antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2013 25 comments

Сүхбаатарчууд Ц.Элбэгдоржийг хамгийн өндөр хувиар дэмжихээ илэрхийлж амжилт хүслээ

нийтлэсэн Admin

Pa201305242373Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Сүхбаатар аймагт ажиллалаа. Монгол орноо нар зөв тойрон ард иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцуулахаас гадна ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж яваа юм.

Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн М.Зоригт болон нутгийн ард иргэд угтан авлаа. Аймгийн ард иргэдтэй Сүхбаатарын талбайд уулзан мэндчилж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, аймгийн Хөгжимт драмын театрт сонгогчидтойгоо уулзлаа.
Уг уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, Сүхбаатар аймгийн удирдлагууд оролцов.
Сүхбаатар аймгийн удирдлагууд нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, өнгөрсөн дөрвөн жилд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэмжлэгээр олон ажлыг эхлүүлснээ талархан ярилаа. Тус аймгийн сонгогчдын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид итгэл үзүүлж, улсдаа хамгийн өндөр хувиар түүнийг дэмжсэн аймаг болно хэмээн амлаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Сонгогчид мөн Ерөнхийлөгчийг авлигатай тэмцэх, шүүхийн салбарыг шинэчлэх гэх мэт эхлүүлсэн олон ажлаа амжилттай үргэлжлүүлэхийг, үр өгөөжийг нь хүлээж байгаагаа ч дашрамд дуулгана билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улс орноо олон улсад нэр төртэй төлөөлж, гадаадын удирдагчдын өмнө Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваад нь талархсан иргэд олон байлаа.
Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ Шүүхийн шинэтгэлийг бүрэн хэрэгжүүлэхэд 22 хууль батлагдах ёстойгоос дөнгөж зургааг нь батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр шүүгчийн гаргаж байгаа бүх шийдвэр нээлттэй болж байгаа, цаашид энэ салбарыг багцаар нь шинэчлэхэд олон ажил хийх хэрэгтэй байгааг ярьж байлаа.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой өнгөрсөн 24 жилийн турш мөр зэрэгцэн ажиллаж, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүтгэж ирснээ дурдаад гадаадын ямар ч удирдагчийн хажууд нүүр улайхааргүй боловсролтой эн зэрэгцэхүйц Ерөнхийлөгч гэдгээр нь бахархдагаа онцлон дурдлаа. Мөн түүнийг хүний өөрийн олон үрсийг асран тэтгэж, өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж ирсэн хүнлэг, энэрэнгүй, бас ард түмнийхээ дунд байж чаддаг, түмэн олныхоо төлөө сэтгэлээ чилээж ирсэн хүн хэмээн онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Цахиагийн Элбэгдоржийг МҮАН, ИЗНН дэмжин энэ удаагийн сонгуултд оролцож байгаа билээ. Сүхбаатар аймгийн ард иргэдтэй уулзах үеэр МҮАН, ИЗНН-ын гишүүд түүнийг дэмжихээ илэрхийлж амжилт хүсч байсан юм.
Уулзалтын үеэр зарим иргэд “Төрийн тэргүүний сонгууль бол наадам биш, биеийн хүчээр нэгийг ялдаг байхад оюуны хүчээр олныг манлайлдаг”  хэмээн хэлцгээж Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлцгээж байв.
Ерөнхийлөгч өчигдөр үдээс хойш Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдтэй уулзаад Дорноговь аймгийн зүгт хөдлөв. Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дорноговь аймагт ажиллаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (May 24, 2013 11:07:50 am )

    Иргэн Ламжав
    Сүхбаатархан Элбэгдоржийг дэмжинээ.

  • Anonymous (May 24, 2013 3:58:36 pm )

    Хар машиныхаа программыг хийгээгүй л юм бол хамгийн өндөр хувиар дэмжихээ яаж мэддэг юм бол? манай ерөнхийлөгчийн дагуулууд далдыг хардаг болсон юм уу?

  • Anonymous (May 24, 2013 4:59:56 pm )

    Хар машин байхад гарцаагүй ялах нь тодорхой, Сүхбаатарчууд гоё үгэнд одоо болтол итгэсээр хөлний сайр нь хэзээ арилах юм болдоо

  • Anonymous (May 24, 2013 6:01:46 pm )

    Энэ Монголд юу болоод байнаа энэ сонгуулиас чинь ард иргэд чинь залхаж байна хийвэл хий эсвэл болиоч дээ 1 хүн төрийн суудалд дахин санаархаж болохгүй хэрээс хэтэрч байна энийгаа боль

  • Anonymous (May 24, 2013 7:26:46 pm )

    сүхбаатарчууд гэчихэж ман-ын нөхдүүд бусдын өмнөөс яасан их бичих юм бид нар л лав биш шүү сүхбаатарчуудын төлөөлөл

  • Anonymous (May 24, 2013 9:26:32 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (May 24, 2013 9:27:40 pm )

    ТАНЫГ 20 АЙМГИЙН АРД ИРГЭД 9 ДҮҮРГИЙН АРД ИРГЭД ТАНЫГ 100 % ДЭМЖ БАЙНА ШҮҮ

  • Anonymous (May 24, 2013 9:47:59 pm )

    elbegdorj odoo shudarsa baiu gej heeh nvvrgvibolson.hulhi hulgaish hudalsh

  • Anonymous (May 24, 2013 9:50:28 pm )

    janjnin svhbaatarin nutgiinhan neree bodno shvv.

  • Anonymous (May 25, 2013 8:23:06 am )

    Жанжины чинь хөшөөг удахгүй буулгах байх шүү Сүхбаатарчуудаа. бодолтой л байгаарай.

  • Anonymous (May 25, 2013 10:13:37 am )

    ар халхын аваргуудаас төрийн түшээ төрсөнд талархаж явдаг шүү мөнхөө аварга баянаа аварга батэрдэнэ аварга балжинням хадаа аварга цэрэнтогтох аварга гээд сайхан хүмүүс тэдний үр удам ч бас улс төрд орж байгаад баярлаж сууна аваргуудаа дэмжицгээе харин алимаа амалсан улс төрчдийн хажууд хөдөлмөр хөлсөө урсгасан хүмүүс шүү эд нэр л шилийн сайн эрчүүд хэдэн аваргыг маань муулж байгаа хүмүүс яавч цэвэр монгол биш бөхчүүд чинь хамгийн мэдрэмжтэй хүмүс баридахдаа гарадаг ухаанаа ард түмнийхээ төлөө яагаад гаргаж болохгүй гэж бөхчүүдийн нийтлэг хээгүй зангийн зарим хүмүүс болхи мэт санадаг бололтой бөх барилдаж өсөөгүй монгол хүн гэж юу байхав тэгээд бүгд мулгуу гэх нь холгүй юм бичих юм даа энэ бичиж байгаа хүмүүс яавч монгол хүн биш

  • Anonymous (May 25, 2013 12:54:07 pm )

    tarvaganii goshgoruulalt id yavj bna daa suhbaatar chuud shan goshgorch bna da

  • Anonymous (May 25, 2013 12:58:18 pm )

    Хамгийн өндөр хувиар дэмжинэ гэж ёстой хошгируулваа. Дөнгөж сая Сүхбаатраас таньдаг АН-ын хэд хэдэн хүн утасдаж энэ худлаа бид чгэсэн аврагадаа өгнө гэж хэлэв. Тэгээд танай нам яагаад тийм мессеж өгч байгаа юм гэхээр Албан тушаал авсан хэдэн юмны хийж байгаа шоу гэв.

  • Anonymous (May 26, 2013 1:53:45 pm )

    undesnii uzeltei hun eronhiilegch bolohgui bol mongol uls hujaagaar duurch undeshii ayulgui baidal aldagdaj bn

  • Anonymous (May 26, 2013 1:53:46 pm )

    undesnii uzeltei hun eronhiilegch bolohgui bol mongol uls hujaagaar duurch undeshii ayulgui baidal aldagdaj bn

  • Anonymous (May 26, 2013 1:56:50 pm )

    undesnii uzeltei hun eronhiilegch bolohgui bol mongol uls hujaagaar duurch undeshii ayulgui baidal aldagdaj bn taltsahaa bolieo bodit baidald dugnelt hiitsgee

  • dalaman taxi transfers (February 18, 2014 10:57:26 pm )

    Aw, this was an extremely good post. Finding the time and actual effort to produce a superb article… but what can I say… I put things off a lot and never seem to get nearly anything done.

  • Viagra (February 19, 2014 12:38:56 am )

    If I am on Levitra for erectyle disfunction, does that decrease the chance of me getting my period every month?

  • Mesothelioma (February 19, 2014 3:53:05 am )

    Aw, this was a really nice post. Spending some time and actual effort to create a really good article… but what can I say… I procrastinate a whole lot and never seem to get nearly anything done.

  • Viagra (February 19, 2014 5:51:24 am )

    Sorry, but it will not work. Boost Mobile in the US is iDEN, not GSM. Even though both GSM and iDEN use SIM cards, they are still two different technologies and are not compatible with each other. GSM phones will only work on GSM networks, and iDEN phones will only work on iDEN networks. With Boost Mobile, you are limited to using Boost Mobile’s phones or unlocked Nextel phones since both are iDEN.

  • levitra prijs apotheek (February 19, 2014 6:07:57 am )

    I’ve learn a few just right stuff here. Certainly value bookmarking for revisiting. I surprise *** so much attempt you set to create one of these wonderful informative website.

  • ceas fossil barbati (February 19, 2014 8:20:57 am )

    After c****ing out a handful of the articles on your blog, I seriously appreciate your technique of blogging. I bookmarked it to my bookmark site list and will be c****ing back in the near future. Please c**** out my web site too and tell me *** you feel.

  • Reviews (February 19, 2014 9:20:48 am )

    Right here is the perfect webpage for everyone who would like to find out about this topic. You know so much its almost tough to argue with you (not that I personally would want to…HaHa). You certainly put a fresh spin on a subject that has been written about for many years. Wonderful stuff, just great!

  • Mesothelioma (February 19, 2014 11:52:40 am )

    Howdy, I think your website might be having internet browser compatibility problems. Whenever I look at your web site in Safari, it looks fine ***ever, if opening in Internet Explorer, it has some overlapping issues. I merely wanted to give you a quick heads up! Apart from that, great website!

antalya rent a car