antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 5 comments

Дуучин Болд хөөргөний даалинг тасалбартаа бэлгэджээ

нийтлэсэн Admin

Дуучин Болдын бие даасан “Монгол поп” тоглолт 2011 оны 11-р сарын 24, 25, 26-нд УБ Паласын их танхимд болох гэж байна. Тиймээс өнөөдрөөс тасалбараа албан ёсоор борлуулж эхэлжээ.

Тоглолтонд нэвтрэх үнэ 15 мянган төгрөг ба Монгол үндэсний уламжлал язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж байгаа “Монгол поп” урсгалын хүрээнд хөөргөний даалинг бэлгэдэн гурван өдрийн тасалбараа гурван өөр өнгө, хэв маягаар хэвлүүлсэн байна. Монголчууд эрт дээр үеэс хүний амар мэндийг мэдэхдээ хөөргө зөрүүлдэг байсан нандин уламжлалыг Болд тасалбараараа ийн уламжлан харуулахыг зорьжээ.Дуучин Болд 2006 онд “Хайрын хүч”, 2007 онд “440 hz”, 2008 онд поп стилийн “Амьдралын гол дүр”, RnB стилийн “Only you”, 2010 онд “Би чамд хайртай”, 2011 онд “Монгол поп” цомгоо тус тус хэвлүүлсэн. 2011 онд толилуулсан цомгоороо “Монгол поп” хэмээх шинэ урсгал гаргаснаа зарласан ба энэ урсгал бусад хамтлаг, дуучдын уран бүтээлд тусгалаа олсон нь, түүнийг үргэлж шинийг санаачлагч, бусдыгаа манлайлагч гэдгийг илтгэн харуулсан билээ.

“Монгол поп” тоглолтын өмнөхөн “My duets”шинэ цомог нь худалдаанд гарна. Дуэт дуугаараа гаргасан энэ бүтээл нь түүний бие даасан долоо дахь цомог болж байна.

Уйгагүй хөдөлмөрч, манлайлагч тэрбээр “Монгол поп”-оороо бие даасан дөрөв дэх тоглолтоо үзэгч, фенүүддээ өргөн барьж байгаа нь энэ юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

antalya rent a car