antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 10 comments

Эхнэр, нөхөр хоёр гэрээслэл бичиж үлдээгээд зочид буудалд амиа хорложээ

нийтлэсэн Admin

-Тэдний дөнгөж танилцаад хөтлөлцөн кино үзэж, хөөрч баясч явсан үе нь дөнгөж саяхных биз ээ-

Баянгол дүүргийн IX хорооны нутагт байх “Алтай” зочид буудалд хоёр залуу боомилж нас барсан харамсалтай явдал өнгөрсөн даваа гарагт гарсан байна. Бид хэргийг сурвалжлахаар хэргийн газрыг зорилоо. Тэнд очиход “Алтай” зочид буудлын барилгад “Хүннү pub”,  “HOTEL” зэрэг олон газар үйлчилгээ явуулдаг юм билээ. Үүдэнд нь дөхөж хүрэхэд  хаалган дээрээ “Өрөө дүүрсэн” гэсэн бичиг өлгөсөн байв.

Үдийн 12.00 цаг болж байхад “өрөө дүүрсэн” гэх бичиг сонирхол татав. Тэгээд ч ганц буудал биш энд хэд хэдэн буудал байхад шүү. Буудлын үүдэнд зогсч байсан гурван залуу их л сандарсан байдалтай “Та хаашаа орох гэж байна. Манай буудлын өрөө дууссан. Наана чинь бичсэн байгаа биз дээ” хэмээн илт дургүйцэж оруулах янз алга. Бид “Алтай” зочид буудал руу зүгээр ороод гарах гэсэн хүсэлтээ хэлтэл “Хаанаас явж байгаа юм бэ. Орж болохгүй” хэмээн бүр уцаарлав. Тэд буудлын ажилчид ажээ.  “Алтай” зочид буудалд хүн амиа хорлосон хэрэг гараагүй. Хэн тэгж байна. Тэр хэлсэн хүнээ дагуулаад ир, эсвэл утсыг нь өгчих. Та нар ташаа мэдээллийн араас явж байна” хэмээн биднийг хөөх нь холгүй байлаа. Мэдээж хэн л “Манай буудалд хоёр хүн амиа хорлоод нас барсан” гэж хэлэх вэ дээ. Тэгээд ч “Алтай” зочид буудал ийм явдал гарсныг хүмүүс сонсвол тэд үйлчлүүлэгчээ алдах болно. Тиймээс тэднийг буруутгах аргагүй юм.

Ийм байдлаар мэдээлэл олохгүйг ойлгож, буудлаас холдох үед буудлын нэг ажилтан бусаддаа “Хэвлэлийнхэн мэдчихсэн байна. Одоо телевиз хүрээд ирнэ” хэмээн машинд суун явцгааж харагдсан. Харин буудлын эсрэг талын мухлагаас хэрэг гарсан эсэхийг мэдсэн талаар лавлахад, “Өчигдөр 14.00 цагийн үед үүгээр цагдаагийн машинууд хөлхөлдөөд байсан. Юу болсныг эгч нь мэдсэнгүй” хэмээн нэгэн хэлэв. Тэр хавийн зарим иргэдтэй уулзахад хэргийн талаар тодорхой зүйл ярьсангүй. “Тийм юм болсон юм уу” хэмээн өмнөөс гайхаж, асуулт тавина. Ингээд Баянгол дүүргийн есдүгээр хорооны цагдаагийн хэлтсийн байцаагчтай холбогдсон боловч хэрэг шалгагдаж байгаа учраас мөн л тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн цааргаллаа.

Харин албаны эх сурвалжийн өгүүлснээр дээрх иргэд гэр бүлийн хоёр байсан гэнэ. Гэхдээ хараахан хүүхэдтэй болж амжаагүй байжээ. Түүнчлэн хамт амьдарч эхлээд төдийлөн удаагүй бололтой юм. Гэхдээ тэд бусдад их хэмжээний өртэй байсан байна. Энэ асуудлаасаа болж тэд хамтдаа амьдрах боломжгүй болтлоо дарамтад орсон байх юм. Тиймээс ийм шийдэлд хүрсэн бололтой. Тэдний цогцост шинжилгээ хийхэд согтууруулах ундаа тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан ч унаж, тустлаа уугаагүй байсан гэнэ. Гэхдээ тэд нэгэнт шийдэж дээрх буудлыг зорьж ирсэн аж. Талийгаачид амиа хорлохоосоо өмнө  “Нэгэнт хамтдаа амьдрахгүйгээс хойш. Хойд насандаа хамт амьдаръя” гэх утгатай гэрээсэл үлдээгээд энэ хорвоогоос үүрд хальжээ. Хамгийн харамсалтай нь амиа хорлоод шүү. Тэд ид залуухан насандаа энэ орчлонгоос ийм амархан уйдлаа гэж үү.

Хотын их хөл, дуу чимээ хүний амьдралтай холилдохоороо стресс болж, тэгээд түүнийгээ дааж амьдрахад аргагүйд хүргэдэг гэдгийг сэтгэлзүйчид ярьдаг. 24,25 насны залуу хосууд саяхан танилцаад хамтдаа кино үзээд л явж байсан дурсамж нь даанч ойрхон байсан биз. Тэд хэтийн амьдралаа төлөвлөөд, өөрсдийнхөө төлөө ихийг бүтээхээр хөөрөн баясч, инээж явсан нь дамжиггүй. Гэтэл эцсийн цэг нь өрдөө л ийм байж. Ингээд бодохоор нэг том хар нүх рүү бид унаад ч байх шиг. Ийм харамсалтай хэрэг ганцхан энэ удаагийнх ч  биш. Нэлээн хэд, бүр бидний мэдэж байгаагаас ч олон гарч байгаа. Гэтэл бид үүний төлөө юу хийж байна вэ. Зүгээр сонсоод, яриад өнгөрч байна. Ингэж явсаар юу хийхээ ч мэдэхгүй болчихсон ч юм шиг. Ийм гашуун бодол төрснөө нуух юун.

Д.СҮХ

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (November 04, 2011 12:00:20 am )

    he he ene setgvvlchiig ee medeelel ogohgvi oldohgfvi bsan gesnee yg l harsan ym shig hudlaa shaaj bgaigaag n ee bolson yvdal harmsaltai ch segvvlch nertei garuud l bvr emgneltei ym da

  • Anonymous (November 04, 2011 11:08:00 am )

    tedend ene horvoog orhihoos oor arga zam baisan bol teg yadaj ur huuhde uldeegeed amai horlohno yaasiin boldoo gej haramsaj bn

  • Anonymous (November 04, 2011 1:03:52 pm )

    henii ch ugui hunees aimaar undur huutei mungu avtsan chin sariin huu gej 900,000 shahuug ugch bna 5 sar ugch bna oo , zarimdaa uhmeer l sanagdahiin uneheer butsaaj ugchih yum san gej bodson ch chadahgui yum aa, huugui mungu olddog bol teriig ter hund uguud m huugui mungiig sard n huvaagaad tuluh yumsan gej mash ih bodoj bna doo

  • Anonymous (November 04, 2011 2:05:28 pm )

    ted urtei baisan um bol tedniig daramtalj gereeslel uldeesen bolgood zoriud alchihsan um bishuu,mungu zeelduulegchii ni sha;gah l estoi umshig ted uursdee amia horloogui, ene bol zohiomol um baina

  • Anonymous (November 04, 2011 9:34:37 pm )

    ҮҮНИЙ ХАРИУЦАЛАГИЙГ НИЙГЭМИЙГ ТҮҮНД АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЛУЙВАРДАЖ ДЭЭРЭМДЭЖ
    ХУУРЧ МЭХЛЭЖ МУУ МУУХАЙ БҮХНИЙГ БИ БОЛГОЖ АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛГОЖ БАЙГАА
    ТӨРД ҮҮРЭЛСЭН ЛУЙВАРЧАДАД ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ

  • Anonymous (November 05, 2011 4:44:03 am )

    Uxmeer baival buur oor gazar ruu bultchix mongol nutag uudam shuudee xaana ch mongo oldono shuudee

  • Anonymous (November 06, 2011 1:56:42 am )

    gants muu har tsaasnaas blj altan amia zoriulj bdg ene 2 ch gsn ystoi teneg bndaa

  • Anonymous (November 06, 2011 1:58:35 am )

    ortei ch gsn horwoogin toosiig hodolgod ywj bwl jalgal bish gjuu yandaa ene zaluus daanch boginohon bodoltoa ymdaa cha bas

  • Anonymous (November 06, 2011 4:40:20 am )

    mongol chuud mongoliin tsagdaaa buruutai mongild ochihod tam bolson bnlee

  • Anonymous (November 06, 2011 10:51:57 pm )

    gants muu har tsaas ch gesen altan aminaas iluutei haragdaj bh shiw

antalya rent a car