antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2013 Comments are off

Бундестагийн дэд ерөнхийлөгч айлчилна

нийтлэсэн Admin

23194ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана. Мөн өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа эрхэм зочинд бараалхана.

ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч ноён Эдуард Освальдын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзаж, Дархан-Уул аймаг дахь дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа, Эдийн засгийн хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны төсөлтэй танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car