antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2013 3 comments

МИАТ-тай холбоотой шинэ баримт олджээ

нийтлэсэн Admin
527-1369108617middle“Дайны эрсдлийн сан” гэгчийг бий болгож, мөнгө угаасан хэрэгт МИАТ-ын захирал асан Ц.Орхон, “Монголиан Эйрлайнс” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ,
Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэг, мөн түүний төрсөн дүү Б.Мандахбаяр нарын есөн хүнийг анх сэжигтнээр татан шалгаж эхэлсэн билээ.
Тэгвэл уг хэргийг шалгаж дуусаад нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна. Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгоод байгаа.
Гэхдээ хэн хэнийг ямар хэрэгт буруутгасан, хэзээ шүүх хурал болох зэрэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Ямартаа ч шүүх хавтаст хэрэгтэй танилцаад 30 хоногийн дотор хуралдааны товыг зарладаг учиртай.
Мөн сүүлийн үеийн шинэ мэдээлэл гэвэл манай хууль хяналтын байгууллагынхан Япон, Хонконгод ажиллаад ирсэн ба тэд хуурамч бичиг баримт ашиглан улс дамнуулан мөнгө угаасан талаархи шинэ баримтууд олсон байна.
Эдгээр нотлох баримтыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа бөгөөд энэ асуудлыг одоогийн хавтаст хэрэгтэй нь хамтатган шалгах уу эсвэл шинээр хавтаст хэрэг нээх үү гэдгийг ойрын хугацаанд шийдэх аж.
Ийнхүү шинэ нөхцөл байдал үүссэн тул шүүх хуралдааны товыг ойрын хугацаанд зарлахгүй байх хэмээн эх сурвалж дуулгасан. Ямартай ч одоогоор шүүгдэгчдийн хадгаламжид байсан 16,5 тэрбум төгрөг, 27 компанид оруулсан хувьцаа, орон сууц, автомашинуудыг битүүмжлээд байгаа билээ.
Энэ хэргийн талаарх баримтуудаас сонирхуулъя. Мөрдөн байцаалтын явцад мөнгө угаахаар хуурамчаар байгуулсан гэх “Вест вельф” компаниас гадна “MAT инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулсан нь тодорхой болсон аж.
Түүгээр нь Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар л гэхэд найман удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийж байсан гэнэ. Уг “MAT инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллагыг МИАТ-ийн хэрэгт шалгагдаж буй Н.Гантөмөрийн нэр дээр байгуулсан байна.
Тиймээс Н.Гантөмөрийг батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээж авахгүй үргэлжлүүлэн шалгаж байсан байж болзошгүй юм. Харин хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу энэ сарын 16-ны өдөр МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Хоролсүрэн Баянзүрх дүүргийн шүүх, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэгт хандан хоёр хуудас ил захидал бичжээ.
Захидалд “Н.Гантөмөр ямар ч буруугүй, бүх зүйлийг миний заавраар хийж байсан” гэсэн аж. Ч.Хоролсүрэнгийн хувьд уг захидлаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй бөгөөд хэрэг шүүхэд шилжсэний дараа хандсан учраас шүүх, прокурорт хаяглан илгээсэн гэнэ.
Энэхүү захидлаас Дайны эрсдлийн даатгалын сан нэрээр их хэмжээний мөнгийг Япон, Хонгконгт төвлөрүүлээд эргүүлэн Монгол Улс руу шилжүүлэхэд зориулсан “MAT инвестмэнт” банк бус санхүүгийн байгууллагыг Ч.Хоролсүрэн байгуулж, захирлаар нь Н.Гантөмөрийг томилсон.
Тодруулбал Н.Гантөмөр нь Ч.Хоролсүрэнгийн удирдлагаар гадаад руу гаргасан их хэмжээний мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авдаг байсан гэсэн сэжим батлагдаж байгаа аж.
Харин Н.Гантөмөр “Дайны эрсдлийн даатгалын сан нэрээр мөнгө угааж байсныг мэдээгүй, ТӨХ-ны дарга асан Д.Сугартай нүүр тулж уулзаж байгаагүй” гэж мэдүүлээд байгаа гэнэ.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх нь үйлчилж буй Д.Сугарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас хоёр удаа тавьж байсан боловч Үндсэн хуулийн Цэц эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр түүнд холбогдох хэргийг тусгаарлаад байгаа билээ.
Харин мөрдөн байцаалтын явцад Д.Сугар нь уг хэрэгт холбоотой нь тогтоогдсон учраас УЕПГ-аас эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд дахин хүргүүлэхээр болоод байгаа аж.
Энэ удаад Д.Сугарыг МИАТ-ын хэрэгт холбогдуулан шалгах хангалттай баримтыг цэцэд хүргүүлэх гэнэ. Хэрвээ цэцээс эрхийг нь түдгэлзүүлвэл Д.Сугарыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах юм.
Мөн уг хэрэгт зарим хорих ангийн дарга нар шалгагдаж болзошгүй байгаа аж. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Сэжигтнүүд хорионд байх хугацаандаа хоорондоо гар утсаар холбоо барьж мэдээлэл солилцох замаар өмнө өгсөн мэдүүлгээ өөрчилж эхэлсэн нь хэргийн мөрдөлтөд саад учруулж байна” хэмээн мэдээлсэн.
Тиймээс холбогдох газраас сэжигтнүүдийн хэрэглэж байсан гap утсыг хураан авч, хэн хэнтэй харилцсан хийгээд хорих ангид гаp утас нэвтрүүлэх зөвшөөрлийг хэн өгсөн, тусалсан, холбогдох бүх хүмүүсийг шалгаж эхэлсэн байна.
Н.Гантөмөр гэгч хэн бэ?
Н.Гантөмөр Хөдөө аж ахуйн сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч мэргэжилтэйгээр 2001 онд төгсөөд “Интер” банкинд анх теллер, бичиг хэргийн ажилтнаар орж, 2004 онд “Монголиан Айр Транспорт” буюу “MAT” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2008 онд “MAT” инвестмент ББСБ-ын захирлаар гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.
Ж.Баярсайхан 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 23, 2013 1:52:34 am )

    Uhewch unen yalna, hereg hiisen bol yl shiitgel zailahgui

  • Anonymous (May 23, 2013 1:53:44 am )

    Unen yaldag, unen,unen, unen

  • Anonymous (May 23, 2013 11:09:41 am )

    хэрэгт холбогдогчидийг жинхэнэ утгаар н шүүгээд өг жинхэн өмдийг тайлаад хая,

antalya rent a car