antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2013 1 comment

Ирэх сараас Нийслэл хот гоёмсог “цэцгийн мандал”-уудтай болно

нийтлэсэн Admin

p17r5j1q8epvv11hl1fa81u2841q1Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн газраас гоёл чимэглэлийн ургамлууд, ялангуяа гоёлын цэцэгт ургамалыг нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтөд нийцүүлэн төлөвлөх, экологи , цаг уурын нөхцөлд тохирсон төрөл зүйлийг сонгох, арчлах хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод мэргэжлийн байгууллага, судлаачдын санал зөвлөмжийг тусгах зорилгоор “НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДАЛД ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ЦЭЦЭГТ УРГАМЛЫГ ТӨЛӨВЛӨХ НЬ”сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Ногоон байгууламжийн төлөвлөлтөд цэцгийн зохимжит төрөл зүйлүүдийг харгалзан тодорхой орон зайд орчин үеийн шийдэл бүхий зохиомж, дизайнтай төлөвлөх, Вегетацийн хугацаа буюу 06-р сарын 01-нээс 09-р сарын 01 хүртэл тэсвэртэй ургадаг гоёл чимэглэлийн цэцгийн төрөл зүйлийг сонгох, Гоёл чимэглэлийн ургамлын нөхөн тарилт, арчилгаа хамгаалалтын асуудал, Томоохон хотуудад гоёл чимэглэлийн цэцгийн байгууламжийг төлөвлөдөг туршлага зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагуудын сайн дурын ажилтнууд, цэцгийн аж ахуй эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, иргэд сайн дураараа өөрсдийн арга туршлага, шинэ санаа, тулгарч байгаа асуудлынхаа талаар санал бодлоо солилцож цаашид цэцгийн мандал байгуулах төслүүдээ ирүүлэхээр боллоо. Ирүүлсэн төслүүдээс судалж үзээд, хэрэгжих боломжтойг нь  дэмжиж 6 сараас ажлаа эхлүүлнэ гэдгийг албаныхан онцолсон юм гэж Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 22, 2013 11:17:02 pm )

    hotdoo zoriulj jaahan yum hiigeeseidee. ulaan shoroo ergeldsen gazar l bhiin

antalya rent a car