Э.Батшугар аа, яг одоо би таны аавын надад өгсөн ярилцлагын бичлэгийг давтан үзэж байна. Тэр Монголын ард түмэн рүү харж байгаад худлаа хэлэх хүн биш гэсэн хувийн бодол, итгэл төрж байна. Үртэй хүн жаргалтай гэдэг. Үйлийн учгийг тайлахсан гэж та бодож байвал энэ ярилцлагыг дахин нэг сонсоорой. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны зургаадугаар сарын 20-ны орой “Шонхор суваг” телевизээр эрүүл саруул ухаанаар ярьсан нь энэ. Ялангуяа аав нь хүүгийнхээ тухай ярьсан хэсэг нэгийг бодогдуулах аж.
Э.Батшугарын аав Н.Энхбаяр өнөөдөр 64 кг хүртлээ турчихаад байгааг эмч нар хэлж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Үнэхээр түүнийг яаралтай эмчилгээнд явуулахгүй бол амь насанд нь аюул учирч болзошгүй байгаа бол ямар ачлалгүй хүү гэхээрээ чив чимээгүй банк удирдаад явж чаддаг байна аа. Н.Энхбаярын ял гавьяа, гэм зэмийг хуулийнхан тогтоосон биз. Олон нийт ч өөрсдийнхөөрөө үнэлж буй. Гэвч улстөрчийнхөө хувьд түүний эрмэлзэл холын хараатай байсан. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь ч тодорхой байсан юм. Ямартай ч Э.Батшугарын аав Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдрийг хүртэл өмгөөлөгч нараа, намын нөхдөө УИХ-ын гишүүн, сайд болгох, хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гэж энэ их эрсдэлийг хийгээгүй биз ээ. Магадгүй УИХ-ын сонгуульд ялалт байгуулан, Монголын улс төрд бүхнийг “тэг”-ээс, шинээр эхэлж ямар амжилтад хүрч болдгийг харуулах гэсэндээ өнөөдрийг хүртэл зүтгэсэн.
Хатуухан хэлэхэд өнөөдөр “Н.Энхбаярын амь насанд аюул учраад байна” гэх мэдээ анхаарал татахаа больжээ. Монголын нэр хүндтэй эмч нар хичээгээд ч эмчилж дийлэхгүй байгаа энэ цаг мөчид Н.Энхбаярт хэн хэрэгтэй юм бэ. Ээж нь, хань нь, хүү нь, хүүхдүүд нь хамгийн эрхэм байлтай. Гэтэл хүү Э.Батшугарт нь аавынхаа төлөө ч атугай энэ албан тушаалаас татгалзах эр зориг алга уу. Түүнийг ажлаа өглөө гэхэд Монголын банкны салбар дампуурчихгүй. Аав нь ч эрүүл саруул болчихгүй байх л даа. Гэхдээ эцгийнхээ нэр хүнд, эрүүл мэндээр албан тушаал олж авч амаа таглуулсан мэт эвгүй санагдахгүй байна гэж үү.
Н.Энхбаяр гэдэг хүний үнэ цэн ийм хямдхан байсан юм уу. Эсвэл түүний учруулсан хохирол амь наснаас нь илүү юү гэдэг талаар маргах нь эдүгээ утгагүй. Хамгийн гол нь өнөөдөр Н.Энхбаярын амь нас аюулд учирчихаад байгаа нь үнэн бол түүний дэргэд хэн байна вэ. Үүнийг улс төрөөс ангид авч үзэх аргагүй юм. Угаасаа улстөрчийн үйлдлийг улс төрөөс ангид авч үзэхэд амаргүйн дээр эрүүл саруул Н.Энхбаяр хэн байлаа гэдгийг эргэн сана даа.
Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН-ыг байгуулахдаа хүчтэй байсаан. Түүнийг баривчлах ажиллагаа өнгөрсөн оны дө-рөвдүгээр сарын 11-ны шөнөжин олон нийтийн анхаарлыг татсаны эцэст 12-ны өглөөний 06.40 цагийн үед “өндөрлөсөн”. Гэрийнх нь хаалгыг эвдэн баривчлах тэр үеэр түүнтэй хамт байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар эдүгээ сайд, дэд сайдын алба хашиж байна. Тэдэн дээр бараг нэг мөч ч ангид байгаагүй Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын “тохиолдлын лидерүүд”-ийг нэмчихэж болох юм. Ингээд бодохоор Н.Энхбаярын нам өнөр өтгөн ажээ.
Гэхдээ тэр үед М.Энхсайханы тэргүүлсэн МҮАН-ынхан түүний талд байсныг бас мартаагүй биз ээ. Үүний дараа Н.Энхбаяр суллагдаж “Шонхор суваг” телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Түүний ярианд УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслээс ямар мөрийн хөтөлбөртэй оролцох, цаашид юу төлөвлөөд байгаа тухай сэдэв голлож байснаас харахад Н.Энхбаяр өөрийн улс төрийн карьераа нэлээд өргөн цараатайгаар урьдчилан харж байсан нь тодорхой байдаг. Гэтэл 2012 оны наймдугаар сарын 2-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон. Үүнийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд хоёр жил зургаан сарын хугацаатай хорихоор болгож хөнгөвчилсөн юм.
Өнгөрсөн хугацаанд МАХН-ынхан, “Алдарт эхийн одонт” ээжүүд Н.Энхбаярыг өмөөрч, өлсгөлөн зарлаж үзлээ. Харин түүний гэргий О.Цолмонгийн хувьд Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний гар утсанд мессеж бичсэн хэмээн хэвлэлд бичигдсэнийг эс тооцвол тэгтлээ анхаарал татсан үйлдэл хийсэнгүй. Гэвч хүний хань болсон хойно гаднын зарим байгууллагад захидал илгээх, МАХН-ын гишүүдтэй уулзаж сануулах зэргээр “зүгээр суугаагүй” сураг байдаг. Мөн Н.Энхбаярын ээж Р.Бүдхандын зүгээс өөрөө бичсэн эсэх нь эргэлзээтэй нэгэн захидлыг эс тооцвол дуугүй хэвээр байна.
Н.Энхбаяр бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын даргаас гадна хувь хүнийхээ хувьд хүний хань, хүүхдүүдийн эцэг, эр хүн. Тиймээс ч түүний хүү Э.Батшугар яах бол гэсэн асуудал олны анхаарлын төвд байсаар ирсэн. Гэтэл тэрбээр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаас хойш аавынхаа тухай ганц үг ганхийсэнгүй. Үүнийг улстөрчийн үйлдэл гэх үү. Эсвэл хүү нь эцгийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар эцсээ хүртэл зүтгэхийн оронд албан тушаал авчихаад амаа таглуулчихлаа гэж үзэх үү. Харин аав тань таны тухай хэзээ ч ингэж төсөөлөөгүй гэдэгт итгэж буйгаа нуух юун.
У.Оргилмаа

Холбоотой мэдээ
-
Anonymous (May 21, 2013 10:02:00 am )
аАВЫГАА АСРАХАД АЖИЛ ЯМАР ХАМАА БАЙНАА, ХАРИН Ч НИЙГЭМД ТОДОРХОЙ БАЙР СУУРЬТАЙ БАЙЖ, АЖЛАА Ч АМЖУУЛЖ, ААВЫГАА Ч АСРАХ НЬ ЭЦЭГ ХҮНД ЭЕРЭГ ТУСНА ШҮҮ ДЭЭ. ЭНХБАЯР ХҮҮГЭЭ ХЭН Ч БИШ БАЙХЫГ ХҮСЭХГҮЙ Л БАЙГАА. СЭТГҮҮЛЧ ТА ГЭР ОРОНД НЬ БАЙНГА БАЙДАГГҮЙ Л БОЛ АСАРЧ ХАМГААЛАХГҮЙ БАЙГААГ ЯАЖ МЭДЭЖ БАЙГАА ЮМ.
-
Anonymous (May 21, 2013 10:16:43 am )
Энэ Сэтгүүлч яагаад заавал ажлаас гаргах гэж бодоод байга юм бол? Хүү нь ажлаа хийЖ БАЙХ ТУСАМ ЭЦЭГ ЭХИЙН СЭТГЭЛД НИЙЦТЭЙ БАЙДАГ. аЛЬ АЛИНЫГ АМЖУУЛЖ ЯВАА ГЭДЭГТ БАТ ИТГЭЖ БАЙНА.
-
Anonymous (May 21, 2013 10:18:05 am )
аЖЛАА Л ӨГЧИХВӨЛ АЧЛАЛТАЙ ҮР БОЛОХ ЮМ УУ. хҮНИЙГ ӨӨДӨХ САНАА БҮҮ АГУУЛЖ БАЙЙ. сАЙН ТАЛААС НЬ ХАР Л ДАА.
-
Anonymous (May 21, 2013 10:30:52 am )
АЖИЛЫГ НЬ БИДНИЙ НЭГ АЬИЙ ГЭЭД ШУЛУУХАН ХЭЛЧЭХЭЭЧ МУУ АРГА ХЭРЭГЛЭХ ГЭНЭЭ БАС
ЛУЙВАРЧАДАА ГЭЖ -
Anonymous (May 21, 2013 10:53:30 am )
Энбаярын идсэн уусан гээд байгаа зүйл нь НИйт идсэн уусан мөнгөнийх нь 1% ч хүрэхгүй шүүдээ ард түмэн харж л байна . Юун татвар МИАТ асар мих мөнгө хулгайлсан . Тэр зугатаад байгаа дүү , туслах , тамгийн газрын дарга гээд хулгайчуудыг олж ирэх хэрэгтэй . Нэг хулгай хийсэн хүн хэзээ ч зогсохгүй .. Одоо тэр асар их мөнгөөрөө TV9 -ын хэдэн учир мэдэхгүй бацаануудаар өөрөө ард түмний толгойг зад угааж байна даа . Тэр тусмаа орон нутгийн … Хэдэн долдойнууд нь төрийн ажилыг хийж байгаа царай нь хэрэг алга … 10,000 төг хулгайлсан оих 10ж ил авч л байсан 100 тэрбум хулгайлсан хүнд 2,6 жил энэ шударга явдал уу
-
Anonymous (May 21, 2013 11:05:02 am )
хүгий хүү хүрэн бөөртэй дагавар юм чинь юунд санаа зовох вэ
-
Anonymous (May 21, 2013 11:09:01 am )
huu najilgui blaa geed etsgiinh n sanaa amarch eruul bolj bosood guihuu?bichih yumaa olj,yuu bichij bgaagaa medehgui malnuud hevleld uuriin uchuuhen uzel bodol,doroi uhamsraa haruulsan zuil niitluuleed baih yum.hend Batshugarin suudal hereg bson yum bol,ter uls n ene zahialgat yumaa arai oligtoi yumaar bichuulbel yasan yum,turiin albig turliin alba bolgood hanahgui,everten boloh eeljit negend n ene suudal denduu taalagdajdee yanz n.
-
Anonymous (May 21, 2013 11:23:36 am )
huugiin ajil yamar hamaatai yum be zaluu hun ajil hiij l baig manaihan ih muuhai humuus shuu
-
Anonymous (May 21, 2013 11:28:24 am )
Сэтгүүлчдэд Энхбаяр дарга гэм хийгээгүй л байх. Арчаагүй худалдагдсан өөдгүй новшнууд заавал Батшугарыг ажлаас нь гаргаж яах нь вэ. Атаархуу хүмүүст энэ илүү идсэн гээд л хэлчихвэл өөрт нь хамаагүй байсан ч үхэх шахан муулдаг байхгүй юу. Харин энэ илүү хийсэн гэвэл чив чимээгүй, зарлана гэж байхгүй. Манай нийгэм ийм хүмүүсээр дүүрчээ. Энхбаяр ерөнхийлөгч үхлээ ч гомдохооргүй амьдарсан. Нэр нь түүхэнд бичигдэнэ. ард түмнийхээ ч хайр хүндэтгэлийг олсон хүн. та нар атаархаад яахав.напелеон хүртэл цагтаа ингэж хоригдож байсан юм.
-
Anonymous (May 21, 2013 11:50:21 am )
AJILAA OGCHUUL EDNAR AVILGALDAH YUMGUI DAMPUURAH BLGUI! GER BULEERE LUIVARCHID!!!!
-
Anonymous (May 21, 2013 12:20:11 pm )
ene muu huud ymat hamaa bnaa zugeer engiin humuus hurtel azilaa hayaad aaviigaa asardag bolj bn aa kkkkkkkkkkkkkkkkkk
-
Anonymous (May 21, 2013 12:26:55 pm )
НААД НЭГ ТЭНЭГ ЦАРАЙТАЙ МАНГАР БАЦААН ЧИНЬ ЭНХБАЯРЫН ХҮҮХЭД БИШ ГЭСЭН БИЗ ДЭЭ. ТЭР ЦОЛМОНГИЙН ДАГАВАР ХҮҮХЭД. ЮУ БОЛЛОО ГЭЖ ЭНХБАЯРЫГ ХАРАХ ВЭ ДЭЭ. БАС НЭГ АЛБАН ТУШААЛЫН ДОН ШҮГЭЛСЭН НОВШ Л БАЙНА ДАА. ХАРИН ТЭР БАНКНААС ХУЛГАЙ ХИЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ. САЙН ХЯНАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
-
Anonymous (May 21, 2013 2:33:13 pm )
Хэтэрхий нэг тал барьж бичихээ болиочээ сэтгүүлч санаатай ухна минь хүүхдийнх нь ажил ямар хамаа байнаа. Чи өөрийнхөө дүгнэлтийг магадгүй захиалгаар бичсэн энэ нэг мэдээ шүү зүйлийг хүмүүст хүргэхээсээ ичээч сэтгүүлч ч болдоо чи өөрийн дүгнэлтээ өөртөө л үлдээ за хүмүүст хамаа байхгүй чиний энэ тэнэг үзэл бодол
-
Anonymous (May 21, 2013 3:05:54 pm )
mglchuudaa! hyn chanartai bgaach,..enkhbayariig unasan dr ni gegcheer odoo byr yr hyyhdeer ni orolddog yu ve,..bolioch,..
-
Anonymous (May 21, 2013 3:08:59 pm )
aaviig ni asarchih hyn olon bgaa, ene setgyylch hensiin hatgaas, yavuulgaar iim yum bichdeg bnaa,..neeh enkhbayariig bodson hyn garch gene,..neg magtaad, neg muulaad,..boliod uguuch, cham shig setgyylchid niigmiin hugjild sadaa bdog,..harin chi uuruu ajlaa ugvul yasiin,..chi setgyylch hynii yos zyind hyrehgyi l hyn bna daa,…
-
Anonymous (May 21, 2013 3:42:09 pm )
СЭТГҮҮЛЧИДИЙН БОЛОВСРОЛ ИХ МУУТАЙГ ЭНЭ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧ ХАРУУЛЖ БАЙНА. яМАР СЭТГҮҮЛЧ ГЭХ ЮМ БЭ, сЭТГҮҮЛЧИЙН АНГИ ТӨГССӨН ГЭЭД Л СЭТГҮҮЛЧ ГЭЭД БАЙДАГ ЮМ .БИ ХУВЬДАА СЭТГҮҮЛЧ ГЭХЭЭР ИНЭЭД ХҮРДЭГ ЮМ .аТААРХАХ АА БОЛ ОО. бИДЭНД ҮНЭН ЮМ Л ХЭРЭГТЭЙ _сЭТГҮҮЛЧ Ч ГЭЖ ДЭЭ , ХУВЬ ХУВЬСГАЛЫН СУРГУУЛИЙН СЭТГҮҮЛЧИЙН АНГИЙГ ТӨГСӨӨД Л СЭТГҮҮЛЧ ГЭДЭЭД Л ………ХА ХА
-
Anonymous (May 21, 2013 3:45:57 pm )
чиний анхаарлыг татхаар чи яах юм бэ?????????? боловсролын оюунлаг суугаагүй хоосон сэтгүүлч гэдэг хүн гуай Битгий атаарха Э.БатШУГАР НЬ БОЛОВСРОЛТОЙ ЧАМШИГ ЭМГЭНТЭЙ ХЭРЭЛДЭХ ЗАВГҮЙ ОРЧТН ҮЕИЙН КАЛУУС ШҮҮ ДЭЭ
-
Anonymous (May 21, 2013 3:51:13 pm )
arai bishee hun chaddag ajil mergejlee hiij bglde tootsoogoo hiih estoi hundee l hiildee joohon hun chanar zulgaahgyi bnu
-
Anonymous (May 21, 2013 5:22:13 pm )
Chi uuruu ajlaa uguud aaviigaa asar setgvvlch malaa. Ergvv gej yooy setgvvlch ni iim bhad busad hvmvvsiin teneg bdag ni argagvimoo . Vxer
-
Anonymous (May 21, 2013 5:35:50 pm )
hooe naad shulga nohor chini hiij chadah ajil alga mongonii hansh onoodor navs unachaad bna sh dee sanaatai ch ingeed bgaan bilyy yaj medlee
-
Anonymous (May 21, 2013 6:17:14 pm )
abilgachin orgilmaa guai olon ym yrj tenegeeree bitgii turii bariad bai.hereg hiisen hun ylaa edeldeg huulitai.buh horigdliin toloo ingej duugaraach.hen ch bish humuus yabal nerd garah be geed bichih ymaa olj yadhiin.
-
Anonymous (May 21, 2013 7:37:34 pm )
sonin yum bichih yumaa unshij baigaa hymyysee bygdiig ni teneg gej boddog hyn setgyylch gej uuriiguu byy boddoo ajlaa uguud gertee suu geriinhee hymyysiig asar
-
Anonymous (May 21, 2013 8:41:52 pm )
Aaviiga gh Setgel ter hvnd bga,,magadgvu ardchilsan nam ene bank deer suuval harin bid bidnvvs,hohirno,,mgl hvn Alsiin haraatai…tvmen olon aav hvv 2 t yram hair lava
-
Anonymous (May 21, 2013 8:42:50 pm )
Bid mgl stystau,elbeg bavarstogt 2 china stystau
-
Anonymous (May 21, 2013 9:27:48 pm )
yu bicheed bnaa.aabiigaa asar genuu?shorond erhee hyazgaarlyylsan huniig huu ni yaj asrah um bolj bn!huu ni ajil hiij hun shiga midrah erhgui umuu?teged hamt shorond ochood hamt shorond syygaad asrah yumuu?eruul yhaantai hunii sanaand bagtahyy?orgilmaa bolohoor shorodn ochood hamt syyj asrahiim bn l daa.shoron shdee!oryylahyy huue
-
Anonymous (May 21, 2013 9:41:53 pm )
tuund aav ni yamar hamaa baina aa. alban tushaal erh medel baival busad ni hamaagui shuu dee. aav ni ingej surgasan yum chini. aav mi ooroo tom alban tushaald baihdaa tuund MONGOLIIN ard tumen hamaatai baisan yum uu
-
Anonymous (May 22, 2013 8:21:45 am )
za yaxnab de.ene xyn dotroo mash ixeer l shanalj yabaa baix da.Xunii dotor orj yzcen bish de gedeg yg baidag biz de.Xen xund toxiolddog l zoblon baix shyy.Ingej ch arai biichij boloxgyi ee.
-
Anonymous (May 22, 2013 9:19:44 am )
Сэтгүүлчийн оронцог,мөнгөний хүүхэлдэй, ийм сэтгүүлч нэртэй, захиалгын новшнууд мануухайнууд Монголд зөндөө байгаа нь нэн гачлантай
-
Anonymous (May 22, 2013 10:16:32 am )
exs enxbayriin ger bul bol toriin tom ajil, banknii ajiliig xiij boldog aan. elbegee eroxniilogchiin xuuxed bol boloxgui, xaanaxiin es be, mongolchuud unen doligonuur shuu. exs enxbayriig bayn boloxoor ni doligoj baigaa uxaantai
-
Anonymous (May 22, 2013 10:26:03 am )
aav yah vee alban tushaal 1st shuu dee teneg ee
-
Anonymous (May 22, 2013 11:51:08 am )
энэ нэг нөхөрт батшугарын албан тушаал л хэрэгтэй болж дээ хэний хамаатан юм бол доо хөөрхий алтанхуяг элбэгээ 2-ын хамаатангууд л ингэж бичих байх даа
-
Anonymous (May 22, 2013 2:46:42 pm )
ЭНЭ СЭТГҮҮЛЧ ОРГИЛМАА ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ЗАХИАЛГААР БИЧДЭГ ХҮН БАЙНА ДАА. хУДАЛДАГДСАН ШҮҮХ, ПРОКУРОР, СЭТГҮҮЛЧТЭЙ АРДЧИЛСАН УЛС ЮМ БИЗ ДЭЭ
32 Comments