
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, коммер эрхэлсэн дэд захирал Ч.Хоролсүрэн, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан н.Суурьтогтох, “Монголиан транс” группийн үүсгэн байгуулагч С.Батхишиг, “Голомт” банкны “Солонго” төвийн захирлаар ажиллаж байсан н.Саранцэцэг, “Транс Трейд Би Би Эс Би” Банк бус санхүүгийн байгууллагын захирал Н.Гантөмөр нарын найман хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
Хэргийг шалгаж эхэлснээс хойш зарим хүмүүсийг хэрэгт хэлмэгдүүлж, хоморголон баривчилсан гэх асуудал сөхөгдөж, үүнтэй холбоотойгоор Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч өдгөө Н.Гантөмөрийн асуудал ид яригдаж байна.
Учир нь энэ сарын 16-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Ч.Хоролсүрэн Н.Гантөмөрийн талаар Баянзүрх дүүргийн шүүх болон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Отгонцэцэг нарт хандан тайлбар бичиж, хавтаст хэрэгт хавсаргахыг хүссэн байна.
Уг тайлбар, тодорхойлолтод “МИАТ-ийн гэх Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Намжилхорлоогийн Гантөмөр нь тус компанид өмнө нь ямар нэгэн албан тушаал хашдаггүй байсан. “Транс трейд Би Би Эс Би” ББСБ-ын дүрмийн сан болох гурван тэрбум төгрөгийг миний бие өөрийн өмчлөлийн “Интер банк” болон “Улаанбаатар оношилгооны төв”, “Ниссан таур”-ын өөрт ногдох хэсгүүдээ худалдан борлуулах замаар бүрдүүлсэн. Энэ нь шалгалтаар тогтоогдоод байгаа.
Н.Гантөмөр нь “Транс трейд Би Би Эс Би” ББСБ-ын захирлаар “Хөлсөөр ажиллах гэрээний дагуу” ажилласан. Ингэхдээ ББСБ-ын зээл олгох, зээлийн төлөлт, ашиг алдагдал хуваарилах зэрэг асуудал дээр Н.Гантөмөр нь гагцхүү Ч.Хоролсүрэн миний өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилладаг байсан. Н.Гантөмөрийн хувийн О.Тамиртай хамтран эзэмшдэг данс руу болон иргэн С.Туяагийн гэх данснаас мөнгө авах, шилжүүлэх асуудлыг зөвхөн миний даалгавраар гүйцэтгэдэг байсан бөгөөд энэхүү мөнгө хаанаас шилжин орсон, ямар эх үүсвэртэй мөнгө болох, мөн ямар зориулалтаар ашиглах гэж байгаа талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй байсан. Н.Гантөмөр өөрийн хувийн болон бусадтай хамтран эзэмшдэг данснуудаас мөнгө авах үүргийг өөрийн шууд удирдлага болох Ч.Хоролсүрэн миний тушаал шийлдвэрээр гүйцэтгэдэг байсан. Дээрх үйлдлийг гүйцэтгэсний төлөө Н.Гантөмөр нь нэг ч төгрөг, нэг ч центийг надаас болон бусдаас авч байгаагүйг хариуцлагатай мэдэгдэж байна.
Эрүүгийн хуулийн 166.3 буюу мөнгө угаах гэмт хэргийг Н.Гантөмөр үйлдсэн байх ямар ч бололцоо байхгүй юм. Иймд Н.Гантөмөрт холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гээд энэхүү тайлбар, тодорхойлолтыг бусдын амлалт, дарамт, шахалт, хясан боогдуулалтын дор үйлдээгүй. Харин өөрийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр үйлдсэн болно” хэмээн тодотгожээ.
Ч.Хоролсүрэн хэргийг шүүхийн шатанд шилжсэн энэ үед яагаад ийм алхам хийсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.
Н.Гантөмөрийг ямар үндэслэлээр шалгав?
Н.Гантөмөрийг “Монголиан эйрлайнс” группийн нягтлан бодогчоор ажилладаг гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан ч тэрбээр Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан “Транс Трейд Би Би Эс Би” Банк бус санхүүгийн байгууллагын захирлын албыг хашдаг байжээ.
УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Н.Гантөмөрийг энэ оны нэгдүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байдаг. Түүнийг “МИАТ” ТӨХК-ийн 2007-2011 онуудад ажиллаж байсан гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, коммер эрхэлсэн дэд захирал Ч.Хоролсүрэн нартай “бүлэглэн” тус компанийн зорчигч, тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг хоёр Бойнг 737, нэг Аэробус агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг “МИГ” даатгалын компанитай байгуулж 1.380.000 ам доллар, 2009-2010 онд “Бодь” даатгалд 1.175.410 ам.долларын хураамжийг тус тус шилжүүлсэн.
Ингэхдээ дээрх даатгалын компаниудтай байгуулан хэрэгжүүлдэг даатгалын гэрээний нэг хэсэг болох “Дайны эрсдэлийн даатгал”-ыг гадаадын Бэст Вэйлф Авайшин Иншүүрэнс групп /”BEST WEALT AVIATION INSURANCE GROUP.co.ltd/ нэртэй даатгалын компанитай зэрэгцүүлэн байгуулж 2007-2010 онуудад БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонг Конгийн Бэст Вэйлф Авайшин Иншүүрэнс групп/” BEST WEALT AVIATION INSURANCE GROUP co.ltd/-ийн Стандарт чартеред банк /Standard Chartered Bank of Hong Kong/-ны 368-0040-5109 тоот дансанд нийт 1,023,669 ам доллар, Эйч Эс Би Си /HSBC/ Банкны 808-244354-838, 411-618085-838 тоот дансанд 11 удаагийн гүйлгээгээр нийт 4.606.063 ам.доллар, Бэст Вэйлф Авайшин Иншүүрэнс групп /BEST WEALT AVIATION INSURANCE GROUP co.ltd/-ийн Япон дахь Токиогийн банк /Bank of Tokyo/-ны 00-655-88 тоот дансанд дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 1.185.000 ам долларыг шилжүүлэн завшсан гэх үндэслэлээр буруутгасан байна.
Гэвч Н.Гантөмөр МИАТ-ийн зорчигч тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг хоёр Бойнг-737, нэг Аэробус агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг “МИГ” даатгалын компанитай Н.Гантөмөрийн хувьд байгуулах боломжгүй байж. Учир нь МИАТ-аас гадна МИГ, БОДЬ даатгалын компанид ажиллаж байгаагүй хүн яаж өмнөөс нь гэрээ байгуулсан байх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Мөн тэрбээр тухайн үед МИАТ-д ажиллаж байгаагүйгээс гадна тухайн үеийн “хэргийн эздийг” таньдаггүй байсан зэргээс харахад бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бий юү гэх эргэлзээг төрүүлдэг.
Энэ талаар Н.Гантөмөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “Би Ч.Хоролсүрэн захирлыг банктай байсан болохоор мөнгөтэй, чинээлэг хүн гэж боддог байсан. Ч.Хоролсүрэн захирал банк бус санхүүгийн байгууллага шилжүүлж авч байгаа ба “Интер банк”-ны хувьцаа эзэмшиж байсан мөнгөөрөө дүрмийн санг нь нэмэгдүүлж байгаа гэж хэлээд намайг захирлаар нь ажиллах санал тавихаар нь би зөвшөөрч тайлан блансыг нь ил тодоор үнэн зөв гаргаж зохих газруудад нь графикийн дагуу шалгуулж байсан. Ер нь бол мөнгөний эх үүсвэрийг нь би мэдэхгүй. Надад өөрийн гэсэн мөнгө зарцуулах эрх байхгүй. Бэлэглэлээр дүрмийн санг нь өөрийн нэр дээр бүрдүүлсэн хэдий ч хөдөлмөрийн гэрээгээр банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Монголиан Аэр Транспорт компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан” хэмээн мэдүүлжээ.
Эдгээр баримтуудаас харвал түүнийг Ч.Хоролсүрэнгийн “золиос”-ны хүн байжээ гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ.
“Золиос”-ны хүн болох Н.Гантөмөр гэж хэн бэ
Н.Гантөмөр Хөдөө аж ахуйн сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч мэргэжилтэйгээр 2001 онд дүүргэсэн байна. Тухайн үедээ ажил хайж яваад “Интер” банкинд анх теллер, бичиг хэргийн ажилтнаар орж, 2004 онд “Монголиан Айр Транспорт” буюу “МАТ” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2008 онд “МАТ” инвестмент ББСБ-ын захирлаар гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. “Мат инвестмэнт” банк бус санхүүгийн байгууллага 2010 онд нэрээ сольж “Транс Трейд Би Би Эс Би” банк бус санхүүгийн байгууллага болсон байна.
Өдгөө Н.Гантөмөр 0.5-11 насны гурван хүүхэдтэй. Бага хүүхдийнх нь бие тааруу байгаагаас эхнэр нь сахиж эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ.
Ч.Хоролсүрэн бусдын гараар могой бариулдаг байснаа хүлээжээ
Ч.Хоролсүрэн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Эдгээр хүмүүсийн хувьд гэвэл нэрийнх нь дансанд орж ирсэн мөнгийг нь ямар учиртай ямар мөнгө гэдгийг нь мэдэхгүй. Миний л мөнгө гэж боддог байсан. Саранчимэгийн хувьд гэхээр би олон жил харьцаатай, итгэгдсэн хүн байсан. Миний хувьд мөнгө төгрөг шилжүүлэх, данс нээлгэх шаардлагатай бол хэлээд л данс нээлгэн мөнгө шилжүүлж авдаг тийм л хүүхэн. Гантөмөр, Тамир нар болохоор нэр дээр нь данс нээлгээд л би мөнгө шилжүүлж авдаг байсан. Эд нарын хувьд бүх мөнгөнөөс нэг ч төгрөг авдаггүй байсан. Бүх мөнгийг нь би өөр дээрээ төвлөрүүлэн авдаг байсан” гэжээ.
Эндээс харвал Ч.Хоролсүрэнгээс болж хохирсон хүн Н.Гантөмөрөөр тогтохгүй бололтой. Тухайлбал, МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар 2010-2012 оны хооронд ажиллаж байсан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмааг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хэрэгт сэжигтнээр татан цагдан хорих тогтоол нь хоёрдугаар сарын 1-ний өдөр сунгагдан 84 хоноод энэ сарын 12-нд батлан даалтад гарсан байна. Түүнийг 2002 оны гуравдугаар сард онгоцны билетийн компани байгуулахаар Хонконг руу Ч.Хоролсүрэнтэй хамт явж данс нээсэн асуудлаар шалгасан юм байна.
Ү.Цэцэгмаа энэ талаар мэдүүлэхдээ 2002 оноос хойш уг дансаар нэг ч удаа гүйлгээ хийгээгүй, 2002 оны гуравдугаар сард очиж данс нээлгэхдээ нэг удаа, 2008 оны дөрөвдүгээр сард гэр бүлийнхэнтэйгээ хоёр хоногоор явахдаа хоёр дахь удаагаа тус улсын хилээр нэвтэрсэн. Дээрх дансыг огт хэрэглээгүй гэсэн тайлбар өгсөн байдаг.
Харин тухайн үед хамт данс нээсэн Ч.Хоролсүрэн уг дансыг хоёр хүний эрхтэйгээр нээж, нууц түлхүүрийг нь эзэмшин ах дүү нарынхаа хамт уг дансыг 2007 оноос хойш ашиглан мөнгө төгрөгийн гүйлгээ хийж ихээхэн хэмжээний мөнгө завшсан бололтой.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 20, 2013 9:58:59 pm )
ХУЦВАА МӨН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАД АРГААН ӨӨРЧЛӨЖ БАЙНА ЖЭНХЭН ТОМ ШОРОНЧ НАРЫН ХИЙДЭГ АЖИЛДАА НЭГ НЬ ДААЖ БУСАД НЬ ЦАГААДАХ АРБГ НЬ ДААХ ГЭДЭГ ХУЛГАЙЧ НАРЫН АРГА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ ЛУЙВАРЧАД МӨН ИХ УЛИН ХУЦВА МОЭНОЛ ТӨР ЛУЙВАРЧАДЫН ТӨР ЮМ ЧИНЬ ЁСООР НЬ БОЛГОХ БИЗ
-
Anonymous (May 21, 2013 12:06:59 am )
MIAT -iin sanhuugiin hun yu hiij bna yagaad shalgadaggui yum be
-
Anonymous (May 21, 2013 8:54:55 am )
ҮҮнийг хэн ч үнэмшихгүй. Шүүх л өөрөө үнэмших байх. Шүүгчид өөрсдөө мэдүүлэг өгөх тал дээр ингэ тэг гэж зөвлөгөө өгсөн байж таараа
-
Anonymous (May 21, 2013 9:58:32 am )
Øóäðàãà áàéöãààÿ Ø¿¿õèéã õàðàÿ îäîî áèäýíä Ø¯¯Õèéã õàðàõ ë ¿ëäëýý
-
Anonymous (May 21, 2013 10:11:11 am )
ХЭРГЭЭН ХЭРЭН НУУХ ТАЛААР МӨРДӨН ШАЛГАХ ХУУЛ ХЯНАЛТ ӨМГӨӨЛӨЛ ШҮҮХ
ХЭРЭГТЭНИЙ ТАЛД 100ХУВЬ ҮҮЛЧЭЛЭЖ БҮХИЙЛ МУУ АРАГИЙГ ЗААЖ ГАРДАН ХИЙЖ ӨГСӨН БАЙНА МОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХЧ ГЭЖ ДЭЭ МӨНГӨНД Л ҮҮЛЧЭЛДЭГ ГАЗАР ЮМ ЭЛБЭГДОРЖОО
ТЭМҮҮЖЭЭН ЭНЭ ХЭТЭРЛНЭ ЭЛБЭГДОРОЖИЙН ШУДРАГ ШҮҮХ ХА БАЙНА ХУГЦААТ 4 ЖИЛ ЧИНЬ ДУУСЛАА ШҮҮХ НӨГӨӨ Л МӨНГӨНД ҮҮЛЧЭЛДЭХ ХЭВЭЭРЭЭ БАЙНА -
Anonymous (May 21, 2013 10:32:41 am )
hulgaichnar oorsdiigoo helmegdegch gej nerlej bna uu hahhaa
-
Anonymous (May 21, 2013 5:53:55 pm )
үйлдлээ мэдэхгүй бол хуулийн хариуцлага монголд л чөлөөлдөг байх даа
-
Anonymous (May 23, 2013 2:01:34 am )
Юу хийж байгаагаа мэдэхгүй нягтлан байдаг гэнээ, төрийг хууравч
түмнийг хуурахгүй байлгүй -
Anonymous (May 23, 2013 11:59:45 am )
новшнууд та нар ямар нэгэн арга хэрэглээд хариуцлагаас зөөлөн мултарч магадгүй гэхдээ үеийн үед үр удам ах дүү төрөл төрөгсөд чинь эрт орой хэзээ нэгэн цагт түмний хариуцлагыг хүлээж л таараа бүх луйварчидаа
10 Comments