antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 Comments are off

Батаар айсуй

нийтлэсэн Admin

index15Өнгөрсөн 7 хоногт Батаарын олдвороо хүлээн авахаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулсан ажлын хэсэг Нью Йорк хотыг зорьсон билээ. Тэгвэл 70 сая жилийн тэртээ монголын говь нутагт амьдарч байсан тарбозавр батаарын олдвор Нью йорк хотоос өнөөдөр эх нутагтаа ирж байна.

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг болгосноор Монгол Батаарын өдөр болох юм. Энэ бол зургаан метрийн өндөртэй үлэг гүрвэлийн гар болон хүзүүний яс нь дутуу, цэвэрлээгүй араг яс юм. Тираннозавр батаарын хамгийн үнэ цэнэтэй хэсгүүд болох гавал, сээр нуруу, сүүл, хойд хөлний яс нь бүтнээрээ байгаа нь нэн ховор, хосгүй үнэтэй цуглуулгад тооцогдох юм.

Батаарыг дуудлага худалдаагаар зарахаар завдсан Эрик Прокопийн хамтрагч Английн иргэн Кристофер Моор өөрийн эзэмшилд байгаа үлэг гүрвэлийн 17 багц олдворыг Монгол Улсад шилжүүлэн өгөхөөр болсон . Тэдгээрийн дотор гурван ширхэг жижиг гүрвэлийн цэвэрлээгүй, чулуужсан араг яс байгаа ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car