antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 1 comment

Азид авлигад өртсөн байдлаараа аль улс тэргүүлдэг вэ?

нийтлэсэн Admin

Asianoffbeat.com-оос гаргасан Ази тивийн улс орнуудын авлигалын төвшинг судалсан судалгаагаар Филлипин улс Индонезийн өмнө орж тэргүүн байрт орсон байна. Филлипин улс 9.40 гэсэн үнэлгээгээр хамгийн их авлигад өртсөн улсаар Ази тивд тэргүүлжээ.

Энэ орныг гадаадын бизнес эрхлэгчид Азидаа хамгийн их авилгатай орон гэж үздэг. United Nations Development Program-ын үзэж байгаагаар ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар буюу Филлипин улсын жилийн төсвийн 13 хувийг жил бүр авлигад алддаг байна.

 

Яг л манай орон шиг авлига авсан өгсөн эзэд баригдсан тохиолдолд шүүхийн байгууллагаас авч байгаа арга хэмжээ нь огт нөлөөлөлдөггүй бөгөөд үр дүнгүй, Засгийн газрын бүх шатандаа авлигад идэгдсэн. Замын цагдаа нь жолоочоос авлига өгөхийг шууд л шаарддаг. Хөрөнгө оруулагчид Индонези улсыг нэг талаас бизнесийн ашигтай талбар гэдэг ч хамгийн их авлигатай улс гэж үздэг байна. 2009 онд Индонезийн хувьцааны индекс 115 хувь байсан нь хөрөнгө оруулагчдыг татах гол шалтгааныг харуулж байгаа юм.

Хонконг-д төвтэй улс төр, эдийн засгийн эрсдлээс хамгаалах консалтинг болох /PERC-Political & Economic Risk Consultancy/ компанийн гаргасан тайлан мэдээгээр Ази номхон далайн бүсийн 16 орнуудаас хамгийн том арал болох Индонези хамгийн авлига нүүрлэсэн улсaaр бичигджээ.

Дундаж болоод ахиж яваа насны 2174 бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлуудаас Азийн орон тус бүрийн цагаачлагчид, улс төрчид, ард иргэд, эдийн засгийн агентлагуудын зан авир, шүүх байгууллага, хувьцааны зах зээл, татварын систем, цэрэг армийн бодлого тус бүрийг нь дүгнэхийг хүссэн байна.

Индонезийн ерөнхийлөгч Susilo Bambang Yudhoyono эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна гэсэн ард түмний итгэлээр өнгөрсөн жилийн долдугаар сард хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэсэн ч зургаан сарын дараа түүний захиргаанаас гаргасан байлаут /тусламж/ хэдхэн улс төрчдийн халаас руу орсон гэсэн шүүмжлэлийг хүртжээ. Индонезийн дараа Камбож, Вьетнам, Филлипин, Энэтхэг, Хятад орсон бол хамгийн цэвэр, авлигалаас ангид байж чаддаг орноор Сингапур, Австрали, Хонконгийг нэрлэжээ.

 

Шинэ гаргасан судалгаагаар Сингапурулс Австрали улсын бизнесменүүдээс илүү өндөр үнэлгээ авчээ. Түүнчлэн PERC компанийн гаргасан судалгаанд өнгөрсөн хэдэн жилд хүмүүсийн авилгалын талаарх мэдлэг ахисан гэдгийг онцолжээ.

Тэр ч утгаараа сонгуулийн үр дүнд энэ нь чухал нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм. Египет, Энэтхэг, Индонези, Морокко, Пакистан зэрэг орнуудад авлига нь энгийн үзэгдэл болсон. Судалгаанд оролцсон хүмүүсийн 60 хувь нь эдгээр орны зүгээс авлига өгөх шахалтанд орж байсан гэж мэдүүлжээ.

 
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр жилд дэлхий даяар нийт 20-40 тэрбум ам.долларыг авлигад зориулдаг байна.

PERC компанийн хийсэн судалгаа зөвхөн хэсэгхэн азичyудын итгэл үнэмшлийг харуулсан боловч үнэндээ хөрөнгө оруулагчдад хэрэгтэй мэдээлэл болно гэж үзэж байгаа юм. Харин asianoffbeat.com-оос гаргасан 2007 oны өөр нэгэн судалгаагаар Филлипин улс 9.40 гэсэн үнэлгээгээр Индонезийн өмнө нэгдүгээрт орж байна.

Харин Индонези улс 8.03 үнэлгээгээр хоёрт бичигджээ. Азийн хамгийн хөгжилтэй 10 орны тоонд ордог энэ улс дэлхийн 96 авлига ихтэй орноос тавд бичигдсэн байна. Сүүлийн хоёр жилд хоёр тэрбум ам.долларыг авлигад алджээ.
Тайланд улсад /8.03/ авилга удаан хугацаанд байгаа бөгөөд их хэмжээний мөнгөтэй төсөл хэрэгжүүлэхэд авлигад алддаг төдийгүй эргээд түүнийг зогсооход дахин мөнгө ихээр зарцуулдаг байна. Тайландын ерөнхий сайд асан Thaksin Shinawatra авлигыг зогсоох гэж маш ширүүн арга хэмжээ авч мэдээллийн сувгуудыг хянах оролдлого хийж байсан билээ.

Вьетнам улсад /7.54/ албан тушаалтнууд нь дэд бүтцийн зардлын 20 хувийг авлигад алддаг. Мөн л бүх төвшинд авлигатай тэмцэж байна.
Энэтхэг улсад /6.67/ авлигыг байлгах систем үйлчилж байна гэж иргэдийн 60 хувь нь үзэж байгаа төдийгүй бүх шатандаа авлигын эсрэг тэмцдэг ч үр дүн огт гардаггүй байна.
БНСУ-д /6.30/ 1997 оны санхүүгийн хямралаас хойш тус улсын үлгэр дуурайлал болсон орон гэсэн дүр төрхийг нь авлигад ихээр идэгдсэн орон гэсэн дүр төрхөөр солигдсон гэж үзэж байгаа юм.
БНХАУ-д /6.29/ дээгүүр албан тушаалтай ажилтангууд авлигад их өртдөг бөгөөд эхнэр хүүхдүүдийнх нь оролцоо их байдаг гэж үздэг байна. Нууц амрагийн харилцаа нь ихэвчлэн авлига өгөх эхний алхам болдог нь олон авлигын хэргүүдээс харагддаг байна.

Малайз улсад /6.25/ монголчууд шиг л сонгуулийн саналаа мөнгөөр худалдан авдаг гэж дүгнэжээ. Харин авлигад өртсөн байдлаараа Тайвань 6.23, Макао 5.11, Japan 2.10, Хон Конг 1.87, Сингапур 1.20 гэсэн үнэлгээтэй байгаа аж. Харин Монгол Улсын хувьд энэ хоёр судалгаанд хамрагдаагүй бөгөөд бид хаана явж байгааг мэдэх аргагүй. Гэхдээ өнөөгийн бидний аж амьдрал, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас үзэхэд авлигаар тэргүүлэгч улс орнуудтай зэрэгцэж очих магадлал өндөр байгаа болов уу.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 04, 2011 11:06:11 am )

    TEGEED L AVILGAD IDEGDSEN ORNUUD NI YADUU, IDEGDEEGUI NI BAYAN HUGJILTEI ORON BGA BIZDEE. INDONESIA HUGJILTEI CH GEJ DEE HUN AM IHTEI BOLOHOOR DED BUTEZ L GAIGUI HUGJSUN HESEGHEN GAZRAA TERNEES BISH AIMAAR YADUU SH DEE

antalya rent a car