antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 Comments are off

МАН-ын байшинг битгий шатаагаарай

нийтлэсэн Admin
1921 онд Ардын хувьсгал ялж, хаант засгийг унагааж Богд хааныг шашны тэргүүнээр үлдээн, төрийн хэргийг Ардын нам, Ардын засаг барихаар болсон тухай олон сайхан кино байдаг даа.  Хоёр өдрийн өмнө IX Богдыг Монголын бүрхан шашинтны төвийн тэргүүнээр залах ёслол Гантантэгчинлэн хийдэд дахин болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улс дахиад Богд хаантай болж байгаа юм байх. Гайхсан зарим нь “Арай ч дээ. Үндэсний аюулгүй байдал гэж юм манайд байна уу” гэж ирээд дуу алдсан байна лээ. Арга ч үгүй биз дээ. Түвдээс дүрвэж гарсан оргодлыг тусгаар Монгол Улс Бурхан шашныхаа тэргүүнээрээ залчихаар Төвд, Хятадын хоорондын хэрүүлийн дунд өнхрөх алим, өгөөш нь Монгол болох юм байлгүй. Ер нь бол 1930-аад оны сүүлээр Сэлэнгэд нэг монгол хүүхдийг VIII Богдын хойд дүрээр тодруулсан ч үүнээс болж гэр бүлээр нь хороосон тухай ч бас яриа байдаг.

IX Богд гэснээс Богдыг шашны тэргүүнээр залах ёслол дээр УИХ-ын нэлээд олон гишүүн очиж, духаа цоортол мөргөсөн гэнэ. Харамсалтай нь “ярьдаг бөх” /улстөрч биш/ нэртэй болсон  Б.Бат-Эрдэнэ аваргаас бусдыг нь тэнд очсон ард түмэн таниагүй байна лээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн манлайлаад, нөгөөдүүл нь гишүүнийхээ тэмдгийг гялалзуулаад араас нь дагасан болохоор эрх биш “УИХ-ын гишүүд юм байна” гэж бодсон гэнэ. Нөгөө тойрог тойголж УИХ-д сонгогддог, тойргийнхондоо ч танигдаж чадалгүй бүрэн эрхээ дуусгадаг МАН-ын хэдэн “мануухай”-нуудаас өөр хэн л байв гэж.

Ер нь тэгээд манайх шиг цөөн хүн амтай жижиг улсад мажоритари тогтолцоо ямар хэрэгтэйг бодоод олохгүй юм. Ингэж хэлэхээр “мажоритари байхгүй бол гишүүд сонгогчиддоо хүрч ажиллаж чадахгүй” гээд л нөгөө ярьдгаа ярих байлгүй. Сонгогчиддоо хүрч ажиллахад биш, өөрсдөө сонгогдоход хялбар байх арга нь л юм биш үү. Өнгөрсөн 20 жил ийм маягаар “сонгогчдод хүрч” ажиллаад юунд хүрсэн билээ дээ. Ядуурал, ажилгүйдэл, боловсролгүйдэл, бэлэнчлэх сэтгэлгээнээс өөр юу ч биш. Өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр ярьсан байна лээ шүү дээ. Боловсролын сайд нь Кембрижийн стандарт ярьсаар яваад дээд боловсролын чанараараа Монгол Улс дэлхийн 139 орны 136-д нь оруулсан байна гэж.

Харин уржигдар орой шөнө дөл болтол хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөр огт өөр зүйл хэлэлцсэн байна лээ. Сонгуулийнхаа тогтолцоог хэрхэн сайжруулах тухай биш, сонгуульд намаа хэрхэн ялуулах тухай. Энэ нам Монголын ард түмнийг арай л, арай л элэг бариад байгаа юм биш үү. Өмнө нь сая 300 мянган сонгогчийг 76 хуваахад нэг тойрог үсрээд л 15-20 мянган хүнтэй, тэдний гуравны нэгийг худалдаад авчихад л ялалт тэр намд очдог байлаа. Ядарсан нэг айлд шуудай гурил “хаваасаг”. Сонгуулийн хуулиар үүнийг яаж ч хориглосон гарах гарц нь зөндөө. Өмнө нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд тэр авлигаа өгдөг байсан бол одоо сонгууль зарлахаас өмнө өгөхөд л болоо. Энэ мэт төлөвлөгөөгөө МАН-ын Удирдах зөвлөл “намын мөрийн хөтөлбөр” нэрийн дор боловсруулсан бололтой юм.

Өнгөрөгч даваа гаригт хуралдсан УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын оруулж ирсэн 28:48 буюу мажоритари давамгайлсан холимгийг хүлээж авсан боловч, одоо байгаа 26 тойргоо буцааж жижиглэхгүй шүү, олон мандаттай том тойрог байлгая. Ингэхдээ мандатынхаа тоог тойргуудынхаа хүн амынх нь тоонд тэнцүүлээд хуваарилчихья гэдэг ганц л шаардлага тавьсан юм. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөл “48 жижиг тойрогтой байна аа, одоо байгаа торйгуудаа дундуур хоёр хуваана аа” гээд л шийдчихлээ  Өмнө нь 76 тойрогтой байхад хөдөөгийн нэг тойрогт 15-20 мянган хүн байдаг, тэднийг гуравны худалдаж авахад хангалттай байсан бол одоо 48 болгочихоор 20-25 мянга л болно биз дээ. Төр баян болсон юм чинь /МАН ч гэсэн/, тэрүүхэнд нэг их хотойхгүй байлгүй.  Тэгээд ч МАН, АН хоёр ингээд нэгэнт өөр өөрийн байр суурин дээр зогсчих юм бол Сонгуулийн хуульд ямар ч өөрчлөлт орохгүй. Тойргийг жижиглэх юм бол хуулий өөрчлөхгүй гэдгээ Ардчилсан намынхан зарлачихсан юм чинь МАН-д улам л ашигтай болж байгаа юм.

МАН-ын удирдлагууд сонгуулийн хуулиа шинэчлэхээс зугтаад байгаа ганцхан шалтгаан бий. Сонгуулийн хуулийг өөрчилбөл өөрсдөө ялагдана гэж бодож байгаа. Наад зах нь тойргийн мандатыг хүн амын тоонд нь харьцуулаад ирэхээр хотын тойргууд яалт ч үгүй нэмэгдэж гарч байгаа юм. Харин одоо нийслэлийн 20 гишүүний дөнгөж тав нь МАН-ынх байгаа. Хотын мандатын тоо нэмэгдэх тусам . Хотын мандатын то нэмэгдэх тусам МАН-ын авах суудал хорогдоно гэсэн үг. Тиймээс тус намын удирдлагууд ямар ч тэнэг зүйлээр хамаагүй яаж ийгээд уяж, гацааж, эрээ цээрээ алдаж байгаад Сонгуулийн хуулийг гаргуулахгүй санаатай байх шиг байна. Тэгвэл өөрчлөхгүй байсан ч ялагдана гээд мөрий тавьчихья. Ялагдал нь харин парламентын гадна байх уу, дотор байх уу гэдэг өөр асуудал.

Одоогийнхоо тогтолцоогоор Улаанбаатарын таван сонгогчийн дөрвийнх нь саналыг үгүйсгэж байгаад МАН яллаа гэхэд таван хүн тутмын дөрөв нь МАН-аас нүүр буруулна гэсэн үг. Нэгэнт ийм шударга бус тогтолцоон дээр, шударга бус аргаар гарч ирсэн нөхдүүдээс сайн юм хүлээгээд ч нэмэргүй, дөрвөн жилийн дараа гэхэд намтайгаа юутайгаа улс төрөөс арчигдах байлгүй. Үүнийг ялагдал гэхгүй өөр юу гэх юм. Харин эсрэгээр нь, эрсдлийг нам дээрээ аваад тогтолцоогоо сайжруулахын төлөө явсан бол ирэх сонгууль биш юм гэхэд дараагийнх нь сонгуулиар ард түмэн тэднийг сонгож магадгүй. Эрх барьж байх хугацаанд нь алдагдсан, мартагдсан үнэт зүйлээ сэргээж, намаа жаахан чадавхижуулахад юу нь буруу байсан юм. Хэрвээ улс төрийн нам юм бол шүү дээ. Харин дээрэмчдийн бүлэг юм бол яая гэх вэ, тэр чигээрээ дуусна биз.

Харин МАН-ын Удирдах зөвлөлийн гаргаж буй шийдвэрээр тэд эхний замыг сонгож байх шиг байна. Тэгэхээр сонгууль болдгоороо болно, яг 2008 оных шигээ. Нийслэлчүүд ч босдгоороо босно.

Гэхдээ МАН-ын байшинг битгий шатаагаарай…

Б.СЭМҮҮН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car