antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 4 comments

Ченжүүдийн гараар орсон Улаанбаатарт алга дарам сул газар ч үлдсэнгүй

нийтлэсэн Admin

ger-horoolol-400x320-middleМанай улсад хууль бусаар баяжсан иргэдийн олонх нь 1990 оны хувьчлалаар төрийн томоохон обектуудыг эзэмшсэн учраас хөлжсөн гэж тайлбарладаг
Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн захиран зарцуулах эрх “газрын ченжүүд” мэддэг болжээ. Ялангуяа Улаанбаатарт Газрын алба гэж байгаад хэрэггүй болсон мэт. Учир нь хотын А зэрэглэлийн газрыг хэдхэн тооны хувийн компани тансаг зэрэглэлийн орд харшаа сүндэрлүүлж байгаа.

Тодруулбал, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 оны зургаадугаар сарын долооны өдөр батлагдсанаас хойш газрын наймаа жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлжээ.

Гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэгүй газар олгох нэрийдлээр хөрөнгө, мөнгөтэй эрхмүүд хотын А зэрэглэлийн газрыг хувьдаа авч эхэлсэн нь тухай үеийн Нийслэлийн удирдлагуудтай салшгүй холбоотой байв. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д зааснаар газар өмчлүүлэх эрхийг тухайн дүүргийн Засаг дарга, нийслэлийн захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдэх асуудал байв.

Газрын магнат гэгддэг бизнесийн салбарынхнаас дурьдвал, “Мон Уран” компанийн Б.Наранхүү гэх эрхэм газрын наймаагаар алдартай нэгэн. Түүний бизнесийн анхны гараа газрын бизнес байж, амжилттай ажилласанаар өдгөө хурдан морь, найр наадамд тэрбум төгрөг цацчихдаг үндэсний баяжуудын эгнээнд орчихсон тууж яваа. Улс төр, төрийн албан хаагчаас ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, бизнесийн салбараас Б.Наранхүү, Ж.Оджаргал, “Макс”-ын Д.Ганбаатар нар газрын наймааг цэцэглүүлдгээрээ алдартай, гол төлөөлөл нь. Тэдний талаарх нийтийн эзэмшлийн газрыг хувийн компанид шилжүүлэн өгч худалдаж байсан баримт дурьдах нь илүүц биз.

Харамсалтай нь одоо нийслэлийн газрын наймаа төгсгөл шатруугаа яваа хэмээн өгүүлэх хүмүүс олон байдаг. Учир нь зарж худалдах газар ховор үлдсэн гэж албаныхан нь ч өөрсдөө ярьж байгаа.
Хотын төвийн нийтийн эзэмшлийн газруудыг хууль бусаар өөрийн болгосон компаниудын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгодог ч энэ нь шүүхийн шатанд эцэслэн шийдэгдэлгүй байсаар эцэст нь тухайн газрыг худалдсанаар замхран алга болсон гэхэд хилсдэхгүй. Өдгөө хотын А зэрэглэлийн газрууд багадаа л нэг тэрбумаас 500 сая төгрөг хүрдэг гээд бодоход газрын ченж болсон эдгээр компаниуд алалцхаас өөр яах билээ. Энэ их эрх мэдлийг хэн өгсөн бэ гэдэг нь тун ойлгомжтой.

Мөн “Бодь” группын харьяанд байдаг Үндэсний соёл амралтын хүрээлэн өдгөө ойр хавийн бүх газраа алдаад дууссан. Тус хүрээлэнгийн хойно байрлах хүүхдийн талбайд өнөө цагийн шинэ баячууд, тодруулбал “Мон уран”-ы Б.Наранхүү, “MCS”-ийн Ж.Оджаргал, газрын наймаа гээчийг анх цэцэглүүлсэн, Баянгол дүүргийн Засаг дарга асан Х.Цогтбаатарын ачаар дээрх нөхдүүд газрыг үнэд орулсан гэж ярьдаг юм билээ. Х.Цогтбаатар даргын үеэс эхэлж нэг га газар 200 сая төгрөг хүрсэн гэж их гарын наймаачид нь ярьдаг.

Тэгвэл ГХЯ-ны нэр дээр байсан нэг га газрыг нэг сая ам.доллараар хятадууд худалдаж авчээ. Харин одоо худалдаж авсан газраа хятадууд арван сая ам.доллараар БНСУ-ын элчин сайдын яаманд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээ бий. Тус хоёр газрыг ҮСАХ-гийн газарт хамруулж, дээрх этгээдүүдэд хамаарах гэрчилгээг хүчингүй болгосон тухай холбогдох албаныхны тушаал, захирамж уг нь гарчихсан.

Харин энэ захирамж цаасан дээрээс өндийхгүй, бусад тогтоомжуудтай ижил хувь заяатай аж. Газар хэдийнэ “эзэд”-ийнхээ мэдэлд очжээ. Яг дээр дурдсан шиг шүүх, цагдаа, тогтоол захирамж гэж сунжирсаар байх хооронд тэнгэр багаднасан барилгууд босгочихсон.

Үүнтэй холбоотой баримт дурдахад, Хан-Уулын 120 мянгатын газар, нэг ёсондоо нийтийн эзэмшилд байсан. Гэтэл хоёр жилийн өмнө “Алтай констракшн” компани дур мэдэн газрыг нь онгичиж барилга босгох гэж компани, иргэд хоёрын дунд багагүй дайн өрнөсөн. Уг газрын зөвшөөрлийг олгосон эрх мэдэлтэн нь хотын дарга асан Ц.Батбаяр. Уг хэрэг нь олон удаа шүүхээр орж шийдвэр нь иргэдийн талд гарч байсан нийтийн эзэмшлийн газрыг өөрсдийн болгох гэж тус компани улайран зүтгэсээр л байгаа юм. Энэ мэт байдлаас үзэхэд хотын төвийн газар хэдэн саяар тоологдох хэмжээний үнэтэй байгаа нь ойлгомжтой. Гэтэл хотын захын газрын ханшийг сонсоход энэ мэт газрын хажууд инээдтэй санагдах биз.

Хотын захад 0.7 га газрыг 10-15 сая төгрөгөөр борлуулах жишиг тогтжээ. Харин Нийслэлийн газрын албанаас газрын дуудлага худалдаа хийдэг ч үнийн санал хэлэх хүн олддоггүйгээс тухайн газрууд нь үнэгүйдэхэд хүрдэг хэмээн мэргэжлийн хүмүүс ярьдаг.

Үүнээс гадна дунд зэрэглэлийн ханштай газарт Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Богино, Нүхт, Хүүш, Чандмань, Арцатын ам хавийн газарыг 50 саяар зардаг гэж байгаа.

Харин Зайсангийн аманд хувийн орон сууц барих зориулалтын газар /га хүрэхгүй/ ойролцоогоор 250 сая төгрөгт хүрч байхад Нүхтийн амны газрын ханш Зайсангийнхыг 2 дахин нугалж байна. Тэгэхээр ийм газруудын цаад эзэдүүд нь хөрөнгөлөг компанийн захирал болон газрын албаны дарга нар. Ямартай ч өдгөө Нийслэлд сүндэрлэн боссон өндөр барилгуудын газрыг хэдхэн ченжүүд эрх мэдэлтэнүүдтэй нийлж цохиж байгаа нь даанч харамсалтай. Одоогийн удирдлагууд иргэдийнхээ эрх ашгийг адилхан хэмжээнд авч үзвэл яасан юм бэ.

2012 он12 сар

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car