antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 6 comments

“100 чухал сэдэв-Парк” нэвтрүүлгийг захиалгаар хийсэн гэв

нийтлэсэн Admin

481898a28bc42c92big Монголын залуучуулын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны олон нийттэй харилцах албаны ажилтан н.Бадмаараг нар мэдээлэл хийлээ.
Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдээр “Hero” энтертайнментын “100 чухал сэдэв-Парк” нэвтрүүлэг хэд хэдэн телевизээр цацагдаж, олны хүртээл болсон. Харин “Hero” энтертайнментийн уран бүтээлчид хэдхэн мөнгөтэй компаниудын захиалгаар нэвтрүүлэг хийж, МЗХ-г дундаас нь мөнгө угаадаг мэтээр ойлгуулж байгаа нь тун харамсалтай санагдаж байна гэв.

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Намайг анх нэврүүлэгтээ оролцуулах гэж урихдаа паркийн газрын маргааныг нийтэд үнэн зөвөөр нь хүргэнэ гэж байсан боловч нэвтрүүлгээ эфирт гаргахдаа хэдхэн мөнгөтэй компаниудын зөв мэт болгож гаргасан. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болдсайхан ямар ч сэтгүүлзүйн мэдлэггүй бөгөөд нэвтрүүлэгт урьсан оролцогчдоо ерөөсөө судлаагүй, дайрч давшсан өнгө аястай байсан. Тэрээр уг нэвтрүүлгийн дундуур 1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүд сэвэлзүүр, гажиг гэж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Тиймээс “Hero” энтертайнмент залуучууд биднээс уучлалт гуйх ёстой” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car