв

нийтлэсэн Admin

ah_0528Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр нэр бүхий мөрдөн байцаагч, прокурор болон компаний захирлууд хамсаж барилгын салбарт луйвар хийсэн талаар хохирогч Ш.Чимгээ, өмгөөлөгч Ц.Байгальмаа, Ө.Энхжаргал нар мэдээлэл хийлээ.

Тэрээр өөрийн нөхөр болох С.Батбаатартайгаа нийлж, “Икслэнд контракшн” ХХК-ийг хамтран байгуулжээ. Гэвч түүний нөхрийг талийгаач болсны дараа төрсөн дүү нь “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлалтай 700м.кв талбай бүхий газрыг өөрийн “Мөнгөн Тулга Цамхаг” ХХК-ийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн нь нотлогдсон гэв.

Ш.Чимгээ хэлэхдээ “одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч Б.Батцэрэн шалгаж байна. Өмнө нь зургаан мөрдөн байцаагчийн гар дамжаад байна. Эдгээр мөрдөн байцаагчид ажилдаа үнэн ч бус хайнга хандаж байна. Талийгаачийн төрсөн дүү С.Баттулга гэдэг хүн өв залгамжлагч биш хэрнээ өв залгамжлагч болгож өгөөч гэж төрсөн хүүхдийг хэн ч биш болгож байгааг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийг үзэхийг миний бие хүсч байна. Хуурамч тамга тэмдэг ашиглан, гарын үсэг зурсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр тогтоогдсон. Гэтэл гомдол гаргасан миний бие энэ хэрэгт өнөөдөр хохирогч биш гэрчээр дуудагдаж байгаад гомдолтой байна. Мөн талийгаач ахынхаа таван настай төрсөн хүүхдийг үл хайхран өв залгамжлах эрхийг булааж байгаад гомдолтой байна” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car