Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн тоонд жүжигчин СТА Б.Эрдэнэцэцэг зүй ёсоор тооцогддог. Тэрээр анх “Тэнгэрийн сахил” кинонд тоглож олны танил болж байсан бөгөөд үүнээс хойш олон кино жүжигт дүрээ мөнхөлж буй гайхалтай жүжигчин.
Тэгвэл Драмын театрын тайзнаа олон сайхан дүрийг амилуулж ард түмэндээ хүргэж байсан жүжигчин бүсгүй маань театраасаа гарахаар болжээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар жүжигчин бүсгүй удирдлагуудтайгаа түр, тар хийж тангараг тасарсан гэнэ. Ямартай ч тэрээр хувиараа уран бүтээл туурвихын зэрэгцээ хувийн амьдралдаа анхаарахаар ийн сэтгэл шулуудсан бололтой.
Сонирхуулахад, жүжигчин Б.Эрдэнэцэцэг шүлэг бичих авьяастай нэгэн. Тэрээр “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ” жүжгийн дуу болон гавьяат жүжигчин Т.Ариунаагийн хэд хэдэн дууны шүлгийг зохиосон бөгөөд сэтгэлийнхээ гүн дэх гуниг ганцаардал, баяр бахдал бүхнийг тэмдэглэлийнхээ дэвтэрт буулгадаг аж.
Багагүй хугацаанд нөхөрлөсөн шүлгийн дэвтрүүдээ ихэд нандигнан хадгалдаг бөгөөд рок попын уран бүтээлчдэд ч сонирхуулж амждаг гэнэ шүү. Тиймээс жүжигчин бүсгүй маань өөрийн шүлгийн түүврийг эмхэтгэн ном гаргах гэж байгаа сурагтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 22, 2013 12:47:27 am )
Balai avgai chin haduuraad baina da .Yu ni goy ve? Harin ch muuhai huuhen
-
Anonymous (May 22, 2013 9:59:15 am )
ystoi muuhai huuhen
-
Anonymous (May 22, 2013 10:13:22 am )
Архинд дуртай юм гэнэ лээ, тэр нь л гай болж байхгуй юу.
-
Anonymous (May 22, 2013 11:33:11 am )
ERdenetsetseg bol ikh saikhan emegtei . Khumuus minee negniigee bitgii muulj baigaach. Saikhan emegtei , sain ch jujigchin.
-
Anonymous (May 22, 2013 11:34:41 am )
үндсэн ажлаа хийхгүй бол хувийн амьдрал, бизнесээ хийсэн нь дээр, ганц Эрдэнэцэцэгээр монголын театр дутахгүй, чадалтай, авъяастай өчнөөн олон залуус байна шүү дээ, манайхан аливаа юманд хэт туйлшрах юм даа хөөрхий. эрдэнэцэцэггүйгээр монголын урлаг, театр мөхөхгүй гэж бодох юм
-
Anonymous (May 22, 2013 11:43:34 am )
хүн дуртайдаа архинд ордоггүй. сэтгэл гутра.л ямар нэгэн зүйлээс л болж ингэж байгаа
-
Anonymous (May 23, 2013 8:12:56 am )
yamar neg ih avyastai mundag huuhen bish dram enuugeer dutav gej,harin ch udaan tesleeshdee.odoo tegeed zasuulaad ch zasal avahaa bsan haragdsan
7 Comments