antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2013 1 comment

Зөн билэгтэн Фатима Хадуева: Монголчууд хүлцэнгүй ард түмэн юм

нийтлэсэн Admin

23093ОХУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь удаагийн шилдэг оролцогч, Фатима Хадуева өнөөдөр Монголд ирлээ.

Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэрээ Монголын сайхан оронд ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр хэлэхдээ “Монголчууд их амгалан тайван, найрсаг зочломтгой улс юм. Ямар нэг шийдвэр, заавар хүлээсэн мэт их хүлцэнгүй ард түмэн юм. Монголын ард түмэн хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа байгаа гэдгээ мэдэх ёстой. Миний хувьд монгол үндэсний хувцас анх удаа өмсөж үзлээ, үнэхээр таатай байна. Могой жилийн могой сард Монголд ирсэн нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ жил монголчуудын хувьд ихээхэн дэвшил, хөгжлийн жил болно” гэв.

Тэрээр өнөөдөр 19.00 цагаас “Улаанбаатар” зочид буудалд ганцхан удаа уулзалт, лекц хийх юм. 200 хүн оролцох боломжтой уг лекцийн тасалбар 100 ам.долларын бөгөөд хүрэлцэн ирсэн зочидоос нэг азтан шалгаруулан 15 минут уулзах боломжийг олгох юм.

Харин маргааш Төв аймгийн Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын буурлуудтай уулзаж өөрийн шившлэг бүхий чулуугаа бэлэглэх ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 22, 2013 4:01:26 pm )

    jiriin engiin irgedees toloolol bolgoj tcoohon ch gesen hun oruulaach.100 dollor tolj chaddag n baihad niit hun amiin chini barag ihenh n naad mongiig chini tolj chadahguishdee.neg moson mongotei tcoon heden hund uilchleh ym bol end irsnii hereg yu baigaan. alibaa ymnii niit mass chuhal bolohoos tcoon toonii baychuud bol ter orost n ochood l uzuulne biz.

antalya rent a car