antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2013 3 comments

Өнөөдрийн өрнийн зурхай

нийтлэсэн Admin

super_horoscopes_by_loish_e106f753Өнөөдөр 2013 оны 5-р сарын 21. Мягмар гаригийн өрнийн зурхайгаа уншина уу.

Хонь(3/21-4/19)

Бодлогоширсон өдөр. Энэ өглөөний мэлхийн ордны чигт байгаа Арван тавны сар хүсэл зоригийг тань хурцалж зан үйл ёслол үйлдэхэд хамгийн тохиромжтой үе хэмээн бэлэгшээжээ. Магадгүй нөхцөл байдлаас шалтгаалан та ганцаараа л байхыг юунаас ч их хүсч мэдэх юм. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд баяр ёслолын үйл ажиллагаад хэт их санаачлагатай хандаж халамжилдаг хүмүүсээс гадна ажил албаандаа бүхнээ зориулсантай холбоотой. Хэрэв та хэн нэгэнд ямар нэгэн зүйл хийж өгөхөөр амлалт өгсөн бол түүнийгээ цуцлаж өөртөө амрах цаг гарга. Нууц задарч асуудал шийдэгдэх бололтой.

Хилэнц (10/23-11/21)

Холимог өдөр. Од гаригууд өнөөдөр идэвхтэй хөдөлгөөнтэй байна. Ирж буй 4 долоо хоногт өдөр тутмын үүрэгт ажлынхаа хажуугаар зав чөлөө гаргаж сэтгэл санаа, бие махбодь, оюун ухааны холбоотой эрэл хайгуул хийхийг хичээх хэрэгтэй. Хоёрдугаарт, хайр дурлалын гариг цолмон таны тэмдэг хилэнцийн ордод орж сэтгэл зүрхний асуудлыг бүхний түрүүнд тавих болно. Урьдчилан харах чадвар өндөр байх бөгөөд нийгмийн хуанлидаа зугаатай арга хэмжээ олныг төлөвлөх нь зүйтэй.

Мэлхий (6/22-7/22)

Амархан биш өдөр. Уян зөөлөн байх нь энэ өдрийн амжилтын түлхүүр. Бусад хүмүүст найдах гэсний хэрэггүй. Та өөрийн хүч, боломж нөөцөө ашиглан амжилт олсон нь хамаагүй дээр. Бусад хүмүүс одоогийн таны хийж байгаа үйлдэлд асуулт тавьж болно. Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Хэрэв та зөрчвөл аймшигтай болон азгүй үр дүнтэй нүүр тулахад бэлэн бай. Тоног төхөөрөмжийн эвдрэл эсвэл чухал эд анги нь болохоо байж мэдэх учраас урьдчилан сэргийлэх үүднээс дэмжлэг туслалцаа авах талаар бодож үз. Хэрэв гэрийн тань цахилгаан хэрэгсэл болохоо байвал танд сонголт бий. Хамгийн сайн арга нь тэднийг хаяж, шинийг авах. Засах гэж оролдвол үр дүнд хүрэхгүй.

Арслан (7/23-8/22)

Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой өдөр. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Учир нь энэ өдөр ганцаарчлан, бие дааж, анхаарлаа төвлөрүүлж ажиллахад амжилттай байна. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, түүнийхээ талаар шүүмжилсэн аястай хандлага гаргах, зарим үйлдэл нь таалагдахгүй байгааг хэлэх нь хэрүүл маргаан дэгдэхэд хүргэж магадгүй байна.

Жинлүүр (9/23-10/22)

Чухал өдөр. Төсөвөө хэрхэн зарцуулах талаар анхаар. Хэрвээ худалдан авалт хийх гэж байгаа бол санхүүд чинь томоохон цочрол үүсэж магадгүй. Удаан төлөвлөж хийхийг хүссэн төслөө эхлүүлэхээс өмнө сайтар бод. Ингэснээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэх болно. Зарим жинлүүрүүдийн хувьд хөгжмийн ангид элсэх нь тааламжтай байх болно. Үгэнд ордоггүй хүүхэдтэйгээ ярилцах нь илүү бэрхшээлтэй асуудлуудыг дагуулж болох юм. Асуудлын гол эх үүсвэрийг олж харах нь чухал. Магадгүй та хэтэрхий бага эсвэл бүр огт мэдээлэлгүй байдагаас асуудлын голыг харж чаддаггүй байж болох юм.

Үхэр (4/20-5/20)

Мэдээллийн өдөр. Өнөөдөр бол мэдээлэл цуглуулах, мэдлэгээ өргөжүүлэхэд таарсан өдөр. Зарим үхрүүд албан ёсны эрдэм шинжилгээний ажилд бүртгүүлэн, ямар нэгэн компаний ивээн тэтгэсэн сургалтын программд оролцож, өөрийн сонирхож буй сэдэвтээ шилдэг нь болох эсэхээ шийдэх болно. Энэ өдөр ялихгүй будлиан, буруу ойлголцол гарч болзошгүй. Ялангуяа мэдээллийн хэрэгсэл болон хэвлэх үйлдвэрт ажилладаг хүмүүст тогтворгүй санал зөрелдөөн үүсэх болно. Сурагч, оюутнууд шалгалтын асуултандаа удаан бэлдэж, асуусан асуулт бүрд нь ойлгомжтой бүрэн хариулах хэрэгтэй.

Охин (8/23-9/22)

Олон ааштай өдөр. Сар өнөөдөр таны хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнийг онцолжээ. Харин дэлхийн вангийн нөлөөллийн ачаар сэтгэлийн хөдөлгөөнөө өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Харин та тойрон байгаа хүмүүс өөрт тань нөлөөлдөг гэдгийг анзаараагүй л яваа бололтой. Санхүүгийн талаар олон бодол орж ирнэ. Ямар асуудлуудыг авч үзэж, шийдвэрлэх талаар нухацтай эргэцүүл. Хэн нэгний уур бухимдлыг төрүүлэлгүй гаргасан алдаагаа засахыг зөвлөж байна. Эс бөгөөс таны амьдралд хандах хандлага өөрчлөгдөж, шинэчлэлийг ч хүлээж авах боломжгүй болох юм.

Хамтатгах (5/21-6/21)

Боломжийн өдөр. Өнөөдөр бүхий л зүйлс тогтворгүй байх болно. Та бүхий л итгэл найдваруудаа нэг зүйл дээр төвлөрүүлсний хэрэггүй гэхдээ хэцүү үед тус болох зүйлийг хадгалан үлдээрэй. Та болон таны хамтрагчийн дунд мөнгөний зарлагаас болон хэрүүл маргаан үүсч магадгүй. Хэрвээ та хэн нэгэнтэй хамтран бизнес эрхлэх гэж байгаа бол эхлээд өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалсан гэрээ хэлэлцээр хийгээрэй ингэснээр үл ойлголцол гарахад аль нэг нь хохирч үлдэхгүй байх болно. Хэрвээ та хайрт руугаа залгана гэж амласан бол заавал залгаарай. Хэдий танд тэдний шүүмжлэн хэлэх зүйл таалагдахгүй ч гэлээ амлалт бол амлалт гэдгийг сана.

Матар (12/22-1/19)

Хичээх хэрэгтэй өдөр. Өөрийн төлөвлөгөөндөө зорилго өндөртэй матруудын хувьд өнөөдөр их хүчирхэг энергитэй байх болно. Гадаад худалдаатай холбоотой асуудал хилийн чанадтай болон гэртээ ойр аль ч бизнесийн үйл ажиллагаанууд ажил хэрэгч матрынханад ашигтай байна. Шинэ зах зээл шинэ түншлэлүүд шинэхэн санаануудаа бага зэрэг холоос эрж хайхдаа ичсэний хэрэгүй. Өөрийнхөө төлөө ажиллаж байдаг та нар удахгүй өөр өөр олон боломжуудыг нээж бизнесийн харилцаа болон бизнесийг тань зөв замаар явуулах гэрээ хэлэлцээр хийх болно.

Хумх (1/20-2/18)

Нийтэч, эв нэгдлийн өдөр. Та хэрэв урьдын алдаагаа засаагүй бол нөхцөл байдал давтагдах магадлалтай байна. Нийгмийн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Хэрвээ танд хувь заяаны зөн, өөр шинж тэмдгүүд ойлгомжгүй байвал алдаагаа засаж залруулахад нилээн цаг хугацаа шаардагдана. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Таныг зовоож байсан олон зүйлс өчүүхэн жижиг санагдана.

Загас (2/19-3/20)

Утга учиртай өдөр. Өнеөдрийн од эрхэсийн нөлөөгөөр таны хүслээ биелүүлэх чадвар өсөж, бүтээлч байхын зэрэгцээ хайртай хүн тань дотно сэтгэл, хайр дурлалыг батлах болно. Загаснууд үргэлж хурц ухаантай хэрсүү хувь хүн гэдгээрээ тодорхойлогдож байдаг. Харин өнөөдөр энэ тодорхойлолт гарч ирж, эдгээр чиг хандлага өмнөхөөсөө илүү гадагшаа гарч ирэх болно. Таны ярилцлага, нийтийн танилцуулга үзэгчдэд хүрч чадах бөгөөд та тэдний юу сонсох, харах гэснийг нь зөн совингоороо мэднэ.

Нум (11/22-12/21)

Мэдрэмтгий өдөр. Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Харин та өөрийгөө зэмлэн буруушаахын оронд өөрөө өөртөө эргэлздэг зангаа засч, итгэлийг олж ав. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Мөн танд хэрэгтэй зүйл бол танин мэдэхүйн шинжлэх ухаан байж болох юм. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөртөө тохирох эсэхийг туршаад үзээрэй. Өөрийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд олон газраар явж, нүд тайлахыг та хүснэ. Харин та орлогоо нэмэгдүүлж санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсч байгаа бол боловсролыг эрхэмлээрэй.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

antalya rent a car