Төгсөлтийн баяр буюу хонхны баярууд ид үргэлжилж байна. Олон нийтийг хамарсан баяр үргэлжилсээр Цэргийн баяраар завсарлаж, Эх үрсийн баяртай золгох нь уу гэтэл үгүй юм аа. Хавар чинь ЕБС-ийн болон их, дээд сургуулийн төгсөгчдийн баяраар төгсгөл болдог юм байна.
Сургуульдаа сурч байх хугацаандаа магадгүй энэ л өдөр хамгийн гоё болцгоодог байх. Цэмцгэр хослол, хоолой бариу зангиа, гялалзсан гутал, шинэхэн дээл, гоёмсог даашинз, өндөр өсгийт, үс, зүс ярих юм биш харагдана. Үгүй энэ “Хонх”-ны баяраар хэдэн ч янзын хувцас өмсдөг юм бэ. Лавтай гурваас дөрвөн ээлжийн хувцас бэлддэг бололтой. Энэ олон янзын хувцас сольж Бээжин, Эрээнд орлого оруулж байхаар энэ мөнгөө дотооддоо шингээвэл яасан юм бол. Америк, Европыг дуурайж төгсөлтийн хувцас өмсөх юм. Үүний оронд үндэсний уламжлал ёсоор Монгол дээлээ өмсөөд “Төгсөлтийн баяр”-аа хийдэг бол санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, үндэсний өв уламжлалаа хүндэтгэсэн харагдах учиртай.
За зүс царай, гоёмсог засалттай толгой ч яамай. Харин хэр зэрэг тархиныхаа үрчлээг нэмэгдүүлсэн болоо гэдэг л сонин. Зарим нь шалгалтаа өгөөгүй дундуурхан баярладаг бол зарим нь төгсөлтийн шалгалтаа өгч, дипломоо хамгаалчихсан санаа зовох зүйлгүй сэтгэл дүүрэн баярлана аа. Аа бүр аль алиныг нь ч бодох зүйлгүй сэтгэл амар баярлах нэгэн ч бий шүү.
Төгсөгчдийн хонхны баярын өдөр том оврын автобусууд хөлхөлдөн баахан түгжрэл үүсгэж ажлаа гүйцэлдүүлж яваа нэгний уур цухлыг хүргэнэ дээ. Ингээд л Гандангийн дэнж, Зайсан толгой, Сүхбаатарын талбай, баар, ресторанаар орж сэтгэлээ сэргээж аваад оройхон аль нэг амралтын газрыг эсвэл гадаадыг зорино. Бээжин, Хайнан, Утай гумбум, Дубай, Чэжү, Сингапур зэргээр аялдаг юмдаг уу даа. Баян айлын хүүхдүүд сурдаг сургуулийн төгсөгчид голдуу гадаадад аялж, амардаг гэнэ лээ. Сэтгэлгээгээ цэвэрлээгүй хүн хэрэглээг шүтдэг гэсэн үг ч байдгийг энд дурдъюу.
Амралтанд яваад согтуурах нь ч бүр ойгомжтой юм билээ. Хэрхэн согтуурахаас шалтгаалж тэр амралтын дурсамж тодорхойлогдоно доо. Зарим тохиолдолд найз нөхөд нэгэндээ агсам тавьж, аминд нь хүрсэн ч явдал гарсан. Ингээд хоёр, гурав хоноод ирмэгц шалгалт, диплом хамгаалалт эсвэл ажил, амьдралын их хаалганы аль нэг нь л хүлээж авна. Мэргэжилтэй, цол, зэрэгтэй бэлэн бүтээгдэхүүн болсон тэдэнд ахиад хоёр сонголт бий. Нэг нь ажилтай, нөгөө нь ажилгүй…
“Хонхны баяр” гэдэг нь угтаа төгсөлтийнхөө сүүлчийн хонхыг сонсоод цаашид дэвшин суралцах, мэргэжилтэй ажилтан болж завсарлагааныхаа хонхыг сонсож суухгүй, ахин энэ танхимдаа суухгүй тул үдэлт л хийж байгаа юм. Үүнийг зарим нь нүсэр баяр болгон гүйцэлдүүлдэг. Баярлахын зэрэгцээ ээж, аавынхаа нуруун дээр овоохон том эдийн засгийн ачаа үүрүүлчихэж байгаа юм. Багаар бодоход сая төгрөгөөр тогтдоггүй байх шүү. Үр хүүхдээ бусдаас нь дутуухан харагдуулчихгүй юмсан, баярыг нь сэтгэл дундуурхан өнгөрүүлчихгүй юмсан гэсэн ээж, аавын сэтгэл яаж ийгээд болгоно доо. Цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлэх төсвөөс ч давчихдаг шүү.
Х.Заяа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 24, 2013 11:59:47 am )
hooson tolgoitoi .huvia hicheesen .ajliin chadvargui nuhduud hichneen goe bolood yaahav dee kkk
-
Anonymous (May 24, 2013 12:02:55 pm )
hogoo tsugluulaad hogiin savand hayaj medehgui humiig bolovsroltoi geh hetsuu yum daa
-
Anonymous (May 24, 2013 1:20:31 pm )
Хонгоны баяр эхэлсэн юмуу?
-
Anonymous (May 24, 2013 4:53:40 pm )
honhnii bayar hiilgui yahav sursan ch bai suraagui ch bai nasan turshdaa neg angi gej yabah naizuud togsoltiinhoo bayariig hiilgui yahav. gehdee mongol huvtsas gej tuulshirhaa bolimooren. manai mongol huvtas goe ldoo. gehdee l hiileghed unetei daraa dahin dahin omsoh bolomjgui. mongol deel hiileglee gehed goeliin dee l hiilgene ter ni ih untei. ediin zasagt ch hemnelttei gedeg ni hudlaa. togsoltiin bayar bitgii hel 10 jiliin huuhded mongol deel omsogo geh ni zarim aild ih daramttaitusch bna. deer ni ongo hiits myatraalaaraa uraldaad irheer buur hetsuu tegheer mongol huvtas gej tuulshirhaa bolie oo. bolomjooroo oorto saihan hragdhaar huvtasaa songoj omsvol zugeer bolov uu.
-
Anonymous (May 24, 2013 7:11:26 pm )
YAG UNENIIG HELHED
MANAI MONGOLCHUUD L TUGSULTIIN BAYARIIG
OLON HUWTSAS SOLIJ
TEMDGELDEG BAIH
ENE BOL MASH BURUU
KOREAD L LAW INGEJ TUGSULTUU HIIDGUIG
ANH HARSAN
SAYAHAN MANAIH BOL HUSER . EEJ AAWDAA EMEE UWUUDUU BUUN DARAMT
UCHRUULDAG YUM BNA LEE.UUNIIGEE BOLIMOOR IIN
SURAH HUGTSAANIIHAA TULBURIIG HIILGENE , TUGSULT
GEED MASH IH ZARDALTAI
BOLIH HEREGTEI SHDEE.
SURGUULP TUGSUUD
L, GUDAMJ METRLENE, YANA DAA ANA TEGEED ZARDAL IH. BARNII HAMGAALAGCH ERCHUUD NI HIINE
HUUHNUUD NI NARIIN BICHIG HIINE ,YANAA YAN -
Anonymous (May 24, 2013 8:58:14 pm )
ogloo honh odor lonh oroi hongo bolchij baigaa yum chin yuch omsson yahwee dee
7 Comments