Багануур дүүргийн хэмжээнд архидан согтуурах явдал дорвитой буурахгүй, дүүрэгт үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгддэг байна. Иймд дүүргийн удирдлага иргэд олон нийтийн дуу хоолойг сонсох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс дүүргийн төр захиргааны байгууллагаас хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Тус хэлэлцүүлгээр архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг өдрийн тоог нэмэгдүүлж гурав болгох, архи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, цуцлахдаа тухайн орчинд амьдарч буй иргэдийн саналыг авдаг байх гэсэн асуудлууд дээр санал авсан байна. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хувьд архи согтууруулах ундааг худалдан борлуулдаг өдрийн тоог нэмэгдүүлэх саналыг маш ихээр дэмжиж байсан учраас дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр зургадугаар сараас эхлэн тус дүүрэгт 1, 7, 20-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.