Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам” батлах тухай асуудлыг өнгөрсөн баасан гарагт болсон нийслэлийн ИТХ-ын, тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцсэн байна. Арван бүлэг 174 заалт бүхий уг журамд хэд хэдэн хориглох заалтууд орсон аж.
Үүнд, худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардана гэжээ. Мөн хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн сан /хүнсний дэлгүүрээс дээш ангилалд хамаарахгүй/, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар, түлхүүр олшруулах чиглэлээр талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлахыг хориглоно хэмээн заажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.