Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг нэг сарын хугацаагаар АНУ-д явуулж англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа билээ. Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулж байгааюм. Олон улсын боловсролын Америк дахь консул нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 25 улсад салбартай, “Мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх”уриатай ажилладаг газар юм.
Өмнө нь хоёр удаагийн сургалтад телевиз, сонин, сайтын 30 гаруй сэтгүүлчийг хамруулаад байна. Эхний ээлжийн сургалтад хамрагдсан сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн тангараг өргөх ёслолд оролцон мэдээ, сурвалжлага бэлтгэсэн бол хоёр дахь ээлжийн сургалтад хамрагдсан сэтгүүлчдээс Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголд шилжүүлэх арга хэмжээнд оролцон сурвалжилсан юм.
Гурав дахь ээлжийн сургалтад хамрагдах сэтгүүлчдийг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 7 хүртэл бүртгэхээр боллоо. Суралцах хүсэлтэй сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд бүртгүүлж шалгалтад хамрагдах юм байна. Харилцах утас: 265003
Холбоотой мэдээ
Comments are closed.