Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиантай зэрэгцэн нийт ард түмэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэрхэн өршөөн хэлтрүүлэхийг анхааралтай ажиглаж байна. Анхнаасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн гол хөзөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ц.Элбэгдоржийн гарт атгаатай байж, Монголын улс төрийг өөрийнхөө эрхшээлд байлган МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт эргүүлэн өгч, мөн түүнийг бор оймстой хэвтээ чигээр нь гэрээс нь шорон руу, шоронгоос эмнэлэг рүү зөөсөөр байсныг олон түмэн харсан билээ.
Одоогийн Ерөнхийлөгчийн гол айдас болсон Н.Энхбаярын асуудал нь Монголын улс төрд хамгийн эгзэгтэй үйл явц болоод байгаа тул хэрхэн, яаж суллаж гаргах нь нэг ёсны том шоу, том тоглоом болон хувирчээ. Улс төр судлаачдын дүгнэж байгаагаар бол МАН-аас нэр дэвшигчтэй тулж өрсөлдөхдөө давхар энэ намын эсрэг хуучин кадруудын арми болох МАХН, хатагтай Н.Удвал нарыг сөргүүлэн тавьж, санал хувааж МАН-ыг сульдаах цаад зорилго агуулж байна хэмээн дүгнэжээ. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг түүний төрсөн өдөр болох 06-р сарын 01-нд суллана гэсэн яриа шаргал ордон, улс төрчдийн хүрээнд эрчтэй яригдаж байгаа юм. Ямартай ч ирээдүйн Ерөнхийлөгчөө Монголын ард түмэн сонгосон үед өмнөх хэдэн Ерөнхийлөгч нь 100 хувь наранд таваргаж байх нь ээ.
Эх сурвалж www.wikimon.mn
– See more at: http://www.wikimon.mn/content/47531.shtml#sthash.8wXXPDoc.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.
