antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2013 3 comments

“Женко”-гийн хүргэн

нийтлэсэн Admin

0f3077da79f7ad3foriginalТамирчин, бизнесмен, зураач, улс төрч Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаяр хэмээх нууцлаг хатагтайг бид анхлан танилцуулж байсан. Дэгжин хээнцэр, сонгодог вкустэй энэ хатагтай дүүгийнхээ “Баянгол” зочид буудлыг олон жил хариуцан ажиллуулж буй ажил хэрэгч эмэгтэй. Эгчийн хувиар дүүдээ өмөг түшиг болж, зааж сургаж ирсэн түүний охин М.Золжаргал хэмээх мэдлэг боловсрол өндөртэй бүсгүй буй. Олны өмнө тэр бүр харагдаад байдаггүй тэрээр Солонгосын засгийн газрын мэдэлд байдаг “Kоrs” уул уурхайн компанийн захиралын зөвлөхөөр ажилладаг гэнэ лээ. Харин сүүлийн үед түүнийг “Хүннү коал”-ын Жорж Төмөр нэрээрээ хөрөнгийн зах зээлд сүрхий танигдсан Т.Лхагвадорж ноёнтонтой хайрын романс үүсгэх болсон хэмээж байгаа.

Жинхэнэ нууцлаг, хөшигний ардах хөрөнгөтөн Жорж Төмөрийн тухайд олон улсын хөрөнгийн зах зээлд энэ нэрээрээ алдаршиж,   томоохон хөрөнгө оруулагчидтай түншилж,  улмаар уул уурхайн салбараас өдий төдийгөөр нь мөнгө босгож чадсан сүйхээтэй эр. Яагаад ч юм олны нүд чих хийгээд хэвлэлийнхээс тун ч их зай барьж, зугтах шахам явдаг байсан ноён Жорж сүүлийн үед М.Золжаргал бүсгүйтэй хэвлэлийнхний овоо хараанд өртөх болсон нь бас ч гэж сонирхолтой. Ямартаа ч уул уурхайн салбараас мэндэлсэн хосууд маань хувийн харилцаагаа ихэд нууцалж байгаа бөгөөд саяханаас “Resident” хотхонд төвхнөж, албан ёсоор айл гэр болоод байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 24, 2013 1:16:52 am )

    Xen ch uym buu med,,ed nariin yaj yawx ni xumuust yamr xamaa bnaaa,,xund xergtee medeeg medleg bolgochmoor uym tawixd yadg bn

  • Anonymous (May 24, 2013 11:18:26 am )

    Сайхан л хосууд байна. Гэр бүлээ өнчрүүлээгүй л бол.

antalya rent a car