Нийслэл хотод зам засвар, шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 19-р хорооллын арын 4 км авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам, Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн зам тус тус хаалттай байна. Маргааш Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх бол 05 сарын 27-н буюу даваа гарагаас СХД-ийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Ханы материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийгдэнэ. Харин 5 сарын 25-ны 12 цагт Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх нялхасын баруун талын 460 метр авто замын хөдөлгөөнийг нээж үргэлжлүүлэн 06 сарын 01-ны өдрийг хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Тиймээс иргэд энэ өдрүүдэд хаагдсан замуудын маршрутаа зөв тодорхойлж явахыг сануулья гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
extern (September 10, 2013 8:42:49 am )
428226 433246Perfectly written topic material , thanks for selective details . 909887
-
click site (September 11, 2013 10:53:36 am )
441555 941933This is a great subject to talk about. Generally when I discover stuff like this I stumble it. This write-up probably won
-
Gourmet Gift Baskets, Wine Gift Baskets, Gift Baskets For Men, Gift Baskets Delivery, Birthday Gift Baskets, Corporate Gift Baskets, Ideas For Gift Baskets (September 13, 2013 2:18:59 pm )
545567 396650Some truly good stuff on this site , I like it. 869817
3 Comments