antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 1 comment

Өөрийгөө хувилуулах санал өгсөн монгол хэн бэ

нийтлэсэн Admin

huvil-300x336Ийм шуугиан дэгдэх нь ээ. Мэдээж хамгийн баян, эрх бүхий эр байж таарна.“Чингис хааны цогцсыг олбол хувилаад өгье” гэж Францын эрдэмтэн Б.Брижит гэх хатагтай хэлсэн удаатай.

Тэр нэгэнтээ Монголд ирэхдээ, захиалга авах хүсэлтэйгээ ч хэлсэн. Тэр нь бүтжээ. Энэ талаар эцэст нь өгүүлье. Тэрбээр, Дундад Ази, Оросоос захиалга авдгаа ч нуугаагүй.

Хууль эрхзүй, хөрөнгө мөнгөний асуудал нь амархан шийдэгддэг, мафижсан, цадиггүй улс болохоор тэр биз. Тэдний хувилсан нэг хүүхэд Израйльд байдаг гэх. Францад ингэхийг хуулиар хориглодог тул бушуухан гаргачихжээ.

Тэнд ийм зүйл хийвэл 15-аас дээш жилийн ял авдаг гэнэ. Харин хүн албал арваас доош жил. Харьцуулбал хатуу байгаа биз. Ижил хүйстэн эрээс хувилсан нэгэн охин өдгөө дөрвөн настайг мэдээлжээ. Яваандаа лесби болох эсэх нь тодрох юм байх. Хүн хувилна гэж юу болохыг товч өгүүлье.

Эхлээд мэдээж амьтан хувилсан нь тодорхой. Ихэнх уншигч санаж байгаа биз.“Доли” хонь гэгчийг хүн төрөлхтөн 1996 онд хувилан бүтээж, тэр нь найман хурга гаргасан түүхтэй. Тэрхүү эрдэмтдийн багт дээрх Б.Брижит байжээ. Хониос хүнд шилжсэн нь мэдээж. Хүн хэд хэдийг хувилсан нь одоо тодорхой болов. ДЭМБ, түүний гишүүн орнуудын дийлэнх үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Ёсзүйгүй гэдгээр халхавч хийдэг ч, үнэндээ айж буй хэрэг. Напальон, Хитлер нарыг олон дахин хувилчихвал дэлхий яах юм бэ гэсэн асуулт гардаг л даа. Гэхдээ орчин үеийн анагаах ухаан үүнийг үгүйсгэдэг билээ.

Хувилсан хүн бол тэр нөхөр биш, түүний бие бүтцийн ихэр гэдэг юм. Оргүй хоосноос шахуу таныг гарган авч байгаа болохоор үр шилжүүлэн суулгах зэрэг нь үүний хажууд жинхэнээсээ жулдана. Хувилсан хүний оюун санааг нь яаж ч өөрчилж болно гэж үздэг юм байна. Монголчуудын ярьдгаар “Биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлдэггүй” гэж. Гайхалтай үг байгаа биз. Хүний бие махбодыг бүрдүүлэгч, тусгай эс байх агаад, шинжлэх ухаанд “үүдэл эс”, “өсгөвөр эс” гэх зэргээр нэрлэдэг ажээ. Хүүхэд төрөнгүүт тэр эсээс нь дээж аваад хадгалчихвал асуудалгүй болох нь ээ. Өөрийг нь биш юм гэхэд эрхтнийг хувилчихна. Элэг нь муудвал донор хайхын оронд өөрийнх нь элгийг бүтээгээд шилжүүлчихнэ гэсэн санаа. Шүд хорхойтвол түүнийг нь авч хаяад, өөрийнх нь шинэ шүд босгоод суулгачих юм байна л даа. Хэрэв хууль нь зарим талаар нааштай шийдэгдвэл хорт хавдар гэх ойлголт үгүй болно. Хүссэн ч, эс хүссэн ч хүн төрөлхтөн тийшээ явна.

Таван жилийн л асуудал буй. Хамгийн гол нь хууль эрхзүйн акт. Үүнийг одоогоор гаргах боломжгүй нь мэдээж. Лондоны Олимпоор Хятадын нэг охин усан сэлэлтээр байж боломгүй амжилт гаргасан шүү дээ. Тэрийг сэжиглээд байгаа юм. Магадлал тун өндөр л дөө.

Үүдэл эсийг генетикийн аргаар боловсруулбал, таван метр өндөр, 500 кг жинтэй хүн гаргасан ч болохыг манай академич,генетикч, доктор Ж.Раднаабазар ярьж байсан билээ. Өөрөөр хэлбэл, сайн үүлдрийн, мах, ноос, ноолуурын мал гэдэг шиг. Хүнийг ийнхүү чиглэлээр хувилчихаж болзошгүй гэдгээс дэлхийн анагаах ухааны сорууд жийрхээд байгаа юм аа.

Хүн төрөлхтөн 10 тэрбумд хүрэхэд уургийн болон хүнсний дутагдлаас аврах ганц зам нь колоны аргаар гаргаж авах хоол, хүнс болж байх шив. Үүнийг ч харин амжилттай хийж байгаа юм. Бид ч идэж байна. Хятадын гэх хүнсний ногоо ийм билээ. Тэд өндөг хийчихсэн шүү дээ. Бусад нь юу байхав. Бидний идэх дуртай америк тахиа чинь жинхэнэ клон юм.

Орчин үед хувиргасан амьд организм гэх болжээ. Бидний хүнсний гучаад хувийг эзэлж байгаа тооцоо бий. Эрдэмтэд хүнсний ногоог вакцинжуулах арга олов. Удахгүй вакцин тарихгүй, алим идээд л болох нь тэр. Гайхалтай гэхээс яахав. За одоо үндсэн асуудалдаа оръё. Эх сурвалжийн хэлснээр, нэгэн монгол хүн өөрийгөө хувилуулах санал тавьсан нь тодорхой болжээ. Саналыг нь хүлээж авбал захиалга өгнө гэсэн үг.

Маш нууцын ангилалтай болохоор бид хэн болохыг нь мэдэх боломжгүй. Бүр үүрд шүү. Тэрбум, тэрбум ам.доллараар ярих энэ үйлчилгээг /эмчилгээ/ барагтай аавын хүү барахгүй. Хамгийн баян, хамгийн эрх мэдэлтэй хүн байж таарна. Тэр хэн бол?

Г.Мөнхнасан

http://www.yanaa.mn/news/?p=79186


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car