antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 1 comment

Төрийн тэргүүн байсан хүн тавьтиргүй байх муухай

нийтлэсэн Admin

Монгол улсын төрийн тэргүүн байсан нэг нөхөр сүүлийн үед үнэхээр солиорч эхэллээ. Хамрын дор хагархай гэгчээр амны хэмжээгээрээ бурж байна. Орой болгон элдэв янз телевизээр нүдээ эргэлдүүлж, шүдээ зууж байгаад л учир холбоос муутай баахан юм ярих юм. Хэвлэлийн хурал зарлаад л өнөөхөө улиглах юм. Зарим хэвлэлд хэдэн нүүр ярилцлага өгч амны уншлагаа давтах юм. Ийм хүнийг чинь солиорчээ гэж дүгнэхээс аргагүй. Энэ чалчигч бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр.

Тэр Ерөнхийлөгч асан гэдэг үгэнд яс махнаасаа дургүй. Тийм болохоор өөрийгөө гурав дахь Ерөнхийлөгч хэмээн өргөмжилдөг. Тийм ээ, тэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн алба хашиж байсан нь үнэн. Гэхдээ аль хоёр жилийн өмнө болсон сонгуулиар Ц.Элбэгдоржид ялагдаж, энэ албанаасаа буусан юм л даа. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй болохоор ялагдлаа тэр дор нь хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэсэн гэдэг. Тэр үед хүмүүс “Үгүй муу Энхбаяр овоо ш дээ, эр хүн шиг загнаж байх чинь” гэлцэж байсан сан. Зарим зөөлөн сэтгэлтэн нулимс унаган өрөвдсөн байх. Гэтэл өнөөх мужик эрийн зан төд удалгүй ор сураггүй болж, огт өөр зүйл яриад эхэлсэн. Тэрээр намайг манай намын удирдлага, шуудхан хэлбэл, намын дарга С.Баяр нар хуйвалдаж унагасан, сонгууль ч булхай луйвартай болсон гээд л мань эрийн дуусашгүй яриа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойших жил гаруйн хугацаанд түүний дэглэсэн, найруулсан, гол дүрд нь тоглосон элдэв жүжиг өнөө хэр үргэлжилсээр л байна. Яасан ч тэвчээр муутай хүн бэ, ямар ч тавьтиргүй нөхөр вэ. Яасан ч их өс хонзон санамтгай эр вэ. Одоо тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ёстой нэг боорлож байна. Хэдий болтол ингэж балбаж боорлохыг хэлж мэдэхгүй. Нэг хэсэгтээ л Ц.Нямдоржоос салахгүй, түүнээс өөр юмны тухай ам ангайхгүй гэж тангараг тавьсан бололтой. Ц.Нямдорж нь ч энхийн цагаан тагтаа биш л дээ. Бас цаадхынхаа хариуг ч чангахан л барьж байна. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр хоёулаа муу муухайгаа дуудалцаж байна. Хэлж буй үг, баталж байгаа баримтаас нь үзвэл тэр хоёр нэг нь парламентын гишүүн, сайдын алба хашиж Төрийн ордонд залрахгүй, нөгөө нь төрийн тэргүүн байсан гэж тусгай хамгаалалттай, халдашгүй дархан эрхтэй хүн биш Ганц худагт юмуу, Ц.Нямдоржийн бариулсан шинэ шоронд сууж байх учиртай улс байж. Хэн хэн нь идэж уугаа л биз. Манай томчуулаас идэж уугаагүй нь ч цөөхөн байх.

Уг нь Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл буюу төрийн өмчийг хууль бусаар авах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөрдөн байцаагчид танаас мэдүүлэг авах гэсэн юм, хүрээд ирнэ үү гэж хичнээн ч гуйсан тэр түүгээр огт үзэгдсэнгүй. Элдэв арга саам хийгээд л цаг хожиж байж. Өнөөх хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг зарчим хаана байна вэ. Аргаа барсан цагдаа нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу албадан ирүүлэхээр шийдэж. Ийм хуультай хойно арга байж уу, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх л учиртай. Ингэснийхээ төлөө тэд төрийн тэргүүн байсан хүнд элдвээр хэлүүлж байх ёсгүй. Яах вэ, Ерөнхийлөгч байсан хүнийхээ хувьд нэгэн сонгуулийн хугацаанд төрийн хамгаалалтад байх хууль ёсны эрхтэй л дээ, Энхбаяр. Гэхдээ энэ хугацаанд дураараа дургиж, хэнд ч үл захирагдан хууль журмыг уландаа гишгэ гэсэн хэрэг огт биш. Шалгаж буй хэргийн талаар лавлагаа мэдүүлэг авъя гэснийх нь хариуд Н.Энхбаяр ”Байр сууриа илэрхийлэх тухай” нэртэй мундаг мэдэгдлийг ЦЕГ-т хүргүүлжээ. Энэхүү мэдэгдэлд тус газраас зарлан дуудах ирүүлж, өөрт нь холбогдолгүй асуудлаар шалгах гэж оролдож буй нь улс төрийн зорилгоор гэр бүлийн хүмүүсийг айлган сүрдүүлэх, хамтран зүтгэгчдэд хууль бус дарамт шахалт үзүүлэх, шударга ёсны төлөө тэмцэж буй миний дуу хоолойг боомилох, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах бололцоог хаан боогдуулах гэсэн увайгүй оролдлого гэж үзэж байна гэж дурджээ. Нэг ёсондоо та нар намайг яаж ч чадахгүй шүү хэмээн ЦЕГ-ынханд салаавч үзүүлж буй хэрэг.

Одоо тэрээр Монголын цагдаа, цаашлаад хууль хяналтынхныг газар доогуур ортол муулж байна. Цагдаа, хууль хяналтынхан цөмөөрөө есөн шид нь бүрдсэн муу муухай улс биш. Олон хүн сайнтай муутай болохоор тэдний дундаас луйварчин, авлигач, танхайрагч, хүчиндэгч, алуурчин гээд жинхэнэ дуракууд цөөнгүй төрсөн баримт бий л дээ. Манай хууль хяналтынханд ч ихээхэн ”но” бий. Гэхдээ тэднийг цөмийг нь харлуулж боломгүй. Н.Энхбаяр ерөнхий прокурор Д.Дорлигжавын өрөөнд дайран орсон дуулдав. Өөрөө болохоор хүний албан өрөөнд дайран орж болдог, албадан ирүүлэх тогтоол өвөртөлсөн цагдаа нар түүний гэрт орж болдоггүй яасан хачин ёс гээч вэ. Д.Дорлигжав ч өөдтэй эр биш, хар мөртэй, элдэв муу юманд гараа лавхан шургуулсан этгээд гэлцдэг. Гэхдээ тэр өнөөдөртөө ерөнхий прокурор.

Н.Энхбаяр Монголын цагдаатай хэдий болтол муур хулгана болж тоглох, Ц.Нямдорж тэр хоёр хэдий болтол муу муухайгаа дуудалцах юм бол. Москва хотын дарга Ю.Лужков, түүний эхнэр Е.Батурина нарыг ОХУ-ын мөрдөн байцаах газраас удаа дараа дуудаж, газрын наймаа, “Москва банк”-наас хууль бусаар зувчуулсан 13 тэрбум рублийн талаар мэдүүлэг өгөхийг шаардсан ч ирэхгүй л байна. Тэд элдэв янзаар мөрдөн байцаалтад саад учруулж байгаа аж. Ю.Лужков “Орост очмоор л байна, гэхдээ би ЮКО С-ын М.Ходорковскийн эмгэнэлт хувь заяаг давтмааргүй байна” гэж цааргалж байгаа бол эхнэр нь “Сталины үеийн хуучин уламжлал сэргэж байна. Би ардын дайсны эхнэр болж байна уу” гэх мэтээр үл тоомсорлож байна. Одоо тэд Англид байгаа аж. Хэрвээ дуудсан цагт байцаалтад ирэхгүй бол Интерполоор сурвалжилж, албадан авчрах болно гэдгээ Оросын мөрдөн байцаах албанаас мэдэгдэж буй. Москвагийн мээр асанд өгсөн сүүлчийн хугацаа энэ сарын 15-нд дуусна. Түүнээс өмнө амжин ирж, мэдүүлэг өгөхгүй бол гартай гавтай хүргэгдэн ирж болзошгүй нь. “Хэрвээ Ю.Лужков хулгайч юм бол шоронд хий, гэм хийгээгүй бол түүнээс уучлалт гуй”. Энэ бол Ерөнхий сайд В.Путиний хэлсэн үг. Орост болж байгаа үйл явдал манайд ийнхүү давтагдаж байна. Харин гол дүрийн жүжигчин нь өөр юм даа.

Нас тогтох сайхан гэдэг. Настай хүн намбатай байх бүр сайхан. Настай хүн намба эвдэж, тавьтиргүй загнах муухай. Н.Энхбаяр минь, төрийн тэргүүн байсан хүн байна даа, жаахан ухаантай, насандаа таарсан намбатай баймаар. Амьд жишээ бэлхнээ байна шүү дээ, анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг хар, төрийн тэргүүн асан Н.Багабандийг хар. Тэдний дайтай биеэ авч яваач, ямар хоёр амьдрах хорвоо биш.

Б.Билгээ

Undesnii medee

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 04, 2011 3:15:17 am )

    ha ha . Goy naasan.

antalya rent a car