УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах талаар нэр бүхий гишүүд ярьж байгаа. “Шударга ёс” эвслийн бүлгийн дийлэнх гишүүн уг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг аврах нэг оролдлого гэж харагдаад байна?
-Энэ удаагийн сонгууль хоёр намын хувьд мөнгөөр дэнчин тавьж байгаа бол бидний хувьд амиар дэнчин тавьж байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр даргын биеийн байал нэлээд ноцтой байгаа. Таван удаа эмнэлгийн шийдвэр гарсан, 64 кг хүртэл турчихлаа. Төр байгаа л юм бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг батлах ёстой. Үүнд гурван шалтгаан бий. Нэгдүгээрт 2002 оны Эрүүгийн хуулиас болоод судалгаагаар 3000 хоригдол автоматаар нэмэгдсэн. Хуулийг өөрчилье гэхээр “өөр гоё хуультай болно” гээд суугаад байх юм. Түүнчлэн төр хүчтэй байгаа бол уучилдаг, өршөөдөг байх ёстой. Хэрэв хүчгүй бол шоронжуулж, хорино. Тиймээс төрийн хүчтэй байгааг нотлох хэрэгтэй юм. Өмнө нь хүүхэд хүний аминд хүрч болно гэсэн заалт байсан. Үүнээс болж ноцтой хэргүүд гарсныг санаж байгаа байх. Эдгээр хэргээс айхдаа Өршөөл үзүүлэх хуулийг гаргахгүй гэчихсэн. Нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа болохоор уг хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Түүнээс биш Н.Энхбаяр даргатай холбох шаардлагагүй. Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал маш ноцтой болчихсон байгаа. Ардын намынхан “Н.Энхбаяр даргыг хурдан үхээсэй” гэж залбирч байгаа байх гэж боддог. Ер нь амьд гэрч хэнд хэрэгтэй юм бэ.
-Та хамгийн сүүлд намын даргатайгаа хэзээ уулзсан бэ?
-Би өнөөдөр (өчигдөр) уулзсан. Манай намынхан Н.Энхбаяр дарга дээр очсон. Дарга маань байхгүй ч бид хүнээ нэр дэвшүүлсэн. Намын дарга ямар эрүүл, хүчтэй хүн байлаа. Гэтэл өнөөдөр хүн танихын аргагүй болчихсон байна шүү дээ. Энэ хүнийг их доромжилж, гишиглэж байгаа нь харамсалтай.
-Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталбал МАХН-ын дарга Н.Энхбаяр суллагдах уу?
-Үгүй.
-Яагаад. Боломж бий юм биш үү?
-Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа гэхэд Н.Энхбаяр даргыг суллагдана гэж харахгүй байна. Н.Энхбаяр даргад зориулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг санаачлаагүй. Н.Энхбаяр дарга энэ хуулиар суллагдахгүй болов уу. Учир нь гэмт хэрэг хийсэн хүн энэ хуульд хамрагдах болохоос биш, нотлогдоогүй санагдах байдлаар гэмт хэрэг хийсэн гэж үздэггүй. Хуульч хүний хувьд хэлэхэд энэ үгийг хариуцлагатай хэлж байна. Энэ хэргийг шалгасан, мэдсэн хүмүүс Сүхбаатарын одонгоос авахуулаад өндөр шагнал авч байгаа шүү дээ. Ард түмэн харж байгаа байх. Ардын намын эхлүүлсэн хэлмэгдүүлэлтийг Ардчилсан намынхан үргэлжлүүлж буйг зогсоох хэрэгтэй. Бид хэлмэгдүүлэлтийг зогсоохын тулд явна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг битгий улстөржүүлээрэй гэж хэлмээр байна.
-“Шударга ёс” эвслийн бүлэг парламентад орохын өмнө МАНАН-г арилгана гэсэн. Таныхаар хэлсэндээ хүрсэн үү?
-МАНАН-г арилгахын тулд өөрсдөөсөө хамарах бүхий л алхмыг хийж байгаа. МАНАН өөрөө далд систем учир арилгахад бэрх. Оюутолгойн асуудлыг шийдэж чадахгүй байгаагийн цаана МАНАН-гийн нөлөө бий. МАНАН-тай тэмцсэн хүн нь өнөөдөр шоронд байна.
-Үүнтэй тэмцэх боломж та бүхэнд парламентад алга гэж үү?
-Хүн бүр өөрт хамаарах бүхий л боломжоороо ажиллаж байна. Олон хүн дотор янз бүрийн сонирхолтой хүмүүс байгаа болохоор бүрэн дүүрэн ажиллаж байна гэхэд хэцүү.
-МАХН-ын сайд нар болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намын даргадаа санаа тавихгүй байна гэх шүүмжлэл их дуулддаг. Та санал нийлдэг үү?
-Үгүй шүү. Хүнийг шүүмжлэх амархан. Ингэж шүүмжилж байгаа хүмүүс өөрсдөө юу хийсэн юм бэ. Албан тушаал авсан, аваагүйдээ огт хамаагүй. Шадар сайд, Сангийн сайд байна уу хэн нь ч бай шударга бус үйл ажиллагааны эсрэг тэмцэж байна. Бид өмнө нь 15 олигархийг нэрлэж байсан. Гэтэл энэ тоо нэмэгдээд 20 болчихлоо шүү дээ.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүд 20 сая төгрөгийн гүйлгээнд хяналт тавихыг шүүмжилж байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхийн жишиг бий л дээ. Аливаа мөнгөний талаар асуулт асуудаг. Тухайлбал Герман улсад гэхэд 30, 40 мянган ам.долларын гүйлгээнд асуулт асуудаг юм. Үүн шиг 20 сая төгрөгийн гүйлгээнд “Энэ мөнгө яаж орж ирсэн бэ. Хэрхэн олсон бэ” гэдгийг асуух юм. Харин тухайн хүн хариулах үүрэгтэй. Тийм бол ямар ч асуудалгүй. Гэхдээ худлаа ярьчихвал Германы туршлагаар хэрэг үүсгэдэг. Тийм учраас 20 сая төгрөгийн гүйлгээнд хяналт тавина гэхээс илүүтэй тухайн хүмүүс үнэнээ хэлчихэд л болно. Гурван өөр эх сурвалжаас 20 сая төгрөг орж ирж болно шүү дээ. Үүнийг нь асуухад л хангалттай. Манай улсад нэг утгагүй заалт бий. Шалгаж байна гэхээрээ хорьдог, хорихоороо залхааж, айлгадаг. Ийм байдлаас болж хүмүүс шалгуулахаас айдаг юм. Шалгуулж байна гэвэл тухайн хүний нэр төр, амьдралыг нь өөрчилчихдөг. Тэгээд бурууг нь тогтоогдчихвол уучлалт гуйхгүй орхидог. Миний хувьд 20 сая төгрөгт хяналт тавихыг зөв алхам гэж харж байна.
-Хяналт тавихаар яриад байгаа 20 сая төгрөг нь ченжүүдийн гар дээр эргэлддэг мөнгө. Тиймээс бизнес эрхэлж буй хүмүүст хяналт тавих нь тэдэнд чөдөр болно гэж Ардын намын зарим гишүүн яриад байгаа шүү дээ?
-Ийм асуудлыг бусад оронд их амархан зохицуулсан байдаг. Банкны ажилтан хадгаламж эзэмшигчээсээ асууна. Харин банкны ажилтан холбогдох байгууллагад мэдээлнэ. Хэрэв банкны ажилтан зориуд худал мэдээлэл өгвөл өөрөө хэрэгт орно. Тухайн хадгаламж эзэмшигчээс хуулийн байгууллага асуухгүй. Банкны ажилтан асуух учир хүндрэл учруулахгүй болов уу.
-Манай улс “хар жагсаалт”-д орохгүйн тулд эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай байгаа. Хууль зүйн сайд уг хуулийн төслийг яаралтай батлах ёстой гэж үзсэн учраас зарим хуулиас тусгайлан оруулж ирсэн байгаа?
-Энэ асуудлын тухайд бид Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дэмжих хэрэгтэй гэж үзээд байгаа. Бид “Чингис” бондыг оруулж ирсэн. Гэтэл “хар жагсаалт”-д орчихвол үлдсэн бондоо авна гэсэн ойлголтгүй болно. Тэгэхээр энэ хуулийн төслийг дэмжих ёстой.
-Манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх боломжтой улсын тоонд орох магадлалтай байгааг Хууль зүйн сайд сануулж байсан. Уг хуулийг баталснаар үүнээс хамгаалж чадах уу?
-Хүн аливаа нэр томъёог хэрэглэхдээ болгоомжтой байх ёстой. Байхгүй зүйлийг олон дахин хэлэхэд байгаа юм шиг болчихдог гэдэг дээ. Монгол Улсад терроризм гарч ирнэ гэдэгт итгэдэггүй. Учир нь хоёр том хөрш маань шүүлтүүр хийдэг болохоор тэр. Харин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх боломж нээлттэй харагдаад байна. Иймээс уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар бид дархлаа хийнэ гэсэн үг. Энэ нь зөв юм.
-Ярилцсан танд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ц.Энхцэцэг

Эх сурвалж: ipost.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 23, 2013 11:03:17 am )
alban tushaaliin hobbitoi MAHN-IIHAN BOLI bAASANHYY ENHBAYAR DARGIIN HYCHEER GARCH IRCHEED ODOO AN-D URVAJ BGAA GESEN TENEG MAL CHIN
-
Anonymous (May 23, 2013 11:44:43 am )
huchnii tentsver haashaa helbiij baina tiishee l shuurna shuu dee
-
Anonymous (May 23, 2013 1:04:44 pm )
хөөрхийдөө залуу хүн байж, авилгалч энхбаярт үйлчилж, авилгач намд амьдарч байх гэж дээ.
-
Anonymous (May 23, 2013 1:44:58 pm )
өршөөлийн хууль энхбаярт хамаагүй монгол тулгатны 100эрхэм нэвтрүүлэг болохоор элбэгээд хамааралтай гэх гээд байнаа даа
-
Anonymous (May 23, 2013 1:47:44 pm )
бааска агаан дүү гэртээ харьж хэл зүгшрүүлэх дасгалаа хий дээ
-
Anonymous (May 23, 2013 1:52:37 pm )
баска ахын дүү гэртээ харьж хэл зүгшрүүлэх даалгавараа хий болвол хөхнөөсөө эрт гараарай
-
Anonymous (May 23, 2013 4:12:42 pm )
цээжээ дэлдэж мэдэмхийрч байгаа болохоос юм болгонд амаа таглуулаад л явах юм.энэ яваа насандаа олдсон ганц сохор аз,Энхбаяр 2т залбираад л чимээгүйхэн сууж байл даа.Тийм сүрхий хуульч юм бол дорвитойхон багц хууль их хуралд өргөн бариатхаач,харья.чамд Тэмүүжингийн хэмжээнд сэтгэх толгой,мэдлэг байхгүйг монгол даяар мэдэж,харлаа одоо болоош дээ
-
Anonymous (May 23, 2013 4:16:34 pm )
миний дүү улс төрч битгий хэл хууль зүйн яамны хэлтсийн даргын хэмжээнд ч гологдохоор байна.захын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараад л ийм дүгнэлт хийнэ
-
Anonymous (May 23, 2013 4:28:11 pm )
ene zaluu ch xezuuxen yaria xellegtei xun yma da. yana da manai mongol uls.iim l xumuusiig bid IX XURLAD SONSOSON BNA SH DE
-
Anonymous (May 23, 2013 8:07:55 pm )
Одоо МАН Энхбаяр гуайг хориод багаа юм шиг хэлжээ. Басанхүү шиг ийм хүн улс төрд л хэрэгтэй байх “өөр хэнд хэрэгтэй юм бэ” чиний үг ч мөн дөө чи л гаднаа ЭБ даргыг гээд дотроо үх гээд залбирч байна уу, Басанхүү Есүүс шүтэгчид л амьд гэрчийг устгадаг юм байлгүй,
-
Anonymous (May 24, 2013 8:34:53 am )
baasankhuu gishuun minidee daanch dee iim yum yarij baastai khuugees doloon dor yabaxaa boliochee bid chamaas ichij bn angiin noxod chine
-
Anonymous (May 24, 2013 8:35:53 am )
naad xunii chine ner baasankhuu bizde tegeed yagaad baas gedeg ugiig xasaad bgaan
-
Anonymous (May 24, 2013 9:40:50 am )
ЧАМАЙГ БАС ОВОО ЗАЛУУ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ, БУСДААС ЯЛГАРАХГҮЙ ГАР ЮМАА. ХАРИН ТА НАР НАМАА НЭГТГЭХ ХҮЧИРХЭГ БОЛГОХЫН ЭСРЭГ ЗОГСОЖ БАЙГАА ЧИНЬ ХАРАМСАЛТАЙ. НААД БОДОЛ ЧИНЬ ЧИНИЙ Л БОДОЛ.
-
Anonymous (May 24, 2013 11:14:56 am )
иш зайлуул даа Юу гориддог юм болдоо. Монголыг тэр чигээр нь шулсан идэж ханаагүй Энхбаярыг хайцаалаад шал тэнэг новш юмдаа.
-
Anonymous (May 24, 2013 3:11:58 pm )
çî÷èí ýíý õóäàë÷ íîâø ººðºº ýíý õ¿íèéã øîðîíä îðóóëñàí îäîî ¿õ¿¿ëýõ ñàíààòàé ººðºº ¿õýæ äàëä îð.
-
Anonymous (May 24, 2013 6:03:32 pm )
энэ бохир төрийг цэвэрлэхэд ийм л улс төрчид хэрэгтэй байна. Улс орон ба ардын төлөө Худал хуурмаггүй явж чадах хүндээ….
-
Anonymous (May 25, 2013 8:34:31 am )
Uneheer teneg ulsuud bna daa ta nar udval avgai heden sanal avahiimbe, tanihgui burhanaas tanidag chutgur deer gedeg dee avargaa demjeed orson bol ta nart ch gesen ulziitei dee elbegeegiin buuni nohoi hiisnees.
-
Anonymous (May 25, 2013 10:26:30 am )
UNEN TENEG GARDAA ENE.BAYANSELENGEES ARAI DEER YUM BOLYY GESEN YAG ADILHAN ZOLIG YUMBNA.HELJ YARIJ BAIGAAGNI HARDAA.
-
Anonymous (May 25, 2013 5:05:54 pm )
битгий нэгнээ муулаж бай бүгд идэж л байгаа шүүдээ хүнийг өрөвдөх сэтгэл байдаггүй юм уу
-
Anonymous (May 26, 2013 11:58:01 am )
daasanxvv dolimoor bainaa
-
Anonymous (May 26, 2013 1:18:41 pm )
Баасанхүү битгий тэнэгт, нэг нам яахаараа Энхбаярыг үхэхийг хүлээх юм. үнэхээр тэгж хүсдэг хүн байвал барьж хорьсоноосоо асуу, тэдл байж таарна. үхлүүт муу байхад нь хүртэл гаргахгүйл бгаашдээ. намчирхдагч жаахан ухаалаг байж сур
-
Anonymous (May 26, 2013 1:19:19 pm )
чам шиг муусайн ойворгон юмнууд ингэж ард түмнээ бутаргаж талцуулж өндөр албанд гарч байгаашд
-
Anonymous (May 26, 2013 7:24:34 pm )
UU ENE CHINI SHALIHGUI Hun baisiim bn shuu.
-
Anonymous (May 27, 2013 2:38:42 am )
buhan huzuutei, baaragui kommunizm boostei baasanhuu hoshnogooroo chatga aldmoi…
-
nergui (June 02, 2013 9:26:27 pm )
namaar uzel bodloor taltsdagaa bolimoor b.na bid tsuuhuulee shuudee evee hicheetsgee mongolchuudaa
25 Comments