antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2013 15 comments

Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болбол нөхрийг нь хэн гэж дуудах вэ

нийтлэсэн Admin

nuhur-300x322Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль юм юмаа­раа анхдагч болж байгаа. Шинэ хууль, эмэгтэй нэр дэвшигч гээд сонин ихтэй. Гэтэл бодох юм их байна аа. Хэрвээ МАХН-аас нэр дэв­шиж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ерөнхийлөгч болчихвол түүний нөхрийг хэн гэж дуудах вэ. Эрэгтэй хүн Ерөнхийлөгч болоход эх­нэрийг нь Тэргүүн хатаг­тай гэж нэрлэдэг.  Харин эмэгтэй хүн сонгогдвол нөх­рийг нь юу гэж дуудах вэ гэж ойрдоо толгойгоо гашилгадаг байх боллоо. Эмэгтэйг нь тэргүүн хатагтай гэж байгаа юм чинь эрэгтэйг нь тэргүүн нөхөр гэх нь ч хаашаа юм, тэргүүн ноёнтон гэх байх гэдэг дээр тогтоод байна. “Дэмий юм бодож тэнэглээд…” гэж бүү зэмлээрэй. Яг бодоод үзэхээр нээрээ л “асуудалтай” байгаа биз дээ. Эмэгтэй Ерөнхийлөгчтэй улс орон нэлээд хэд бий. Аргентин, Бразиль, Серб, Малави, Өмнөд Солонгос улсын Төрийн тэргүүнүүд нь бүсгүйчүүд. Ард иргэд нь Ерөнхийлөгчийнхөө нөхрийг юу гэж дууддаг юм бол. Хэн рүү нь захиа бичиж асуувал ойр билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч рүү бичье гэтэл нөхөргүй гэж дуулдлаа. Өнөө хэдээс нь асууя гэтэл хэлний бэрхшээл тулгараад байдаг. Хамгийн амархнаар нь МАН-ынхан шиг ард түмнээсээ асууж, АН-ынхан шиг олуулаа ярьж байгаад МАХН-ын “нөхрийн” асуудлыг шийдсэн нь дээр юм байна даа, ер нь.  Н.Удвал сайд ялалт байгуулчихвал анхдагчийн анхдагч болох учиртай. Түүнийг дагаад нөхөр нь ч гэсэн анхдагч болно. Ингэхэд Ерөнхийлөгч эхнэр­тэй анх­ны монгол эр хүн болж түүхэнд бичигдэнэ. Ерөнхийлөгч хүн гадаадад айлчлахдаа Тэргүүн хатаг­тайгаа дагуулдаг зан­шлыг нэр дэвшигч маань мэддэг л бай­гаа даа.

 

Ж.Баттуул

yls turiin toim logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car