УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хаалттай хуралдаж байна. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргаж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуралдаан хаалттай үргэлжлэхээр болжээ. Тэрбээр хэлэхдээ “Энэ удаагийн хурлаар хэлэлцэх нарийн ширийн заалтууд орсон байна. Эдийн засгийн үндэсний аюулгүй байдалд хамааралтай чухал асуудал яригдах учраасхуралдааныг хаалттай явуулах хэрэгтэй” гэсэн байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, энэ хуультай холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. Мөн компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хууль юм. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан бөгөөд чуулганаар хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар эл хуулийг боловсруулах ажлын хэсгийг Б.Гарамгайбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.