antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 3 comments

“Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аян ингэж үргэлжлэв

нийтлэсэн Admin

9956ebb7c8b05c19bigӨнгөрсөн гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-нийг дуустал хугацаанд “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аяныг зохион байгуулсан билээ.

Харин энэ аяны үр дүн нэг л харагдахгүй байгааг иргэд мэдэж буй. Аяныг зохион байгуулагчид үүнийг хэрхэн дүгнэж байгааг мэдэхгүй юм. Автобусны жолооч хурдтай давхих, огцом тормослох, кондуктор зорчигчидтойгоо хэрэлдэж бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, зорчигчдыг урагш хойшоо яв гэж түлхэх, хог болоод нарийн шороотой байх зэрэг дутагдлууд байсаар байна. Уг нь энэ аян цэвэр тохилог, осол зөрчилгүй,  соёлтой үйлчилгээг олон нийтэд хүргэхээр зорьсон юм билээ.

Тэгвэл маршрут зөрчин явдаг “Зайсан-Дэнжийн 1000” чиглэлийн автобус өглөө эрт сийрэг үед “Дөрөвдүгээр дэлгүүр”-ийн буудалд зогсох ёстой байтал “Хатагтай” эмнэлгээр өгсөн “Өдрийн сонин”-ы хажууд зогсдог, тасалбараа өгөхгүй кондуктор, үйлчлүүлэгчдийг элдвээр хэлж бусад зорчигчдынхоо амгалан тайван байдлын алдагдуулах, жолооч утсаар чангаар ярих зэрэг түгээмэл дутагдал ажиглагдсаар байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ний өдөр буюу Лхагва гаригийн 18.30-19.00 цагийн орчимд “Зайсан-11-р хороолол” чиглэлийн “1-016” хажуудаа дугаартай автобус 11-р хорооллоос Зайсан явах эцсийн зогсоолд хурдаараа давхиж ирэн тормосоо чахруулан зогсож  хүмүүсээ буулгачихаад, хүмүүс дөнгөж орж дуусмагц хөдлөж яарч байгаа нь илт. Энэ бол эцсийн зогсоолоос хөдөлж буй автобус. Хаалга хаагдах үед 16-18 орчим насны хүү амьсгаадан суусаар урагшлав.  “Ахаа буучихая” хэмээн жолоочоос гуйхад “Тэнэг юм уу хаашаа юм чи” хэмээн зорчигчдыг сортхийтэл чанга хашгичив. ”Ахаа буучихая л даа” гэхэд “Үгүй. Юу гэж буудалгүй газар зогсож байдаг юм” хэмээн мөн л өндөр дуугаа намсгалгүй хашгичсаар байв. Энэ мөчид кондуктор “гялс хөдлөхөөс өмнө хэлээд буучихгүй яасан юм. Мөнгө өө” гэхэд хүү өгөлгүй хэсэг бухимдаж зогссоноо “мөнгөө төлөөд буучихая. Буулгаад өг” гэв. Ингэж байтал хажууханд байсан настай хөгшин ”Буулгаач. Та нар эцсийн зогсоол дээрээс хүнээ авав уу үгүй юу хөдөлсөн ш дээ” гэхэд жолоож жижиг цонхоо онгойлгон “Та дуугай бай. Авгай минь” “Юмтай авгай минь” хэмээн жолооч, кондуктор хоёр элдвээр дорожлоход нэгэн үйлчлүүлэгч “Бусад зорчигчоо хүндлээд хэрэлдэхээ болиоч. Настай хүнийг элдвээр хэлээд болиоч” гэсэн юм. Гэсэн ч тэдний хэрүүл өндөрлөсөнгүй үргэлжилсээр. Хүү хоёр найзтайгаа явж байсан юм билээ. Тэд нь автобус хөдлөх үед сууж амжилгүй үлдэж л дээ. Тэгээд  11-р хорооллын дараах буудал “Хөгжим бүжиг”-ийн урд автобусны буудал дээр буусан. Мэдээж автобус хөдлөж байхад суусан зорчигчийн буруу ч эцсийн зогсоолдоо зогсох хугацаагаа барилгүй хөдөлсөн автобусны жолоочийн буруу болж таараад байгаа юм. Хэрэв жолооч эцсийн зогсоолд зогсох хугацааг, баримтлан зогссон бол тэр хүү найзуудын хамт сууж амжаад барахгүй нилээд олон хүн суухаар байв. Мөн үнэнийг олоод хэлчихсэн хөгшнийг элдвээр хэлж, бусад зорчигчийнхоо амгалан тайван байдалд нөлөөлсөн энэ мэтийн сарын аян байгаад ч яах билээ. Тодруулбал, үйлчлүүлэгч жолооч болон мөнгө хураагчийг ажил үүргийнх нь хувьд шүүмжилсэн бол эсрэгээрээ тэд үйлчлүүлэгчээ хувь хүнийх нь хувьд доромжиллоо. Ийм харилцааны соёлгүй, ажил үүргээ мэддэггүй, зан авирын доголдолтой жолооч кондуктор нийтийн тээвэрт түгээмэл ажиглагддаг.

Автобус, троллейбусны жолооч нар “Д” ангилалтай, мэргэшсэн сургалтад хамрагдсан 21-ээс дээш насны хүн байх ёстой бөгөөд ажилд гарахын өмнө автобус жолоодох чадвартай эсэхээ шалгуулж, үзлэгт хамрагдсан байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг байнга шалгах, техникт гэмтэл гарсан тохиолдолд хурдан шуурхай арга хэмжээ авах чадвартай байх ажлын үүрэгтэйгээс гадна үйлчилгээнд явж байх үедээ хажуудаа хүн суулгах, бусадтай зүй бусаар харьцах, гар утсаар удаан ярих, тамхи татах, зааланд дуу хөгжим чангаар тавих, буудал хооронд хурд хэтрүүлэн явах, зогсоолгүй газар хүн буулгаж, суулгах, шалтгаангүйгээр гэнэт зогсох, огцом хөдлөх эрхгүй бөгөөд маршрут зөрчиж зам сүлжихийг хатуу хориглодог. Харин кондуктор зорчигчтой соёлч боловсон харьцан хөнгөн шуурхай үйлчлэх, өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэг зүүсэн байх, зогсох буудлын талаар мэдээлэл өгч байх үүрэгтэйн зэрэгцээ тасалбарыг үнэн зөв тасалж зорчигч болгонд өгөх ёстой. Мөн зорчигчтой зүй бус харьцах, тэдний эрхэнд халдахыг хориглодог юм байна. Нөгөө талаас автобусанд зорчигчдын хийх ёсгүй хориглосон зүйлүүд байна. Тухайлбал, чанга ярьж хашгирах бусадтай маргалдах зэргээр бусдын тайван байдалд нөлөөлөхийг хатуу хориглож, согтуугаар нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байхаас гадна хаалганаас зүүгдэх, зааланд хог хаяхгүй байх зэргийг хориглодог болохыг зорчигч бүр мэдэж байх шаардлагатайг санахад илүүдэхгүй биз ээ.

Х.Заяа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car