antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 Comments are off

ОЛОН ОВООТОД ЯМАР ОВОО БОСГОЖ, ХЭНИЙ ШААЗГАЙ ШАГШРААД БАЙНА ВЭ?

нийтлэсэн Admin

Улс төрөөс эхтэй нэгэн сенсаац дэгдээд 14 хонож байна. Дампуурсан “Зоос”, “Анод” банкны хувьцаа, хадгаламж эзэм шигчдийг хохиролгүй болгохын тулд Засгийн газраас гаргасан бондын хөрөнгөний эргэн төлөлтийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж шалгуулсны дараа энэхүү дуулиан эхэлсэн. Ажлын хэсгийг Монголын нэр тэй банкир, мөнгөний ааш аягийг маш сайн мэдэрдэг гэгддэг, өдгөөгийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат ахалсан нь, ахлагч өөрөө хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газрын 100 тэрбум төгрөгийг “Жаст” компани авчихаад огт төлөлгүй, завшин ашиглаж байна хэмээн мэдэгдсэн нь дуулиан шуугиан тарихаас өөр яахав. Гэтэл банкуудын дампуурал, “Жаст групп” ХХК-тай заавал холбогдож яригддаг Олон овоотын алтны уурхайн лицензийг гадаадын “Голдман сакс” хэмээх компани “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын мэдэлд байхад нь зээл олгоод барьцаандаа авчихсан байсан, тэрхүү зээлийг олгох, авах үйл ажиллагаанд О.Чулуунбат оролцсон, одоо “Голдман сакс”-ынхаа эрх ашгийг хамгаалж байгаа юм гэх яриа хажуугаар нь цухалзаад эхэлсэн нь дуулианыг бүр өндөр авахуулж орхилоо.

Үйл явдал чухам яаж эхэлсэн, өрнөсөн талаар өөрт олдсон бодит баримтад тулгуурлан тайлбарлах гээд үзье. Дүгнэлтээ мэргэн уншигчид өөрсдөө хийх биз ээ. “Монгол газар” гэдэг компани, түүний эзэн Ц.Мянганбаяр хэмээх хүний нэр, тонн тонн алт, тэрбум тэрбум төг рөг болж сонсогддог байсан цаг саяхан. Үнэхээр ч тэрбээр “Алтны магнат” хэмээх нэрээ дархлахын төлөө мэрийж, тэр хэрээр алдаршиж байв. Харамсалтай нь “магнат” маань өөрөө төдийгүй, арилжааны хэд хэдэн банкийг, тэдгээрт хувьцаа эзэмшигч, хадгаламж байршуулагч мянга мянган иргэдийг хамраар нь газар хатгуулах хэрэг тарьж байгаа нь 2008 оны сүүлчээс ил болж эхэлсэн. Тухайлбал “Зоос”, “Анод”-ын сүйрэл чухамхүү түүнтэй холбоотой байв.

Харин ч иргэдийнхээ эрх ашгийн төлөө төр санаа тавьснаар энэ асуудал айхтар газар авалгүй, тэгсхийгээд намжсан. Хааяа “Анод”-ын Даваа гэдэг эрхэм гомдол, бухимд лаа хэвлэлээр илэрхийлж, энэ хэргийг сануулдаг байлаа. Гэтэл О.Чулуунбат нарын мэдэгдэл мөнөөх хэргийг дахин цоо шинээр сэргээн харах сэдэл төрүүлж орхисон нь энэ. Банкуудыг дампууралд хөтөлсөн гол шалтгаан “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын зээлтэй холбоотой байв. Тэр бээр өөрийн эзэмшилд байсан Олон овоотын алтны ордыг хэд хэдэн банкинд, бүр гадаадын компанид барьцаалаад мөнгө аваад байж. Олон овоотын лиценз гээч юм анх 1997 онд олгогджээ.

Хэд хэдэн иргэн, байгууллагын гар дамжиж явсаар 2001 оны эхээр “Бор хайрхан уул” гэдэг ХХК-иас “Монгол газар”-ын мэдэлд шилжиж ирж. Ер нь бол муугүй баялагтай орд. 1000, 100 тоннын нөөцтэй гэх мэт санаанд багтамгүй тоо ам дамжин нисэлддэг байв. Үнэн хэрэгтээ манай Эрдэс баялгийн нөөцийн санд 18.5 тоннын нөөцтэй гэж бүртгэгдсэн байдаг бөгөөд Мянганбаяртан 4.5 тонныг нь аль хэдийнэ хүртэж орхисон, одоо 10 гаруй тонн байгаа гэсэн албан ёсны баримжаатай бөлгөө. Лусын хааны орд гэмээр хэтрүүлэгт нь итгэсэн үү, яасан, эсвэл “Алтны магнат”-ын ид шидэд автсан уу, арилжааны банкууд дуу дуугаа авалцан зээл олгосоор байж. Зээлийн барьцаанд аваад л, чөлөөлөөд л, дахин барьцаалаад л, нэмж зээл өгөөд л.

Сүүлдээ бүр лицензээ ч барьцаалалгүй, нэрийг нь хэлээд л зээл авчихдаг байсан юм уу гэхээр дүр зураг баримт бичигтэй танилцаж байхад харагдсан. Хэдийгээр ихээхэн хэмжээний зээл авч, хөрөнгө оруулалт хийсэн ч төслийн үйл ажиллагааг үр ашигтай, хариуцлагатай удирдах чадвар дутсанаас Олон овоотын ордоос алт олборлох төслийн үйл ажиллагаа бүтэлгүй болох нь тодорхой болж ирсэн тул Ц.Мянганбаяр 2006 оны сүүлчээр “Жаст групп” ХХКд хамтран ажиллах санал тавьжээ. Хоёр тал хэлэлцэн тохиролцож, “Жаст”-ынхан нэг талаар ядарч яваа нөхөрт туслах, нөгөө талаар хамтарч ажиллан ашиг орлого болж болно гэж тооцоолоод гэрээ хэлэлцээр үзэглэн, “Олон овоот” ХХК-ийг байгуулж, 60 хувийг нь “Монгол газар”, 40 хувийг нь “Жаст групп” компани эзэмшихээр болсон байна. Гэрээний дагуу 2008 оны нэгдүгээр сарыг хүртэл “Жаст” нэлээд хэмжээний сан хүүжилт хийсэн боловч Ц.Мянганбаяр хамтрагч талдаа төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжийг олгосонгүй. Түүгээр ч барахгүй ягтаж явахад нь тусалсан ачийг нь ч умартаж, танайхтай хамтарч ажиллахаа болилоо, гэрээгээ цуцалъя гэсэн санал тавьж хариу барьжээ.

“Жаст”-ынхан найдваргүй түншээс салах нь зүйтэй гэж үзээд уг төслөөс гарах, оруулсан санхүүжилтээ буцааж авах төлбөрийн графикийг тохиролцсоноор элдэв хэл амгүй хоёр тийш болсон нь 2008 оны хоёрдугаар сар. Гэтэл Ц.Мянганбаяр “Жаст”-д өгөх ёстой 20 гаруй тэр бум төгрөгийг өгөлгүй луу унжиж эхэлсэн бөгөөд Олон овоотын төслийн санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд “Монгол газар” ХХК, Ц.Мянганбаярын бусдад өгөх өр, төлбөрийн хэмжээ сонсоход ч сүрдэм их буюу 186 тэрбум төгрөгт хүрсэн, түүнийг төлж барагдуулах ямар ч найдлагагүй болсон байжээ. Хаашаа ч гарах аргагүй байдалд орсон Мянгаа захирал дахиад л “авралын элч”-дээ хандсан байна. Өөрийнхөө мөнгийг олж авахын тулд ихээхэн эрсдэл гарган түүнтэй хамтран ажиллахаас өөр сонголт “Жаст”-д байсангүй.

Улмаар “Олон овоот” ХХК-ийн хувьцааны 50 хувийг “Жаст групп”, 50 хувийг иргэн Ц.Мянганбаяр эзэмших гэрээ байгуулав. Энэ үед “Олон овоот” ХХК нь АНУ-д толгой нь байдаг “Голдман сакс интэрнэшнл лимитэд” компаниас 27 сая ам долларын алтны урьдчилгааны зээл авснаас 15 сая ам.долларын өртэй, дотоодын арилжааны банкуудад 130 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй, түүний 60 орчим тэрбум нь “Зоос”- ынх байв. Түүнчлэн Олон овоотын уурхайд сүүлийн гурван жил техникийн засвар, шинэчлэлт хийгээгүйгээс үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 11.0 сая ам.доллар шаардлагатай, үйлдвэрийг эрчим хүчээр хангаж байсан 14 дизель генераторууд бүгд эвдэрч зогссон тул 3.0 сая ам.доллар хэрэгтэй, урсгал зардалд дахиад 3.0 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байсан байна. Товчхоноор хэлбэл Олон овоот бүрмөсөн сүйрээд байв. Өрийг барагдуулж, уурхайн үйл ажиллагааг сэргээх ажилд оронгуут “Голдман сакс”-ынхан дарамт үзүүлж эхэлжээ.

Төлөвлөснийхөө дагуу ажлаа явуулъя гэвэл “Голдман сакс”-ынхантай үг хэлээ ололцож, барьцаанд байгаа лицензийг авах хэрэгтэй байдаг. Энэ зорилгоор хамтран ажиллах санал, төсөл хэд хэдэн удаа хүргүүлсэн ч хүлээж аваагүйгээр барахгүй эцэст нь “Бусад зээлдүүлэгч, өр төлбөрийн асуудал бидэнд хамаагүй. Нэгэнт лиценз бидний мэдэлд байгаа тул ордыг 15.0 сая доллараар зарж, өөрийн мөнгөө олж авах болно” гэсэн дээрэнгүй хариу өгсөн байна. Хэрвээ тэд хүссэнээ гүйцэлдүүлбэл Олон овоотоос авлагатай Монголын банкууд, иргэд, аж ахуйн нэгж бүрмөсөн хохирч үлдэх байлаа. Тиймээс хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ хийлгэснээр “Олон овоотын алтны ордын лицен зүүдийг “Голдман сакс” компани барьцаалсан үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна” гэсэн дүгнэлт гарсан нь итгэл найдварын гэрэл асаав.

Өөрөөр хэлбэл манай хуулиар бол аливаа лицензийг зөвхөн банк, эсвэл банк бус санхүүгийн байгууллага л барьцаалах эрхтэй байдаг аж. Энэ байдлыг олж мэдсэн “Голдман сакс”-ынхан ордыг бусдад худалдан борлуулах оролдлогыг удаа дараа хийсэн ч бидний аз болоход эх нутгийн минь эрдэнэс өвөрлөсөн газар шороо арай ч харийнхны мэдэлд оччихсонгүй. Яам, тамгын газрынхан ч асуудлын мөн чанарыг сай тар ойлгож, Ашигт малт малын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс “Голд ман сакс”-ын барьцааны бүртгэлийг хүчингүй болгосон байна. “Голдман сакс” Монгол Улсын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө гэж сүрдүүлээд байсны учир энэ бөлгөө. Эцэст нь үнэнд гүйцэгдсэн “Голдман сакс” авах өр төлбөрөө манай нэгэн банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж байгаагаа мэдэгдсэнээр тэдэнтэй холбогдох ямар нэгэн өр төлб өр байхгүй болсон байна. Ийнхүү ямар ч байсан Олон овоотын алтны ордын 12 ширхэг лиценз эзэмшвэл зохих эздэдээ эргэж ирэв. Энэ бол 2009 оны арваннэгдүгээр сарын үйл явдал.

Одоо мөнөөх өр төлбөрийг барагдуулах, хаягдаж, сүйрсэн уурхайг сэргээн босгох ажилдаа орж болно. Хэлэхэд амархан ч энэ үнэхээр нүсэр хөдөлмөр болох нь ойлгомжтой. Бусдын гайг үүрч, булуу толгой дээрээ хураасан “Жаст”-ынхан асар их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Зарим жишээ татъя. Лицензүүдийг зээл авсан Монголын арилжааны банк дундын барьцаа хөрөнгө болгон баталгаажуулжээ. Түүнчлэн дампуурсан “Зоос” банкны эрх хүлээн авагчидтай хэлцэл хийж, эхний ээлжинд 8.2 тэрбум төгрөгийг төлж, 59.4 тэрбум төгрөгийг 2010- 2013 онд төлж барагдуулах график гарган ажиллаж байгаа аж. “Анод” банкнаас Ц.Мянганбаярын авсан зээлээс 10.8 тэрбумыг “Хадгаламж” банкинд шилжүүлэн авч, 16.8 тэрбум төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон байна. “Голомт”, “Капитрон”, “Монгол шуудан” банкинд үүсээд байсан өрийг энэ мэтээр зохицуулжээ. “Монгол газар” компаниас алтны үнийн гэнэтийн өсөлтийн албан татварт төлөөгүй, шүүхийн шийдвэр гарсан 11.0 тэрбум, нийт 15.4 тэрбум төгрөгийн өрийн заримыг барагдуулж, үлдэхийг төлөх график мөн гаргаж.

Нийгмийн даатгалын байгууллагад даатгалын шимтгэлийг нь төлөөгүй учраас Олон овоотын алтны уурхайн 700 гаруй ажилчид эмнэлгийн үйлчилгээ авах огт боломжгүй болсон, 2009 оны дөрөвдүгээр сараас хойш нэг ч төгрөгийн цалин аваагүй байсан зэрэг ээдрээтэй нөхцөл байдлыг ч бүрэн шийдвэрлээд байгаа юм билээ. Уурхайн тоног төхөөрөмжүүдийг засварлах, шинэч лэх, хэвийн үйл ажиллагаанд оруулахын тулд 16.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 2010 оны арваннэгдүгээр сарын сүүлчээс хэвийн үйл ажиллагаанд оруулжээ. Ц.Мянганбаяр 50 хувийн хувьцаагаа “Жаст групп” ХХК-д худалдсанаар “Олон овоот” ХХК 100 хувь “Жаст”-ын мэдэлд иржээ. “Жаст”-ынхны тооцоогоор бол тус орд 2012 оноос ашигтай ажиллаж, өр төлбөрөө 2013 оны эцэс гэхэд бүрэн төлж барагдуулах аж. Энэ бүгдээс харахад Олон овоотын лицензийг “Монгол газар”-аас төрийн оролцоотой булаан авч “Олон овоот” ХХК-д өгсөн гэдэг нь огт худлаа бөгөөд Мянганбаяр хэмээх “алтны маанаг”-аас бүх зүйл болсон нь хэнд ч тодорхой байна.

Лиценз нь Монголын ямар ч банкинд барьцаалагдааг үй, харин “Голд ман сакс”- т л тавиад туу чихаа шахсан нь тодорхой тул “Зоос”-т зориулан гаргасан бондын 100 тэрбум төгрөг ч “Жаст”-тай огт хамааралгүй ажээ. Ийнхүү дампуурсан банк, компанийг амь оруулж, алдаг дахад хүрээд байсан Монголын газар шороог авч үлдсэн, Монгол Улсын банк, санхүүгийн системд учраад байсан ноцтой хүндрэлийг даван туулах гарцыг олж, эрсдэлийг өөр төө үүрсэн, зөвхөн банкны төдийгүй бизнесийн орчны тогтвортой байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулсан Монголын нэгэн аж ахуйн нэгжид “Тэргүүн банкир” яагаад эгдүүцээд байгаа нь хэнд ч үл ойлгогдох бөгөөд учир мэдэх зарим хүмүүс өөр учир шалтгаан бий гэлцэж байна. “Голдман сакс”-аас зээл авахад Ц.Мянганбаярт Эрхэм гишүүн зуучилсан, лицензийг нь хууль бусаар барьцаалуулахад ч хүчин зүтгэсэн гэсэн хардлага байдаг юм билээ.

Тэр ч бүү хэл “Голдман сакс”-тай мань эр нэлээд эртний харилцаатай, тэндээс Ц.Мянганбаяр 27.0 биш, 30.0 сая ам долларын зээл авсан, 3.0 саяын зөрүүний учрыг зөвхөн О.Чулуунбат мэднэ гэх ч хүн байна. Олон овоотын ордыг тө рийн мэдэлд авч, зарж борлуулаад, авлагатай төрд, компаниудад өгье гэсэн эх орны сэдэвтэй дууг мань гишүүн “дуулаад” байгаа. Үү- ний цаана “Голдман сакс”-т дол лар өгөх сонирхол байгаа юм биш биз. Арай үгүй байх гэж найдъя. Энэ бүхний эцэст Олон овоотод овоо хэн босгож, ямар шаазгай шагшраад байгаа нь эрхбиш ойлгогдох биз ээ.

Б.ТЭГШ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car